Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Билгийн мэлмий нь нээгдчихсэн. Заримдаа анхаарал хандуулдаг ч дэндүү хүч хэргэлдэг. Тиймээс энд жаахан давчуу мэдрэгдэх юм уу өвддөг. Зүгээр л тайвширч биеэ сул тавь. Зугаатай байдаг үе шигээ биеэ сул тавь. Эгэл ертөнцийн бүхнийг орхи. Тайвшраад эндээ байхыг санаарай. Энэ бол үнэхээр, үнэхээр амархан. Гаднах бүхнийг мартаж шууд дотооддоо ороорой. Өөрийгөө тэгтлээ шахаж, толгойгоо өвтгөх шаардлагагүй. Үнэхээр амархан. Зүгээр л нүдээ аньж гаднах бүхнээ март, тэгээд дотооддоо... дотоод ертөнц рүүгээ орж маш хурдан жинхэнэ ертөнц рүү орно.