Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Сайн эр нөхрийн чанарууд, 2 хэсэгт лекцийн 1-р хэсэг, 2019 оны 05-р сарын 04

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай

Гэрлэхэд сайн, муу талууд байдаг. Гэрлэсэн бол та нар хэрхэн дасан зохицож, эвийг нь олж, бусдыг бодолцохыг мэддэг. Найз охин, найз залуугийн хувьд мөн адил. Тэд хамт амьдарвал зохицно. Тэд зохицож, бусдыг бодолцож сурах учраас илүү эв найрамдалтай байдаг.

 

Би хамгаалагч нарт талархахыг хүсэж байна. Та нар үнэхээр залуу байж, Бямба, Ням гариг бүрд ирдэг. Би “хавтгай хамартаас” асуусан, яагаад... би түүнээс хэчнээн хүүхэдтэй болсныг нь асуусан? Нэгдүгээрт. Хоёрдугаарт. Түүнийг маш өндөр, царайлаг болохыг хараад би түүнийг ямар нэг охинд хулгайлагдсан байх гэж бодсон. Тэд түүнийг орхихгүй. Гэтэл тэр, “Би хараахан үйлийн үртэйгээ учраагүй байна.” гэж хариулсан. Үнэхээр ухаалаг хариулт. Бурхан минь, та нарыг өсөж том болсныг хараад, өөрийгөө өтөлж байгааг мэдэж байна. Та нартай хамт залуу хэвээр үлдээгүйг минь уучлаарай. Гэвч хэдэн арван жилийн дараа, та нар бүгд өтөлнө, тиймээс хамаагүй. Тун удахгүй та нар гүйцээд ирнэ. Та яагаад ямар ч найз охингүй байгаа юм? Дэндүү завгүй юу? “Үйлийн үртэйгээ” учраагүй юу? (Бурхан ивээг. ) Бурхан ивээг. Одоо та ингэж ярьж байна. Хожим нь “үйлийн үртэйгээ” учраад, та: “Өө, Бурханы адислал надад царайлаг... хайрлалаа.” гэж хэлнэ. Өөр байдлаар бодох болно. Гэртээ юу хийдэг вэ? (Би шуудан түгээгч. ) Тун сайн байна. Өдөр бүр ажил дээрээ цэвэр агаар амьсгалах боломжтой юм. Та өдөр бүр гадаа ажиллаж байгаа юу? (Тийм.) Маш тухтай. За дараагийнх нь? (Би шалгалтад бэлдэж байгаа. ) Шалгалт. (Бас хагас цагаар ажилладаг. ) Хөөх! Тэгээд бас энд хамгаалагчаар ажиллаж байна, үнэхээр хөдөлмөрлөж байна шүү. Танд чөлөөт цаг яаж гарна вэ? Ямар төрлийн шалгалт өгөх вэ? (Улсын төрийн албан хаагчийн шалгалт.) Төрийн албан хаагч. Харин та? (Би контейнер тээврийн компанид хүний нөөцийн элсүүлэлт ба сургалтыг хариуцаж ажилладаг – худалдаа, хүний нөөц болон сургалт хариуцдаг. ) Харин тэр? (Би гар утасны дэлгэц үйлдвэрлэдэг шинжлэх ухаан, технологийн үйлдвэрт ажилладаг. ) (Шинжлэх ухаан, технологийн үйлдвэр. ) Шинжлэх ухаан, технологийн үйлдвэр. Гайхалтай. IT, тийм үү? (IT) Нэг төрлийн IT инженер, тийм үү? Гайхалтай. Тэр юу хийдэг вэ? (Инженер. ) Ямар төрлийн инженер вэ? (Цахилгааны утас засдаг гэх мэт гар багажийг зохион бүтээдэг. ) (Багажийн загвар. ) Загвар. Багажийн загвар. Харин та? (Нисэхийн инженер. ) Онгоц засварладаг.

Та юу хийдэг вэ? (Үйлдвэрт ажилладаг. ) Ямар төрлийн үйлдвэр вэ? (Элсэн сахар.) Өө, элсэн сахар! Амттай. Сахар хүү. Сахар хүүхдийн хайр. Sugar baby, гэдэг нэртэй дуу байдаг. Sugar Baby Love. Та нар мэдэх үү? Би ч бас мэдэхгүй. Хэдэн үгийг нь л санаж байна. Хонгорхон хайрт минь, хонгорхон хайрт минь, чамайг гомдоохыг хүсээгүй. Сэтгэлээр унагахыг хүсээгүй. Иймэрхүү үгтэй байдаг. Тэгээд л болоо. Би огтхон ч санахгүй байна. Их олон жил өнгөрчээ. Хайрын дуу. Энд бол бид ийм төрлийн дууг хориглодог. Зөвхөн Багш л дуулж болно. За дараагийнх нь? (Судалгаа, хөгжүүлэлтийн инженер. ) Та ямар нэг нээлт хийсэн үү? (Тийм, гэвч зарим нь хараахан зохион бүтээгдээгүй байгаа. ) Үүнд их хугацаа шаарддаг. Бидний одоо хэрэглэж байгаа бүхэн маш олон хүмүүсийн хөдөлмөрийн үр дүн. Үүн шиг аяга ч тэр, урьд хэзээ ч ийм гоё байгаагүй. Өмнө нь шороогоор хийсэн маш хатуу ширүүн байсан. Гялалзсан зүйлсийг дараа нь нэмсэн. Урьд нь бас бидэнд ийм зүйлс байгаагүй. Зөвхөн мод, хулс л байсан бол харин одоо тэдгээр нь ийм болсон. Маш олон зүйлсийг орж судлах чухал, тэгснээр өөр өөр нээлтүүд байх боломжтой.

 

Өдөр бүр, би ямар нэг зүйл ашиглахдаа, “Хөөх, би үнэхээр хувь ерөөлтэй, үнэхээр талархмаар,” санагддаг. Жишээлбэл, та нарын “сүлбээрэн зүү” гэж нэрлэдэг зүйл, тийм үү? (Сүлбээрэн зүү.) Сүлбээрэн зүү. Маш элбэг байдаг байсан. Тэгээд, улам аюулгүй болсон. Маш жижигхэн, сайн хийгдсэн зүйл. Үүнийг хийдэг машин яаж байна вэ? Түүнээс гадна, үүнийг бүр ч аюулгүй болгох хуванцар таглаа байдаг. Би ямар нэг зүйл харах бүрдээ үнэхээр биширч, хүндэтгэж, маш олон зүйлсийг таашаан хүртэх үнэхээр хувь ерөөлтэй мэт санагддаг. Хуучны өдрүүдэд би тийм байгаагүй. Өөр өөр хэмжээтэй ямар ч хумс байгаагүй. Учир нь заримдаа би юмсыг засварлаж, эсвэл өөрөө өлгөх ёстой болдог. Ямар нэг зүйл өлгөхөд эхлээд хадаас хадах ёстой болдог гэх мэт. Надад үргэлж л, “Хөөх, үнэхээр гайхалтай.” гэж санагддаг. Мөн төмөр утаснууд үнэхээр нимгэн бөгөөд зөөлөн ногоон хуванцраар бүрхүүлсэн байдаг. Зарим нь зузаан бөгөөд зарим нь нимгэн, бараг л үсний ширхэг шиг.

Жишээлбэл, ярьдаг утасны холболт. Төмөр утас нь дотогшоо орж, утсанд холбогддог жижигхэн хэсэг. Нэг удаа, утас нь салаад унахад нь эргүүлж залгах гэж үзсэн юм. Жижиг хайрцгийг нь нээгээд утас тус бүр хаанаа холбогдсон байгааг шалгасан. Тэдгээр нь өөр өөр өнгөтэй байсан. Дотор нь байсан утаснууд маш нимгэн. Улаан бүрхүүлтэй, зэсээр хийгдсэн утас байсан. Тэгээд надад, “Хөөх! Гайхалтай.” гэж санагдсан. Хэн ийм машин бүтээгээд үсний ширхэг шиг нимгэн утас хийх арга олдог байна? Үнэхээр нимгэн, нарийн хийцтэй. Тэдгээр утасгүйгээр суурин утсыг холбох боломжгүй. Үнэхээр гайхалтай! Бүх утаснууд болон дэлхий ийм гайхалтай зүйлсээс хамааран оршдог. Бүх дэлхийг гэлтгүй ашрам бүхэлдээ үүнээс хамааралтай оршдог. Энд ашрамд, хүмүүстэй холбоо барихын тулд ийм зүйлсээс хамааралтай байдаг.

 

Та юу хийдэг вэ? (Архитектур. ) Байшин барьдаг уу? (Байшин барилга, бас цэцэрлэг. ) Цэцэрлэг хүртэл үү? Та ландшафтын барилгын ажил хийж чадах уу? Тэд хамааралтай. Бизнес хэр байна? (Жижигхэн бизнес. ) Та Бямба Ням гариг бүр ирдэг. Гэрийнхэн тань баяртай байна уу? (Тэд надтай хамт ирдэг. ) Эхнэр авсан нь яасан бэ? Тэр таныг энд ирүүлсэн үү? (Бид тохиролцсон. ) Ярилцсан юм уу. (Ярилцсан. Үнэндээ, эхнэр маань, нэлээд дэмждэг, надтай хамт цагаан хоол иддэг. ) Тэр цагаан хоолтон уу? (Тэр надтай хамт цагаан хоол иддэг. ) За. (Гэртээ бид бүгд цагаан хоол иддэг, манай хүүхдүүд ч мөн адил. ) Гайхалтай. Сайн эхнэр байна. Та илүү бусдыг бодолцож, илүү эелдэг, найрсаг ярьдаг байх ёстой. Үгүй, би тоглоогүй шүү. Охид бид хөвгүүдийг илүү романтик, анхаарал халамжтай байхад дуртай. Та түүнд илүү анхаарал тавьж, “Хөөх! чи өнөөдөр их үзэсгэлэнтэй харагдаж байна.” гэж хэлэх учиртай. “Өнөөдөр чамайг маш их саналаа” гэх мэт.” Тиймэрхүү үг яриа. Тэгээд нэг нэгнээ гэх хайраа тэтгэх үйлс илүүтэй хий. Үүнийгээ бүү үл хайхраарай. Сайн эхнэр сайн асруулах эрхтэй. (Ойлголоо. ) Түүнийг илүү харж хандаж, гэртээ хариад илүү тэвэрч байгаарай. Та хэрхэн ярьж, энэ тэрийг хэрхэн хийдгээ мэддэг байх ёстой. Явж ийм төрлийн ном унш, за юу? Та нар ном болон кино үзэхээс үүнийг хэрхэн хийхийг мэдэх болно. Би мартсан байна. Би энэ тал дээр сайн багш биш. Гэрлэснээс минь хойш гуч гаруй жил өнгөрч, одоо мартсан байна. Гэвч хуучин нөхөр маань маш эелдэг, романтик байсан. Тэр завтай үедээ намайг үнэхээр сайн халамжилдаг байсан мэт санагддаг. Үнэхээр анхаарал халамжтай байгаа нь мэдэгддэг. Гэрлэснийхээ дараа тоохоо больсон биш юм. (Тэр ийм байхыг хүссэн. Эрэгтэй хүн ийм л байх учиртай. ) Би сайн мэдэхгүй байна. Зарим хөвгүүд жаахан хөшүүн. Гэрлэлтийн өмнө байна уу, дараа байна уу тэдэнд хамаагүй. Гэртээ харьсныхаа дараа тэд зүгээр л хүрмээ тайлаад компьютерын урд суух юм уу эсвэл өөр зүйл хийдэг. Эхнэрээ тэвэрч, тэдэнтэй ярихаа мартдаг: “Өө, чамайг ямар их санасан гээч, гэх мэт...” Гэхдээ зүгээр нэг робот шиг ярьж болохгүй. Хайрлангуй, чин сэтгэлээр ярих учиртай. Тэгээд, жишээлбэл, тэр үед би хөгжим тоглох их дуртай байсан. Намайг тоглож байхад, хөөх, тэр яг л фен мэт, биширч сонсдог байсан. (Биширч.) Хэн нэгнийг бишрэх. Гэвч үнэндээ би сайн тоглодоггүй байсан. Би хөгжимчин биш. Намайг юу тоглож чадахыг та нар мэднэ. Хөвгүүд тийм л байх ёстой. Гэвч бүгд тэгдэггүй; үргэлж мартчихдаг. Тэд мэдэх ч, зүгээр л өөрөөр хийдэг. Та тэгж чадах уу? Зүгээр л тэнд инээх юм. (Мэдээж, би чадахгүй. ) Та тэгээгүй юу? Тийм байж сураагүй. (Би аажуухан хийдэг. ) Аажуухан хийдэг.

Та найз охинтой болсон уу? Тийм үү? Тийм бол, илүү анхаарах хэрэгтэй. (Хүмүүс үргэлж л, гэрлэлтээс өмнө эелдэг наалинхай байж, харин гэрлэсний дараа...) шаардлагагүй болдог гэдэг. (Тэр өөр хүн болдог. ) Тийм байх учиргүй. Тийм байвал тэр дэндүү амархан холдож байна. Тийм учраас би хуучин нөхөр маань их эелдэг байсан гэж хэлсэн юм. Магадгүй Германчууд тийм байх. Герман нөхрүүд үнэхээр эелдэг гэж тэд хэлсэн. Бусад охид надад тэгж хэлсэн. Бусад нөхрүүдийг бол би мэдэхгүй. Өөрийнхөө нөхрийг л мэднэ. Тэр тун завгүй байсан. Та нар мэднэ. Тэр эмч байсан учраас шөнийн цагаар бас ээлжинд гарч, шинжлэх ухааныг бас сурах ёстой байсан. Суралцаад завгүй байхдаа тэр, надад үнэхээр анхаарал халамжтай хэвээр байсан. Эхнэрээ хэзээ ч мартаж байгаагүй. Намайг хэзээ ч үл тоож байгаагүй. Хэзээ ч шалтаг гаргаж, “Би үнэхээр завгүй байна, хүлээгээрэй, дараа ярья.” гэж байгаагүй. Харин үл тоож байсан нь би. Заримдаа, би Буддын их багш нартай ярьж, Үнэн номыг асуудаг байсан. Энэтхэг хараахан яваагүй байсан юм. Би энэ тэр Буддын их багш руу залгаж судруудын талаар асуулт асуудаг байсан. Заримдаа утсаар маш удаан ярьсан байдаг. Тэр гэртээ ирээд, эргэлздэг байсан. Намайг удаан ярьж байгааг хараад, ирж намайг тэврээд, “Би энд байна, мэдсэн үү? Би гэртээ ирчихсэн. Намайг ирснийг мэдсэн үү?” гэж хэлдэг байсан. (Түүнийг үл тоодог байж. ) Тэгэхэд нь би, “Түр хүлээгээрэй. Түр хүлээгээрэй.” гэдэг байсан. Учир нь тэдний яриа үнэхээр сонирхолтой байсан. Зарим настай Буддын их багш нар маш сайн дадуулан бясалгаж, надад их ухаалаг хариултууд өгдөг байсан. Тэр үед би Үнэн Номыг мэдэх гэж ихэд хүсэж тэмүүлж, гэрлэлт үүнд тохироогүй. Тэгээд би, “Түр хүлээгээрэй. Би хараахан ярилцаж дуусаагүй байна.” гэдэг байсан. Тэр намайг нэг эрэгтэй найзтайгаа ярьж байна гэж бодсон. Би, “Үгүй, үгүй. Би ямар ч үсгүй, Буддын ламтай ярьж байна.” гэж хэлсэн. (Ямар ч үсгүй.) Настай лам. Тэгээд би нөхөртөө, “Тэр настай, хэдийнээ жар гарсан.” гэж хэлсэн. Дараа нь тэр “Яагаад ингэж удаан ярив аа? Хэн байсан юм бэ?” гэж надад гомдоллосон. Би, “Би Буддын ламтай ярьж байлаа.” гэхэд тэр, “Чи бас бусад хүмүүстэй их ойр ойрхон ярьдаг.” гэсэн. Би, “Тийм.” гэж хэлсэн. Учир нь тэр үед би Герман дахь Буддын шашинтай оюутнуудын бүлгийн дарга байсан юм. (Дарга.) Мөн би Аулакын (Вьетнамын) дүрвэгсдийн төлөө ажилладаг байсан. Мэдээж, тун завгүй байсан. Заримдаа, намайг лам нар дээр зочлохоор очиход, тэр цуг явах ёстой болдог байсан. Би хийд рүү биш, лам нарын амьдардаг байсан газар руу явсан. Гэсэн ч, хосууд тэнд нэг оронд унтаж болдоггүй. Тэгээд, жишээлбэл, би энэ талд нь хэвтэж, харин тэр нөгөө талд нь, толгойгоо ийм байрлалтайгаар хэвтдэг. Ламын газарт ч тэр миний гараас барих гэж гараа сунгасан. Тэр өөр яаж ч чадахгүй учраас гараа л сунгасан. Ихэвчлэн тийм байсан. Хожим нь би үсээ хусаад, хийдэд байрлахаар Германд эргээд очиход тэр надтай уулзахаар ирсэн. Хүн бүр харах учраас тэр нээлттэй гараас минь барьж чадахгүй байсан. Тиймээс тэр ширээн доогуур хөлөөрөө миний хөл дээр гишгээд (хайраа илэрхийлэх гэж.) инээмсэглэсэн. Би, “Аа! Хөлөө аваарай.” гэж хэлсэн. Тэр үргэлж эхнэрээ баярлуулж байдаг тийм нөхөр байсан. Та нар баян чинээлэг эсвэл царайлаг байх албагүй. Мэдээж, царайлаг байвал бүр ч дээр, гэхдээ шаардлагатай биш. Түүнд анхаарал хандуулбал, тэр танаар цаг үргэлж хайрлуулж буйгаа мэдэрч, түүнийг байнга санаж байдгийг тань мэдэх болно. Баян чинээлэг, эсвэл царайлаг эсвэл эмчийн цол хэргэмтэй байх албагүй. Би та нарт зүгээр л дашрамд нь хэлж байна, гэр бүлээ хамгаалахыг хүссэн хэвээр байж магадгүй. Та нар нэгэнт гэрлэсэн учраас үргэлжлүүлэн хамгаал. Үгүй бол, дэлхий энх тайван болохгүй. Дэлхийн энх тайван гэр бүлээс эхэлнэ.

 

Дайллага цайллагад уригдан очсон нэг хүний түүх байсан. Бусад бүгд нэг нэгэнтэйгээ мэндчилж байхад, тэр идсээр байсан. Нэг нэгээр нь, тэр удалгүй бүх хоолыг нь дуусгачихдаг. Зочид нь дэгжин хээнцэр байдлаар нэг нэгнийг түрүүлж идэхийг урьж байх зуур тэр бүх хоолыг нь идчихдэг. Тэгээд зочид түүнээс, “Та ямар жилтэй вэ?” гэж асуухад тэр... Хамаагүй. Тахиа, эсвэл галуу ч байсан болно гэсэн. Зочид, “Бурханы авралаар та бар биш юм, үгүй бол...” гэдэг. (Тэр бүх зочдыг идэх байсан. ) “Үгүй бол бид бүгд бас идүүлэх байж.” гэдэг. Хүмүүс түүнийг шоолсон. Бурханы авралаар түүний жил нь бар биш юм.

 

Та нар хүмүүст хэрхэн сайн үйлчлэхээ мэддэг. (Баярлалаа, Багшаа. ) Нөхөр тань агуу адислалтай. Та нөхөртэй юу? (Тийм. ) Түүнд, “та маш их адислалтай.” гэж хэлээрэй. (Баярлалаа, Багшаа. ) Би түүнд үнэхээр их атаархаж байна. Магадгүй тэр нөхрөө сайн сургасан байх. Гэрлэхэд сайн, муу талууд байдаг. Гэрлэсэн бол та нар хэрхэн дасан зохицож, эвийг нь олж, бусдыг бодолцохыг мэддэг. Найз охин, найз залуугийн хувьд мөн адил. Тэд хамт амьдарвал зохицно. Тэд зохицож, бусдыг бодолцож сурах учраас илүү эв найрамдалтай байдаг.

 

Тэд мөн өмнө нь ээжийнхээ хийдэг байсан, хувцас угаах, хувцас оёх гэх мэт ажлыг хийж сурдаг. Өөр нэг онигоо байдаг. Нэгэн гоонь эр байж гэнэ. Тэр үе үе суларсан товч, оёдолтой байдаг байв. (Сул оёдол. ) Оёдол нь энд тэндээ сул. Тиймээс найз нь түүнд, “Гэрлэсний дараа бүх зүйл зүгээр болно.” гэж хэлдэг. Тэгэхэд нь тэр, “Би хараахан ямар нэг охинтой учраагүй байна.” гэж хэлдэг. Тэгээд нэг өдөр эцэст нь тэр нэгийг олоод гэрлэдэг. Найз нь, “Чамайг гэрлээд өөр болсон байгааг би харлаа. Оёдол, товч энэ тэр тань сул байхаа больсон байна. Одоо цэвэрхэн харагдаж байгаа чинь сайн. Чи сайн эхнэртэй болсон байх, тийм үү?” гэв. Тэр хариуд нь, “Тийм ээ. Тэр надад өөрийнхөө болон түүний хувцсыг хэрхэн оёхыг зааж өгсөн.” гэдэг. Хөгжилтэй. (Тэр урьд нь хийж чаддаггүй байсан зүйлээ хийж сурсан байна. ) Бүхнийг сурсан, магадгүй бүр хоол хийж сурсан байх.

Өөр нэг түүх. Нэг хүн надад гэрлэж байгаагаа хэлсэн. Би, “Та яагаад гэрлэж байгаа юм бэ?” Өмнө нь та гэрлэхийг хүсдэггүй байсан шүү дээ.” гэхэд тэр, “Өглөө бүр цайгаа уусны дараа, ажилдаа яарч, аягаа тэнд орхидог байсан юм. Ажлаас тараад ирэхэд бохир аяга тэндээ байж л байдаг.” Гэдэг нь хэн ч аяга тавгийг нь угаахгүй, бусад зүйлсийг хийхгүй байна гэсэн үг. Хожим нь түүнийг гэрлэсний дараа би, “Одоо юмс ямар байна?” гэхэд тэр, “Одоо ахиад нэг аяга байдаг болсон.” гэж хариулсан. Тэд гэртээ хариад, тэр эхнэрийнхээ аягыг угаах ёстой болдог. Эхнэр нь бас ажилтай. Орчин үед хэн ч, хэнийг ч харж ханддаггүй. Өмнө нь нэг аяга байсан бол одоо ахиад нэг нэмэгдсэн. (Түүнд нэг л аяга байсан бол одоо тэр ханьтай болоход тэр хамтрагчийнхаа ч аягыг бас угаах ёстой болсон. ) Одоо ханьтай болсон, нэг дор хамтрагчийнхаа аягыг угаачихсан дээр. (Хэн нь эхлээд тэвчээр алдахыг харах гэж. Эхний аягыг угаасан нь хоёр дахийг угаана. ) Нөхөр нь байх. Эхнэр нь нөхрөө ажлаа тарж ирээд хоёр аягыг угаахад сайтар сургана.

Би ийм нөхцөл байдлыг ихээр харж байсан ба зарим авшигтнууд бас надад хэлж байсан. Заримдаа, тэр оройн хоолны дараа өлссөн хэвээр байсан учраас (веган) гоймон чанаж идэхийг хүсдэг байсан. Ажлаасаа гэртээ ирээд шөнөөр тэр гоймон чанаж идэхийг хүсдэг. Тэгэхэд, эхнэр нь, “Хөөе чи, би аяга угаахгүй шүү. Өөрөө угаагаарай.” гэж хэлдэг. Тийм. Эхнэр нь түрүүлээд анхааруулдаг. Аягыг нь тэнд үлдээх вий гэж эмээсэндээ тэгдэг. Хамтдаа амьдрах нь яагаад хосуудыг нэг нэгэндээ үнэхээр хатуу болгодгийг мэдэхгүй. Гэрлэлт бас давуу талуудтай. Хүнийг илүү хариуцлагатай болгодог. Гэрлэхээсээ өмнө эрэгтэй хүн юмс, хувцас хунараа заримдаа энд тэндгүй, хаа сайгүй шидэж мэднэ. Гэрлэсний дараа, эхнэр нь түүнд анхааруулж, тэр аажмаар илүү хариуцлагатай, цэвэрч болдог. Гоонь эрчүүд бол өөр. Би зүгээр л ерөнхийд нь ярьж байна. Таныг хэлээгүй шүү. Та нар зүгээр бол хамаагүй. Энэ бүгд онигоо шүү. Юмыг яаж мэдхэв, тэдэнд анхааруулж байна. Юмыг яаж мэдхэв, тэд дараа нь: “Багшаа, Та надад эрт хэлэх учиртай байсан юм. Одоо дэндүү оройтсон.” гэж гомдоллож мэднэ. “Та надад эрт хэлсэн бол, би илүү болгоомжлох байсан.” гэж мэднэ.

Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
2024-11-02
218 Үзсэн
2024-11-01
1048 Үзсэн
2024-11-01
392 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд