Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

“Шударга хичээл зүтгэл, Их Багшийн Ивээл, Бурханы Өршөөлөөр дээд Түвшинд хүрдэг” 19 цуврал лекцийн 16-р хэгсийг

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Тэд Буддаг гахай-хүний хөл идсэн гэж хэлсэн. Тэр огт идэж байгаагүй. Үгүй. Тэрээр бүр амьтан-хүний мах идсэн хэн ч бай Түүний шавь биш гэж хэлсэн. Та нар бүгд мэднэ. Гэвч орчин үед хүмүүс ийм зүйлийг тоодоггүй. Эхэндээ зарим хүмүүс дөнгөж шинээр орж ирээд, өөр юу ч мэддэггүй байсан учраас Будда зөвшөөрдөг байв. Тиймээс Будда, “Хэрэв амьтан-хүмүүсийн мах идэх ёстой болбол үйлийн үр багатай, үйлийн үргүй мах идээрэй. Жишээ нь гудамд үхсэн, байгалийнхаа жамаар үхсэн амьтны мах. Эсвэл өөр хүн танд өгөх гэж бус өөр зорилгоор хороож, мөн та тухайн амьтан-хүмүүсийг алуулж байх үеийн уйлах чимээг сонсоогүй тийм мах.” Гэвч зөвхөн эхэндээ л тийм байсан. […]

Учир нь тухайн үед Будда модны дор, модон дотор амьдардаг байв. Зарим мод дотроо хөндий байдаг. Бодь мод мэт том модод байшин шиг эсвэл байшингаас ч том байдаг бөгөөд үндэснийхээ хэсэгтээ хөндий хоосон. Ургах явцдаа тэгж салаалж ургадаг ба Будда урьдын бусад олон лам нарын адил эдгээр хөндий хэсэгтэй моддын нэгийнх нь доор суудаг байлаа. Одоо ч зарим хүн тэгж суудаг, эсвэл агуйд ч юм уу суудаг. Ингээд хүмүүс Буддатай уулзахаар ирдэг байв. Тэд өөрсдөө веган болох ёстой талаар ойлголтгүй байсан учраас гарч яваад захаас хоол хүнс авч идчихээд дараа нь Буддатай уулзахаар эргэн ирдэг байсан. Буддад байшин байгаагүй, гал тогоо, юу ч байгаагүй. Тэр бадар барин явдаг байв. Тиймээс эдгээр шинээр ирэгсэд, шинээр ирсэн лам хүртэл ирж буцаж, ирж буцаж, хооллодог байсан.

Хэрэв Будда тэднийг амьтан-хүмүүсийн мах иддэгийг мэдсэн бол, уян хатан хандаж, тэднийг “Үнэхээр өөр аргагүй бол ийм төрлийн мах ид. Үгүй бол үйлийн үр нь дэндүү хүнд байх болно” гэж зөвлөдөг байсан. Тэд цагаан хоол, веган хоол гэж юу болохыг мэддэггүй, хаанаас авахаа мэддэггүй байсан учраас амьтан-хүмүүсийн мах иддэг байж. Тэд ийм байсан. Гэвч хожим нь Будда, “Та нар өсөж том болсон. Үнэн, Номыг мэддэг болсон учраас мах идэхээ зогсоо. Мах иддэг хэн ч бай миний шавь биш, маяа-д харьяалагдах шавь.” Одоо та нар мэдлээ.

Тэгээд дараа нь Будда ашрамтай болж, өөрийн гэсэн өрөөтэй болсон. Үүнийг нь тэд “Анхилуун өрөө” хэмээн нэрлэсэн байдаг. Буддад зориулсан өрөө. Лам нарт зориулсан бусад олон өрөө байв. Гэвч заримдаа өөр бусад лам нар, ахмад лам нар эргэн ирэх юм уу, өөр сургуулиас лам нар зочлон ирвэл өрөө нь хүрэлцдэггүй байлаа. Тэр үед Буддагийн хүү Рахула явж нойлын орчинд унтах ёстой болдог байв. Будда Түүнийг ийн эгэл даруу байж, ямар ч нөхцөлийг хүлээн авч чаддаг байхад сургасан. Буддагийн хүү нь хүртэл шүү. Бас л ханхүү, Тэр мэдээж ханхүү байсан... гэтэл нойлын хэсэгт унтах ёстой болж байв.

Хүндэт Агуу Анандын хэлснээр тэмдэглэж үлдээсэн сударт ийн бичсэн байдаг. Тэр олон судрын төлөө бид Түүнд талархах ёстой. Буддагийн далбаан дор байж энэ бүх үнэн түүх, Буддагийн Үнэн Номын сургаалыг тэмдэглэн авч бидэнд үлдээсэн бусад олон хүндэт лам нарт бид талархах ёстой. Олон судрууд үгүй болж, эсвэл устгагдсан. Мэдээж Буддаг Нирваан дүр үзүүлсний дараа олон лам нар цугларч, бүх түүхийг цуглуулж, Буддагийн бүхий л сургаалыг ангиллынх нь дагуу нийлүүлсэн байдаг. Мөн, олон хүн суралцахыг хүссэн учраас ирээд хуулж авцгаасан. Гэвч Лалын шашинтнууд болон бусад эзлэн түрэмгийлэгчид ирээд лам нарыг хороож, сүм хийдийг устгаж, олон судар номыг шатаасан.

Гэсэн ч зарим хүмүүс зарим судрыг нь хуулж аваад өөр улс орон руу ч юм уу дайралтад өртөөгүй өөр газар руу авч явсан учраас хэдэн судар үлдсэн байдаг. Ингэж л бид орчин үед Буддагийн сургаал номлолыг суралцаж, ойлгож мэдэж, дагах олон судартай болж, Түүний сайн, эрхэм ариун шавь байхыг хичээх боломж бүрдсэн юм. Тэр үед Буддагийн сургаал бүхэлдээ, бүтэн багцаараа өөр улсад хүрч чадаагүй. Учир нь хэдэн лам нар амь гаран зугтахдаа аль боломжоороо олон судар авч, амь насаа болон судруудыг хамгаалахын тулд нуугдсан.

Тиймээс зарим улс оронд бусад орноос илүү олон судар очсон бөгөөд, өөр өөр улс оронд зарим өөр өөр судрууд очсон байдаг. Тиймээс зарим нь Махаяана-г дадуулдаг. Энэтхэгээс үлдэж хоцорсон үндсэн судруудыг тэд дагадаг. Шуанзан хэмээх агуу Их Багш Энэтхэг явж тэндээ хятад хэлэнд хөрвүүлж буцаан гэртээ авчирсан байдаг. Тэгээд тэндээсээ бусад олон улс оронд түгсэн.

Гэвч өөр улс орон руу явсан судрууд ч бий, учир нь лам нар очих боломжтой газрууд руугаа явцгаасан, зарим нь Энэтхэгт ирээд бусад лам нараас авч буцаад эх орондоо харьцгаасан гэх мэт. Тийм учраас тэд авсан тэдгээр судруудынхаа дагуу бясалган дадуулдаг байв. Зарим хуврагийн сургуулиуд Буддагийн анхны сургаалуудыг дагадаг. Тийм учраас тэд үүнийгээ Буддын шашны “анхдагч” сургаал хэмээдэг бөгөөд үүнд нь Будда зарим хүнд гурван төрлийн “ариусгасан мах” хэмээх... амьтан-хүмүүсийн махыг идэхийг зөвшөөрдөг байв. Та бүхэнд түрүүн хэлсэнчлэн, хэн ч хороогоогүй байгалийнхаа жамаар үхсэн амьтан-хүний мах. Эсвэл үнэхээр амьтан-хүний мах идэх ёстой болбол - тэдгээр амьтан-хүмүүсийг танд өгөх гэж тусгайлан хороогоогүй бол идэж болно хэмээсэн. Гэвч мэдээж маш их тарни уншиж, Буддагийн зааж өгсөн маш их ариутгах аргыг хэрэгжүүлж байж иддэг. Тэд зүрх сэтгэлдээ ингэх учиргүй гэдгээ мэдэж байв ч суралцах хугацаандаа түрхэн зуур ийн хооллодог.

Эрт дээр үед магадгүй өөр улс орон, өөр мужаас ирсэн хүмүүсийн хувьд веган хоол хүнс олж худалдаж авах амаргүй байсан байх, тэд Буддагийн амьдардаг байсан хотод замаа мэдэхгүй, хаана юу байдгийг мэдэхгүй. Тиймээс тэд тогтож суурьшиж, Буддагаас суралцах хүртлээ хүссэн зүйлээ ч юм уу, хүмүүс юу л өгнө түүнийг нь түрдээ идэж болно гэсэн байх, дараа нь байрлаад тэд бүхнийг сурч ойлгоно. Тэгэхээр Будда анх ийн зөвшөөрдөг байсан байх. Тиймээс жишээ нь Энэтхэгтэй хөрш зэргэлдээх өөр улс орноос ирсэн хүмүүс, Бирм, Камбож, Тайланд гэх мэт орны хүмүүс магадгүй Энэтхэгийн ахмад лам нараас эхний судруудыг авсан байж мэднэ. Гэртээ тэдгээрийг аваад харьж, өөр судрууд авч явах цаг гараагүй байх, эсвэл тэдний очсон газарт өөр судрууд байгаагүй байх. Тиймээс боломжтой судруудыг нь аваад харьсан. Эрт дээр үед онгоц байгаагүй, усан онгоц байгаагүй, автомашин, ачааны машин гэх мэт их зүйл тээвэрлэдэг унаа байгаагүй. Тиймээс төсөөл дөө, хэдэн лам нар... магадгүй үхэр тэрэг ч юм уу хөлслөх боломжтой байсан байх. Гэвч бүхий л газарт байгаагүй. Тэд судруудыг өөрсдөө үүрээд замаар явах ёстой гэдгээ бодолцох ёстой байв, зарим газарт ямар ч автомашин, автобус унаа, юу ч байгаагүй.

Жишээ нь Гималайн ууланд би очсон олон газартаа ихэвчлэн дандаа алхдаг байсан. Ганц л удаа автобусанд сууж билээ, хоттой ойрхон байсан учраас тэнд автобус байсан юм. Хэн нэгэн автобус түрээслээд намайг хамт явахыг зөвшөөрсөн. Тийм л юм, Гималайд ганцхан удаа л тэгсэн. Мэдээж дараа нь доошоо хотод гэртээ очиход, морин тэрэг гэх мэт зүйлс байсан л даа.

Гэхдээ Гималайд миний алхаж байсан газарт юу ч байгаагүй. Өдөр бүр зөвхөн алхана. Гутал нэвт норж, хөл хөөж хавддаг байлаа. Надад хоёрхон хос Пунжаб маягийн хувцас, мөн мэдээж өмд, өвдөг хүртэл, эсвэл өвдөгнөөс ч доош халхалдаг урт цамц байсан. Тийм урт цамц өмсөхөд илүү зүй зохистой. Эрэгтэй эмэгтэй хүмүүс дээр үед тийм цамц өмсдөг байв. Гэхдээ машин байгаагүй. Мөн би байнга нойтон хувцас өмсөж, нойтон гуталтай явснаас хөл хавддаг байсан ч, Бурханд дурласан байв. Би юунаас ч айдаггүй байсан. Юуг ч тоодоггүй байлаа. Юуны ч талаар боддоггүй байсан. Би хэзээ ч юм бодож, харьцуулж, илүү дээр зүйл хүсэж байгаагүй.

Мөнгө төгрөг ч их байсангүй. Удаан хугацаанд хүргэх ёстой байсан учраас би ачаагаа үүрүүлэх хүн ч хөлслөх боломжгүй байлаа. Тиймээс хувцсаа өөрөө үүрээд явдаг байсан. Нэг цамц хэрэг болох байх гэж бодож байв, тэгээд ч надад байсан нь л тэр, бас нэг хос Пунжаб унтлагын хувцас шиг хувцсаа борооноос хамгаалж аяны хөнжилдөө хийдэг байсан. Мөн өмсөж яваа хувцас ороод л гүйцээ. Өөр илүү зүйл боломжгүй байсан. Бин ч хайрдаг, цай ч чаначихдаг нэг тогоотой. Нэг хөнгөн цагаан аяга, бас нэг халбага байсныг нь би сүүлд зарчихсан. Гималайн уул өгсөн тусам бүх л юм дэндүү хүнд санагддаг. Би тасралтгүй алхаж байсан учраас цамц өмсөх шаардлага огт гараагүй, норчихсон байсан ч үргэлж л дулаахан байв. Яагаад ч юм Бурхан намайг хамгаалж, хуурай байх ёстой газар хуурай байлгасан. Дандаа нойтон чийгтэй газар алхаж байсан учраас хөл л нордог байв. Цас хайлахаар бас бохир, шавартай болж, дандаа нойтон байдаг. Гэвч үүнийг би яах ч аргагүй. Надад ганц л хос спорт гутал байсан. Дараа нь бүр оймсгүй болсон.

Хоёр хос оймс ч байгаагүй. Угаагаад өмсдөг байсан ч хэзээ ч хатахгүй. Мөргөлийн бүсэд хүмүүс гал түлээд түрээсэлдэг хэсэгт суух мөнгө надад байгаагүй. Тийм байшинд ч юм уу, орогнох газарт хурдхан очих ёстой, үгүй бол харанхуйд, гудамд, ширэнгэн ойд ч юм уу, ууланд үлдэж хоцорно. Гималайн ууланд асуух хэн ч байхгүй, ямар ч хөрш, хэн ч байдаггүй, юмыг яаж мэдэх вэ гээд мөргөлчдөд зориулж хол хол зайтай барьсан энгийн хэдэн шавар байшингууд л байдаг. Бүх мөргөлчид яагаад ч юм мөнгөтэй байсан. Тэд мөнгө төлөөд галын дэргэд суухад нь би тэдний ард зогсоод оймсоо агаарт бариад хатаадаг байлаа – яг галын урд нь биш, тэдний ард.

Гэвч надад хэзээ ч гуниглах юм уу, даарч хөрсөн мэдрэмж төрөөгүй. Хэрэв хатсан байвал өмсчихнө, нойтон байсан ч өмсөнө, яагаад гэвэл маргааш өглөө тэртээ тэргүй явах ёстой. Тэр байшинд ганцаараа үлдэж болохгүй. Тэгэхийг ч зөвшөөрдөггүй. Биднийг явахад өөр бүлэг араас ирнэ. Би юуны ч талаар сайн мэддэггүй байлаа. Хүмүүс явбал би дагаад л явдаг байв. Заримдаа тэд өөр замаар явж, бас их хурдан алхдаг байсан учраас би ганцаараа явах ёстой болдог байлаа. Модон тулгууртай ганцаараа явж, бороо орж нэвчээд байдаг болохоор аяны хөнжил улам л хүндэрнэ. Мөн дээшээ мацахад зам нь амаргүй. Гэсэн ч би жаргалтай байж юуны ч талаар тэгж их боддоггүй байсан.

Photo Caption: Наранд талархан бүжиглэхүй

Зураг татаж авах   

Дэлгэрэнгүй үзээрэй
Бүх хэсэг  (16/19)
Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
2024-11-08
1 Үзсэн
2024-11-08
1 Үзсэн
2024-11-07
623 Үзсэн
2024-11-06
1184 Үзсэн
30:46
2024-11-06
99 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд