Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

“Шударга хичээл зүтгэл, Их Багшийн Ивээл, Бурханы Өршөөлөөр дээд Түвшинд хүрдэг” 19 цуврал лекцийн 18-р хэгсийг

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Бид бүх зөн билигтнүүдийн, ялангуяа Баба Ванга, ноён Хамилтон-Паркер зэрэг шинэ зөн билигтнүүдийн нэр төрийг цэвэрлэх ёстой. Түүнийг “орчин цагийн Нострадамус” гэдэг. Тэр бол англи хүн. Тэрээр Цог Жавхлант II Элизабет Хатан Хааны өөд болохыг, мөн бусад олон зүйлийг, тэр бүү хэл ерөнхийлөгч Трампыг хороох оролдлогыг хүртэл хэлсэн байх жишээтэй. Мөн тэр энэ гаргийг аврах, хүмүүсийг аврах хэсэг баатар, чимээгүй баатрууд байдаг талаар мэдэж байгаа гэж хэлсэн. Гэхдээ тэр нь хэн гэдгийг л мэдээгүй.

“2024 оны талаарх хамгийн сүүлийн үеийн бошго”-оос эшлэв by NGẪM SỬ THI– Mar. 13, 2024: Юуны өмнө бид Баба Вангагийн бошгуудаас эхэлье. Энэхүү хараагүй зөнч 1911 оны 1-р сарын 31-нд төрсөн бөгөөд 1996 оны 8-р сарын 11-нд таалал төгсжээ. Тэрээр Болгарын нэрт ургамлаар эмчлэгч байсан бөгөөд түүний олон зөгнөл өнөө хүртэл биелсээр, тэрээр хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн алдартай зөнчдийн нэгд тооцогдож байна. Өмнө нь тэрээр 1986 онд болсон Чернобылийн гамшиг, 1997 онд болсон Диана гүнжийн үхэл, 1991 оны ЗХУ-ын задрал, 2001 онд АНУ-д болсон 9-р сарын 11-ний халдлага, 2020 оны Брексит зэрэг олон томоохон үйл явдлыг үнэн зөв зөгнөсөн билээ. Баба Вангагийн зөгнөлийн ойролцоогоор 85% нь үнэн зөв байдаг гэж үздэг.

Баба Вангагийн 2024 онд болно гэж таамагласан нэг зүйл бол ар араасаа дараалан тохиолдох байгалийн гамшигт үзэгдлүүд юм. 2023 онд манай дэлхийд уур амьсгалын өөрчлөлтөөс эхлээд оны эцсээр болсон Эль Нино хүртэл хэд хэдэн ер бусын байгалийн үзэгдлүүд болсон тул энэ хувилбар бүрэн үндэслэлтэй. Энэ хараагүй зөнч ирэх онд хар салхи, үер, газар хөдлөлт, гал түймрийн давтамж хурдацтай нэмэгдэж, хүний амь нас, эд хөрөнгө ихээхэн сүйднэ хэмээн зөгнөсөн байна.

Хоёрдугаарт 2006 онд Энэтхэгт төрсөн, ер бусын оюун ухаанаараа алдартай гайхалтай зөнч хүүхэд Абхигья Ананд орно. Түүнийг өнөө цагийн хамгийн алдартай, хамгийн залуу зөнчдийн нэг гэдэг. Энэтхэгийн гайхалтай хүүхэд Абхигья Ананд зурхайн мэдлэгээ ашиглан, одоогоос 2024 оны дунд хүртэлх дэлхийн нөхцөл байдлын талаар хамгийн сүүлийн үеийн таамаг дэвшүүлжээ. Сэргээгдэх эрчим хүчний зах зээлд эерэг өсөлт болохыг таамагласан байна. Гэсэн хэдий ч 2023 оны сүүлийн саруудад хүн төрөлхтөн уур амьсгалын өөрчлөлтөөс болж олон тооны байгалийн гамшиг, газар хөдлөлт, цунами, үер, Эль Нинотой тулгарна. Хойд Америкт ирэх зун хэт халалтууд, ган, гал түймэр тохиолдож мэднэ. 2006 онд төрсөн энэ гайхалтай хүү КОВИД-19 цар тахал, дэлхий эрчим хүчний хямрал, Япон, Энэтхэг, Австралид тохиолдох гамшгуудыг үнэн зөвөөр урьдчилан хэлжээ.

Үүний зэрэгцээ хүн төрөлхтөн мөхөлтэй тулгарах эсэхийг тодорхойлох өөр нэг томоохон явдал тохиолдоно. Жан Шицян бол Хятадын эртний судлалын мэргэжилтэн юм. Тэрээр И Чиныг сайтар судалж, олон хүнийг түүний таамаглалд итгэхэд хүргэжээ. Профессор Жан Шицян мэдээллийг нэгтгэн дүгнээд хүн төрөлхтнийг мөхөлд хүргэх таван том хямралыг таамагласан байна. Эдгээр хямралын сүүлийнх нь тохиолдоход хүн төрөлхтөн сэрж сэхээрэхгүй бол дэлхий сүйрнэ. Хүмүүсийг айлгаж байгаа зүйл бол түүний хэлсэн таван хямрал одоо хэзээ мөдгүй ойртсон явдал юм.

Профессорын дурдсан таван хямралын эхнийх нь усны хомсдолын хямрал билээ. Хэдийгээр дэлхийн гадаргын 70% нь далай тэнгис бөгөөд эх газруудад томоохон гол мөрөн, мөсөн гол, мөнх цаст уулс байдаг ч усны хомсдолын хямрал нүүрлэвэл аюул нь асар их бөгөөд урьдчилан таамаглах аргагүй байх болно. Дэлхийн дулаарал болж, уулсын мөнх цэвдгүүд хурдтайгаар хайлж, эх газрын усны нөөц далай тэнгист цутгасаар байна. Мөн үүний зэрэгцээ дэлхий дахинд хүчтэй ган гачиг тохиолдож байна. Усны нөөц үнэхээр хомсдож, улс орнууд ч энэ асуудалд анхаарал хандуулж байгааг өнөөгийн нөхцөл байдал харуулж байна.

Усны хомсдолын хямралын дараа газар нутгийн хомсдол болно. Сүүлийн үед маш олон газар цөл болж, хөрс хужиржиж, тариалангийн талбайн хомсдол үүсээд байна. Дэлхийн дулаарал үргэлжилж, далайн түвшин нэмэгдэж байгаа энэ үед далайн эрэг орчмын бүсүүд байнга өртөх нь гарцаагүй. Хүмүүс эх газар руу нүүхээс өөр аргагүй болж, хүн ба газрын зөрчилдөөн өсөн нэмэгдэх болно. Тухайлбал Номхон далай дахь арлын олон улс орон мөхлийн ирмэгт ирээд байна.

Энэ хоёр хямралын дараа гурав дахь хямрал үүснэ. Энэ бол хүнсний хямрал. 2022 оны 5-р сарын 4-ний өдөр НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага зэрэг холбогдох байгууллагуудын албан ёсны тайланд 2022 онд дэлхий даяар ойролцоогоор 193 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэнэ гэдгийг харуулсан явдал цочирдмоор нотолгоо боллоо. Тэрээр 2024 онд хүн төрөлхтөн томоохон саадтай тулгарах бөгөөд түүнийг давж чадахгүй бол сүйрэл эхэлнэ гэжээ. Хүн төрөлхтөн усны хомсдол, газрын хомсдол, хүнсний хомсдол, ажиллах хүчний хомсдол, ёс суртахууны хомсдол гэсэн таван том хямралыг даван туулсны дараа дахин Мөстлөгийн үе эхэлнэ гэж тэрээр хэлсэн байна.

Дээр дурдсан дөрвөн хямрал хамгийн аюултай нь бас биш юм. Хамгийн аюултай хямрал нь сүүлийн хямрал буюу ёс суртахууны хямрал. Энэ нөхцөлд ёс суртахууны хямрал гэдэг нь зүгээр нэг буруутгал ч биш, харин ёс суртахууны хэм хэмжээ, итгэл үнэмшил, бишрэлийн дутагдалтай холбоотой. Энэ нь хүмүүсийг зомби шиг, зөвхөн таашаалдаа автан, хүслээ хангахыг зорьдог болгодог байна. Профессор 2023 онд буюу туулай жилд асар их өлсгөлөн нүүрлэх бол харин 2024 онд буюу луу жилд хүн төрөлхтөн шийдвэрлэх сорилттой тулгарна гэж үзжээ. Хэрэв энэ сорилтыг даван туулж чадах юм бол хүн төрөлхтний соёл иргэншил хэдэн арван жил үргэлжилнэ. Эс бөгөөс сүйрэл бүр ч эрт ирж магадгүй юм байна.

Excerpt from “2022 Psychic Predictions For The UK Including The Death Of Queen Elizabeth II” by Craig Hamilton-Parker – Nov. 25, 2021: Бид ирэх жил, ирэх оны сүүлээр, 2022 онд, эсвэл 2023 оны эхээр Хатан хаанаа алдаж магадгүй гэж надад санагдаж байна. (Ерөнхийлөгч) Трампыг хөнөөх оролдлого хийх гэж байна гэж би бодож байна. Тэр нь бүтэлгүйтнэ. Гэхдээ Тэр шархдах ч юм уу тиймэрхүү зүйл болж магадгүй.

“Гурван Агуу Зөнч 2024 оны Дэлхийн хувь заяаг, Дорно, Өрнө, Эртний, Орчин үеийг зөгнөж байна”-аас эшлэв. by Đông Tây Kim Cổ – Jun. 2, 2024, Q: Английн зөнч Энэ зуур Барууны хэвлэл мэдээлэлд “Мөхлийн зөнч” гэгддэг Английн алдартай зөнч Хэмилтон-Паркер нэлээд хачирхалтай, зарим талаараа төстэй таамаглал дэвшүүлжээ. Тэрээр 2024 онд дэлхий Дорнод, Өрнөд гэсэн хоёр том холбоо бий болгоно, Дорнодын холбооны байгуулсан дэг журмын шинэ эрин рүү дэлхий нэвтрэн орох болно гэж дурджээ. Энэ холбоо нь дэлхийг энх тайванд хүргэнэ. Дорнодын холбооны хамгийн чухал хүн нь шинэ үндэстэнд харьяалагддаг. Эдгээр шинэ хүмүүс хэрхэн гарч ирэхийг Паркер мэдэхгүй байгаа ч тэд хосгүй сайн сайхныг бүтээх хүчтэй байх ажээ. Тэрээр эдгээр хүмүүсийн талаар тайлбарлахыг оролдсон боловч түүний ойлголт тодорхойгүй, зөвхөн тэд дэлхийг аврах баатрууд болно гэдгийг л мэдэж байгаа юм.

Craig Hamilton-Parker: Дэлхий дээр ухамсрын өндөр түвшинд хүрэх шинэ хүмүүс байгаа, ирэх болно гэдгийг би мэдэрч байна. Илүүтэй маш өндөр хөгжсөн Сүнслэг Төрөлтнүүд дэлхийд ирж байгаа юм шиг санагдаж байна. Дэлхийн шашнууд эцэстээ ийм төрлийн “ертөнцийн шашин”-д нэгдэх болно гэж мэдрэгдэж байна. Гэсэн хэдий ч энэ нь үгээр илэрхийлэгдэхгүй зүйл юм. Энэ бол сургаал номлол биш. Энэ нь ном, багц сургаалыг дагаж мөрдөөгүй. Энэ бол хувь хүний шууд ахуй ойлголтын тухай юм.

Q: Паркер мөн өөр боломжийг зөгнөн харжээ: Нар удахгүй бөхөж, Өрнийг харанхуйд автуулна. Гэсэн хэдий ч хачирхалтай нь Дорно дахинд шинэ нар дахин үзэгдэж, хөгжил цэцэглэлтийн өөр шинэ эрин ирнэ. Энэ нь эдгээр шинэ хүмүүсийн ажил, дэлхийг аврах эрхэм зорилго нь байж болох юм.

Эрт дээр цагаас өнөөг хүртэлх бусад олон зөн билигт Их Багш нар дэлхийг ингэж гэнэт сүйдэж мэднэ гэдгийг таамаглаж байсан нь бүгд зөв юм. Анхааруулга авч чадахгүй ч байж болох байсан. Харин Диваажингууд та нарт янз бүрийн байгалийн гамшиг, цаг агаарын янз бүрийн гаж үзэгдэл, тэнгэрийн хачирхалтай үзэгдлүүд, гоц сонин тохиолдлуудаар сэрэмжлүүлсэн.

Excerpt from a heartline from Ju-Ching in Taiwan (Formosa) – Aug. 19, 2024: Эрхэм Их Багш болон Суприм Мастер ТВ-ийн хамт олон, Их Багш “Цаг агаарын болон тэнгэрийн онцгой үзэгдлүүдээс сэрэмжил” гэсэн яаралтай захиасыг энэрэнгүйгээр зарласны дараа би нарны гэрэл маш хүчтэй, шатам халуун болж, тэр байтугай өдрийн цаг уртсаж байгааг анзаарсан юм. Нарны энэ төөнөсөн халуун нь Бурханы бүх харанхуйг шатаах гэж энэ агшинд дэлхий дээрх төрөлтнүүдэд өгсөн онцгой Адислал гэдгийг Ариун Сүнс дотоодод минь сануулсан. Ялангуяа эдгээр өдрүүдэд би билгийн мэлмий дээрээ анхаарлаа төвлөрүүлж байхдаа үргэлж ижил дүр зургийг харсан: Тэнгэр саарал, бараан болж, бараан үүлсээр дүүрэн, асар том, туйлын цагаан өнгөтэй цахилгаан цахилж, гаднах давхарга нь цусан улаан гэрлээр бүрхэгдсэн байх ба аянга дэлхийг доргиосон. Их Багшийн яаралтай захиасанд дүрслэгдсэн зүйлтэй энэ нийцэж байв. Их Багшийн зааврыг нухацтай авч үзнэ үү. Их Багш болон Диваажингийн хамгаалагчид дэлхий дээрх хүмүүст илүү их цаг хугацаа өгч, дэлхийг дэмжсээр байгаа үед ч эдгээр зүйлс үнэхээр биелээд эхэлчихлээ.

Энэ нь яг л Илчлэл Номын зургаа дахь лацыг нээсэн дүр зурагтай адил байсан: “Тэрээр зургаа дахь лацыг нээх үед би харвал хүчтэй газар хөдлөлт болж, нар тааран даавуу шиг хар болж, тэргэл сар цус шиг болж, салхи шуурганд цохиулан өвлийн үр жимсээ унагаж байгаа инжир жимсний мод адил тэнгэрийн одод газар унав. Ороон эвхсэн хуйлаас шиг Тэнгэр алга болж, уул, арал бүр байрнаасаа зайлуулагдав.” Илчлэл 6:12-14, Ариун Библи

Их Багшийн заавар, сургаалыг дагаж, цаг заваа бясалгахад ашиглаж, энэ мөчид дэлхийн хамаг төрөлтний дотоод дахь Бурханы зүрх сэтгэлийг сэрээж буйд нь Бүхнийг Чадагч Бурханд үргэлж талархахыг би дэлхий дахинаас гуйж байна. Хэрэв бүгдийг дахин хийх боломж олдвол гарцаагүй зөв сонголт хийнэ гэж хүмүүс үргэлж хэлдэг бөгөөд энэ бол шийдвэр гаргахад тохиромжтой мөч юм. Та бүхэн сонголтоо зөв хийгээрэй. Бид Бурхан-Их Багшийг дахин цусанд будагдсан загалмай дээр гарахыг зөвшөөрөх ёсгүй. Их Багш дахин нулимс унагахгүй, би Ариун Сүнстэй нэг байж, Их Багштай хамт алхах болтугай. Таны үнэнч шавь, Тайвань (Формоса)-аас Жу-Чин

Жич, дараах мэдээллийг Суприм Мастер ТВ-ийн багт лавлагаа болгон хүргэж байна. Интернэтээр цацагдсан цаг агаарын зургуудаас хүмүүс “улаан буг” гэж нэрлэдэг алаг улаан биетүүдийг харж болно. Эдгээр улаан биетүүд нь муу, сэтгэцэд нөлөөлөх энергийг зөөвөрлөж, хүмүүст таагүй мэдрэмжийг төрүүлдэг. Энэ талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр мөн мэдээлж эхэлсэн. Үүнийг хэт их хайж, тэр энергитэй битгий холбогдоорой, Их Багшийн бидэнд өгсөн Дээд Бурханлаг Хайр дээр анхаарлаа хандуулаарай.

Даанч бид сонсдоггүй. Бид хардаггүй. Ажлаа хийгээд, идээд, эсвэл гэр бүл, хайр сэтгэл, хэрүүл тэмцэл, аллага гээд дэндүү завгүй байдаг. Бид тэр бүгдийг үл ойшоодог. Иймд Диваажингийн Хамгаалагчид, мөн би ч бас байлаа гээд аль чадахаараа хичээлээ ч энэ бүхэн болдгоороо болж мэдэх л байсан. Би сайрхах гэсэнгүй. Би та нарт үнэхээр өөрөөрөө сайрхаж, та нарын итгэлийг улам олохын тулд бусад зүйлсийг ч хэлж болдог ч болоосой. Даанч болохгүй. Хүсэхгүй байна. Мөн би хэллээ гэхэд байдал нөгөө тийш эргэж мэдэх тул би чимээгүй байх хэрэгтэй.

Энэ дэлхийд амьдрах нь аливаа Их Багш нарт, аливаа сайн бясалгагчдад хэдийн маш аюултай. Иймд би өөртөө улам аюултай байдал үүсгэмээргүй байна. Би зөвхөн Бурханы надад тушааснаар л үйлддэг. Мөн эргэлт буцалтгүй учраас Бурханы Зарлигаас татгалзаж болохгүй. Үгүй гэж хэлж болохгүй. “Дараа болъё, дараа жил.” гэж хэлж болохгүй. Үгүй. Бурхан юу л зарлиг болгоно, түүнийг л хийх учиртай. Би Бурханы Зарлигийг дуулгавартай дагах учиртай гэдгээ түм буман төрөл дамжин сурсан. Бүхий л Диваажингуудын багтай хамтран ажиллах ёстой. Эс бөгөөс хэн ч биш болно. Тусалж чадахгүй. Үүргээ биелүүлж, Диваажингийн зөвшөөрсөн Бурханы даалгаврыг гүйцэтгэж чадахгүйд хүрнэ гэдгийг ойлгосон.

Photo Caption: Өөр Нэгэн Үзэсгэлэнт Дагина ба Эелдэг Мэндчилгээ

Зураг татаж авах   

Дэлгэрэнгүй үзээрэй
Бүх хэсэг  (18/19)
Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
2024-11-09
480 Үзсэн
2024-11-09
238 Үзсэн
2024-11-08
598 Үзсэн
2024-11-08
548 Үзсэн
32:16
2024-11-08
2 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд