Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

“Авралыг эрж олох шашны сайн уламжлалууд” 11 цуврал лекцийн 11-р хэсгийг

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Та одоо зам мөрөө эрс өөрчлөн, Гэгээнтэн, Будда нарын Ариун Алдрыг, Будда нарын бүх тарнийг уншиж эхлэх үедээ веган болоорой, гуйя. Учир нь хэрэв та веган бол үхэл үгүй, аллага үгүй амьдралтай илүү холбоотой байна. Аллагын үйлийн үр маш их, маш хүнд. Та чин сэтгэлээсээ уншлаа ч энэ ариун, дэвшүүлэгч энергийг бий болгох хангалттай цаггүй байвал багахан энергийг дээд Орон, Будда, Гэгээнтнүүдийн илүү дээд Оршихуйд хүрэхийн тулд ашиглахад тун хэцүү шүү. Иймд та өөрийнхөө төлөө, амьтан-хүмүүсийн зовлонг энэрч нигүүлссэний улмаас бус, харин өөрийнхөө төлөө веган болох ёстой. Тэгснээр таныг живүүлж, доройтуулж, доод оршихуй там руу чирэх энэхүү аллагын хүнд, чангаасан, амаргүй үйлийн үртэй холбогдохгүй!

Та нарт энэ хангалттай учир зүйтэй санагдаж байгаа байх. Учир нь ургамал, модноос хэдэн навч тасалж идвэл, навчис дахин ургана. Тэдгээр нь үртэй, дахин ургаж чадна. Маш амархан. Үүнийг газарт булаад л ногоо ургана. Энэ бол амьдрал. Энэ бол амьдралын бэлгэ тэмдэг. Та үрийг тарихад тэр ургадаг. Хүнсний ногооны хэдэн мөчрийг тасалж авсан ч тэр мөчрөөр нь ургуулж болно. Ихэнх нь ийм байдаг. Тиймээс энэ бол амьдрал. Энэ нь аллага, үхэл биш. Мөн та хэрэв өмнөө байгаа амьтан-хүнийг хөнөөх юм уу өөрт тань зориулан өөр хүн түүнийг алж хөнөөвөл та тэдний зовж буйг мэднэ. Тэд орилж чарладаг. Тэд тийрдэг. Тэд алагдахыг хүсдэггүй. Тэд зовдог. Тэд уйлдаг.

Excerpt from “Why farmed animals face legal animal cruelty” by Animals Australia – Nov. 20, 2020, Narrator: Амьтад өвдөлт мэдэрдэг. Энэ бол шинжлэх ухааны баримт. Харин гэтэл Австрали даяарх мал аж ахуйн салбарт ямар ч өвчин намдаагч хэрэглэхгүйгээр амьтдын биеийг огтолж, зүсэж, бүрэн ухаантай байхад нь шатаадаг. Энэ бол ердийн зүйл бөгөөд ийм байдлаар жил бүр хоол хүнсэндээ сая сая амьтдыг өсгөн үржүүлж, хэрэглэж байна.

Excerpt from “Bred to Suffer: The Life of Chickens on Factory Farms” by Animal Equality – May. 23, 2023, Narrator: Төрөөд дөнгөж 42 хоноод үхнэ гэж төсөөлж чадах уу? Нэгэн салбар мөнгө олох гэж амь насыг чинь тасална. Мексик дэх “Амьтны тэгш байдал” байгууллагаас гаргасан шинэ нотолгоо үйлдвэржсэн ферм дэх тахианд учруулж буй харгис хэрцгий бодит байдлыг харууллаа. АНУ-д 8 тэрбум тахиа үүнтэй төстэй тавиланг туулжээ. Эдгээр амьтад таагүй, зовлонтой нөхцөлд, хэт шахалдсан, цонхгүй саравчинд хүчээр байдаг. Тэнд амьд үлдсэн нь дөнгөж 42 хоногтойдоо нядлуулдаг. Насанд хүрээ ч үгүй байхдаа шүү.

“Her Cries Should Haunt Anyone Still Eating Pigs” by PETA (People for the Ethical Treatment of Animals) – Feb. 5, 2021: Энэ бол гахайн амьдралын эцсийн мөчүүд юм. Айова хэмээх энэхүү гахайн фермийн ажилчид түүнийг хайрцгаас гаргахаар олон удаа оролдсон боловч тэр амьд үлдэх гэж тэмцсэн юм. Эцэст нь хүчээр гаргав. Өөр нэг гахай түүнийг тайвшруулах гэж оролдлоо. Тэгээд бусад гахайн өмнө түүнийг нядлав. Дараагийн удаа мах худалдан авахдаа түүний талаар бодоорой.

Харин хэрвээ та ургамлыг, хүнсний ногоог идэхийн тулд тайрвал ядаж л тэдний хашхирахыг ухамсартайгаар сонсохгүй. Тэд тэгж байж магадгүй, тэд өвдөлт мэдэрч магадгүй. Гэхдээ амьтан-хүний бие махбодын зовлонгоос бага байдаг. Ядаж л та тэдний орилж чарлан, уйлахыг харахгүй. Тиймээс ядаж л оюун ухаан тань, зүрх сэтгэл тань тайван байна. Танд гэм буруутай мэдрэмж төрөхгүй. Одоо энэ учир зүйг ойлгов уу? Ядахдаа та шалтагтай байж, веган хоол бол таны идэх амьтан-хүмүүсийн зовлон зүдгүүр, алж хөнөөх явдалтай харьцуулахад “Би хүнсний ногоо зовохыг хараагүй. Тиймээс зовлонгүй хүнс иддэг” гэж хэлэх болно.

Одоо та үүнийг оюун ухаандаа тун сайн харж байна. Наанадаж л зүрх сэтгэл тань гэм бурууг мэдрэхгүй. Орилж чарлан, зугтаж, уйлахыг нь хардаггүй тул хүнсний ногоог идэх үед сэтгэл тань амгалан байдаг. Наад зах нь, наанадаж та бодол ухаандаа шалтагтай, зүрх сэтгэлдээ амгалан байдаг. Гэвч хэрэв та амьтан-хүмүүсийг алах юм уу танд зориулан тэднийг хөнөөвөл тэрхүү амьтан-хүн зовж, орилж байгааг, насан туршдаа жижигхэн хайрцагт шахагдсан байдгийг гарцаагүй мэдэх болно. Тэд бүр эргэж ч чаддаггүй. Та үүнийг үгүйсгэж чадахгүй. Та энэ зовлонг, амьтан-хүмүүсийн насан туршдаа болон алуулах мөчдөө мэдэрдэг өвдөлтийг үгүйсгэж чадахгүй. Ингэж та одоо мэдэж авлаа.

Энэ танд учир зүйтэй байгаа. Би таныг ухаалаг, энэ учир зүйг, веганизм яагаад гэм буруугүй мэдрэмж төрүүлдгийг харах хангалттай ухаантай гэдэгт итгэж байна. Зэрлэг балмад байдлын оронд. Амьтан-хүний мах идэхээр танд гэм буруутай мэдрэмж төрдөг. Учир нь та үүнийгээ мэддэг. Та харж байгаа. Та харсаар, мэдсээр байгаа. Та үүнийг ядаж л дэлгэцээс харж, мэдэж авсан байгаа. Хүмүүсийн үүний тухай хийсэн кино, амьтан-хүмүүсийн зовлонг харуулсан баримтат киног та мэднэ. Та мэдэж байгаа. Үүнээс зугтаах боломжгүй. Та гэм буруутай мэдрэмжээс зугтааж чадахгүй. Үүнд ямар ч шалтаг хэлэх аргагүй.

Учир нь амьд төрөлтнүүдийг алж, хядаж, хөнөөсөн тэрхүү гэм буруутай мэдрэмж таныг доод оршихуй руу, там руу чирэх болно. Та Бурханы хүүхэд учраас чөтгөр танд ямар нэг зүйл хийж чадахгүй, Бурхан таныг шийтгэхийг хүсдэг юм биш. Та, та өөрөө, ухамсар тань өөрөө зохих ёсоор өөрийгөө шийтгэх болно. Тиймээс идэхийн төлөө амьтан-хүнийг алах энэхүү гэмтэй мэт мэдрэмжээс хол байгаарай. Учир нь энэ таныг доош, доод оршихуй, там руу чирнэ. Гуйя. Тиймээс Веган байж, Энх тайвныг цогцлоон, Сайн үйл хий. Ариун судрууд, Гэгээнтнүүдийн Ариун Алдар, эсвэл сонгосон тарниа уншаарай. Өөрийгөө авар. Бурхан ивээг.

Веган байж, Энх тайвныг цогцлоон, Сайн үйл хий. Эдгээр гурван зүйл Бурхантай хамт өөрийн Мөн чанараа олох зорилгод тань дэмжлэг л болно. Тэдгээр нь бүрэн гэтэлгэх арга зам биш. Тийм биш. Гэхдээ эдгээр нь биднийг дайн дажин, өлсгөлөн, зовлон, гай гамшгаас ангид, бүр эх дэлхийгээ алдахгүй байлгахын тулд дэлхийг тэтгэдэг. Тэгвэл бид тарниа унших, Авид Бурханы Алдрыг унших, Христийн шашны Гэгээнтний Алдрыг унших, Грант Сахиб, эсвэл мэддэг бусад аливаа судраас дуртай өгүүлбэрээ унших зэргээ үргэлжлүүлэн дадуулахад илүү амар амгалан, илүү их цагтай, аюулгүй, найдвартай байдалтай байж чадна. Эсвэл Бурханд залбир. Миний та нарт заасан Хамгийн Хүчирхэг Залбирал болох тэрхүү Залбирлыг хэлж, залбир. Надтай огт холбогдох хэрэггүй.

Танд зориулсан тэрхүү Залбирал бол та болон Бурхан, бүх Гэгээнтэн Мэргэд, Их Багш нар, Будда Бодисадва нарын хооронд юм. Та өдөр бүр энэ Залбирлыг уншихын тулд надад итгэх ч албагүй. Үүнийг оюун ухаан, зүрх сэтгэл, эд эсдээ, хаа сайгүй шингээхийн тулд үүнийг уншаарай. Тэгвэл та өөд болох үедээ Диваажинд очно гэдгийг тань би баталж байна. Ямар түвшний Диваажин байх нь танаас болон Бурханы Ивээлээс мөн шалтгаална. Гэхдээ та там руу явахгүй, Диваажинд очих болно. Хэрэв танд өөр юу ч байхгүй бол Бурханаас Зарлиг буулган, миний танд өгсөн Залбирлыг зөвхөн уншаарай. Энэ Суприм Мастер Телевизийн дэлгэцээр өдөр бүр, байнга гарч байгаа. Учир нь энэ бол хүн төрөлхтөн, итгэгчид болон шүтлэггүй хүмүүст зориулсан хамгийн чухал зүйл юм.

Таныг зөвхөн үүнийг уншихад л Бурхан үнэхээр чөлөөлөгдөхийг хүсэж буйг тань мэдэх болно. Туршаад үзээрэй. Тэгээд унших тусам та илүү их итгэж, Бурханы Хайрыг, Бурханы Ивээлийг, бүх Их Багш нарын дэмжлэгийг мэдрэх болно. Надад итгээрэй. Надад итгэж, бишрэх шаардлагагүй, намайг дагах ч шаардлагагүй. Ердөө өөрийнхөө төлөө өөрөө бүгдийг хийгтүн. Тэр байтугай үүнийг хийж буйгаа хэн нэгэнд хэлэх ч шаардлагагүй. Үүнийг хийгээрэй.

Бурхан бид бүгдийг ивээг. Бурхан хүн төрөлхтөнд Өршөөл үзүүлж, хамаг төрөлтөнд үргэлжлүүлэн, Бурханыг хайрлаж, Бурханыг магтан, Бурханыг дахин олоход нь зориулж энэ гаргийг авраг. Амен. Бурхан Тандаа талархаж байна. Оройн Дээд Бурхан Танд талархъя. Бүх Их Багш, Будда, Бодисадва нарт баярлалаа. Мөн хамаг төрөлтөнд оюун санаагаар дэвшиж, тамаас хол байхад нь туслахаар Бурханы Хүслийг биелүүлж буй Эрхэм Төрөлтөн бүхэнд талархъя. Амен. Бурхан минь, бид Танд хайртай. Бүх Их Багш, Будда, Бодисадва нарт бид хайртай. Бид Та бүхэнд талархаж байна. Амен.

Photo Caption: (Саад Бартаатай ч) Гэртээ Хүрэх Замаар Замна!

Зураг татаж авах   

Дэлгэрэнгүй үзээрэй
Бүх хэсэг  (11/11)
Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
31:13
2024-10-17
42 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд