Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай махны хорт үр дагаврын тухай, 2-р хэсэг – Эрүүл мэндийн тухай эмгэнэлт баримт

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Шувууны ханиад, сүрьеэ, туузан хорхой, Кроны өвчин, үхрийн галзуу өвчин, кампилобактери, алтлаг стафиллококк гэх мэт. Энэ өвчний илүү аюултай хэлбэр болох MRSA гэдэг метициллинд тэсвэртэй алтлаг стафиллококк гараад байгаа. Энэ бол антибиотикоор эмчлэгддэггүй халдварт өвчин юм. Энэ өвчнийг анагаах антибиотик байхгүй. Дэлхий дээр маань ийм зүйлс байгаа нь амьтдыг дэндүү их антибиотикоор тэжээсэнтэй холбоотой. Тиймээс амьтдыг хэт ихээр үржүүлэн, өвчин үүсэж, тархах нөхцөлийг бүрдүүлснээс энэ өвчнүүд бий болдог. Хөөрхий амьтдад үйлдсэн өөр нэг харгислал - ан хийснээс үүдэн бусад өвчнүүд гарсан.

Хүмүүс сармагчныг хүнсэндээ хэрэглэснээс болж үүссэн ХДХВ 1981 оноос хойш 25 сая хүний аминд хүрээд байна. Мөн саяхан та бүхний мэдээгээр харсанчлан, тарвагыг хүнсэнд хэрэглэхээр агнасны улмаас үүсдэг тарваган тахал өвчнөөр Хятадад хүмүүс нас барч байна. Энэ бол маш халдвартай өвчин. Халдвар авсан хүнийг 24 цагийн дотор үхүүлдэг. Тиймээс хүн төрөлхтөн эрүүл бус, харгис, хэрцгий дадал зуршил болох амьтдыг өсгөх, агнах, амьтны мах идэх дадлаасаа татгалзсан цагт л энэ бүх өвчнөөс сэргийлж чадна.

Дэлхийн бүх засгийн газар үүнийг үзүүлэх улам олон хөтөлбөртэй болж, олон түмэнд хямд юм уу үнэгүйгээр илүү ихээр хүргээсэй гэж хүсэж байна. Мэдээж энэ бүх мэдээлэл эрүүл мэнд, эрүүл ахуйн стандартын тухай юм. Учир нь бидний идэж буй ихэнх хүнс болох мах, загас бүгд маш их өвчин тээж байдаг. Жишээ нь: Ихэнх амьтан нядалгааны үед, тэдний 70% нь уушгины үрэвсэлтэй болсон

байдаг гэж би уншиж байсан. (Өө.) Тийм ээ. Учир нь тэд бетонон шалтай тийм хүйтэн газар өссөн. Тэр нь бас үргэлж чийгтэй, бохир байдаг. Тиймээс бид нэгийг авахдаа нөгөөхийг нь бас хамт авдаг. Ямар ч бай ижил нөхцөлийн тухай юм. Амьтдад харгис хэрцгий хандахын зэрэгцээ бид нянд баригдсан, эрүүл ахуйн шаардлага хангаагүй мах идэж өөрсдийгөө ч аюулд оруулж байна. Энэ бүх зүйл хүмүүст сайн биш. Улам олон эмнэлэг үргэлж баригдаад байгаад гайхах юм алга.

Заримдаа мах үнэхээр өвчний шалтгаан болж байна. Харин олон хүн үүнийг ойлгодоггүй. Тэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ алдагдсанд засгийн газрыг буруутгаж, эмнэлгийн үйлчилгээ үзүүлэхэд хангалттай анхаараагүйд, бүх зүйлд эмч нарыг буруутгадаг. Гэвч үнэндээ энэ бүх өвчин эмгэгийг тэд өөрсдөө бий болгодог. Асуудлын үндэс нь махан хооллолт юм. Харин үүнийг олон хүн хүлээн зөвшөөрөхгүй байна. Тэд маханд дуртай учраас тэр юм. [Энэ] өөрсдийг нь маш их өвчлүүлж, улс орнуудыг маш их зардал гаргахад хүргэж, дэлхийг, тэдний хойч үе, үр хүүхдийг, бүгдийг асар их зовоож шаналгадаг. Асуудал маш энгийн. Гэвч бүгд итгэх дургүй, дагах дургүй байдаг. Энэ тун харамсалтай.

Мах бол бидний анд биш. Малын бүтээгдэхүүн бидний ачтан биш, тэд бол бидний дайсан. Мах гэдэгт би загас, өндөг, сүү зэргийг багтааж байгаа шүү. Судлаад үзээрэй. Сүү хүртэл аюултай. Энэ нь маш олон үхлийн аюултай өвчнийг үүсгэдэг. Мах, сүү, сүүн бүтээгдэхүүн, өндөг бол хорт хавдар үүсгэх гол шалтгаан, үхлийн аюултай өвчний үндсэн шалтгаан юм. Мах, өндөг, сүү, сүүн бүтээгдэхүүнээс болж жил бүр хэдэн сая хүн нас барж байна. Энэ чиглэлд, мах, сүү, сүүн бүтээгдэхүүн, өндөгнөөс болж үүссэн эдгээр өвчнийг эмчлэх гэж хэдэн тэрбум доллар зарцуулж байна. Тиймээс өөрийнхөө эрүүл мэнд, үр хүүхдийнхээ эрүүл мэнд, бас гарагийнхаа төлөө, ирээдүйд эсэн мэнд, аюулгүй байхын төлөө амьтдыг зөнгөөр нь орхиоч дээ, гуйя.

Веган хүрээнийхэнд жирэмсний хордлого үндсэндээ илэрдэггүй гэдгийг судалгаанууд харуулсан байдаг. Учир нь урагт махан хүнс хор болдог нь тогтоогдсон. Жирэмсний хордлого бол урагт сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд хорыг биеэс зайлуулах арга байдаг. Таны дурдсан харшлын хам шинж өвчин одоо хүүхдийн хоол хүнсний харшилтай холбоотой нь илт болсон. Мах бас хордуулагч нөлөөтэй, донтуулагч шинжтэй, биед маш муу нөлөө үзүүлэх магадлалтай гэдгийг харуулсан байгаа. Жишээлэхэд, олон удаагийн давтан хэрэглээгээр махнаас чихрийн молекул биед хуримтлагддаг. Энэ молекул амь насанд амархан заналхийлдэг Е коли зэрэг халдварын соронз л гэсэн үг. Хүүхдийн харшлын болон дархлааны тогтолцооны аль аль нь насанд хүрэгчдийнхээс бага хөгжсөн байдаг. Тиймээс хүүхэд сүү, мах, загас гэх мэт бүтээгдэхүүнийг боловсруулж шингээж чаддаггүй.

Мах, сүүн бүтээгдэхүүний эрүүл мэндэд учруулах хортой нөлөөг хүн бүр харахаар тодорхой нотолсон. Бүдүүн гэдэсний хорт хавдар зэрэг үхлийн аюулт өвчин тусах эрсдэл нэмэгдэхтэй шууд холбоотойгоос гадна өөр олон төрлийн хорт хавдар, зүрхний өвчин, саа, чихрийн шижин, эмэгтэйчүүдийн үргүйдлийг үүсгэдэг бөгөөд загасанд хүртэл мөнгөн усны хор олджээ. Махны өөр нэг төрлийн хордлого хүнцлээс үүдэлтэй. Хурдан өсгөхийн тулд шувууг байнга хүнцлээр тэжээдэг бөгөөд эргээд бид өөрсдөө тэр шувуугаар хооллодог. Мэдээж бид ингэж өөрсдийгөө бас хордуулдаг. Харин бидэнд энэ талаар хэн ч хэлэхгүй. Тиймээс бид өөрсдийгөө өдөр бүр хороор тэжээж байна. Шувуунаас төдийгүй үхэр, гахай, галуу, нугаснаас авсан хороор. Бидний харж, мэдэх боломжгүй, төсөөлөхийн аргагүй харгислалын талаар ярих ч юм биш.
Дэлгэрэнгүй үзээрэй
Бүх хэсэг  (2/20)
Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
2024-11-09
480 Үзсэн
2024-11-09
238 Үзсэн
2024-11-08
598 Үзсэн
2024-11-08
548 Үзсэн
32:16
2024-11-08
2 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд