Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Hrvatski jezik
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Hrvatski jezik
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Их Багш нарын сургаалуудын ач холбогдол, 2 хэсэгт лекцийн 2-р хэсэг, 2009 оны 02-р сарын 21

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Багш нар үргэлж энэ Дэлхий дээр байдгийг та нар мэднэ; бүх багш зөвхөн ийм зорилготой энд ирдэг, учир нь багш энд ирснийхээ дараа та нар асуудалд орно гэдгийг мэддэг, (Тийм.) тэгээд та нар бүгд асуудалд орох тул хэн ч тусалж чадахгүй, намайг ойлгож байна уу? (Тийм.) Тиймээс багш үргэлж та нартай хамт ирж та нарт туслахыг хичээдэг, та нарт “Тэр бол та нар биш, үгүй, үгүй. Юу хийхийг хүссэнээ сана, энд ирэхээсээ өмнө байсан агуу дээд байдлаа сана” гэх мэт сануулахыг оролддог. Гэвч та нар энд ирээд мартдаг. Та нар бүр өөрсдийгөө ч танидаггүй, Диваажингийн, өөрсдийн хамгийн сайн анд найз чинь болох багшийг та нар танидаггүй. Маш хэцүү.

амьдралд багш сайн бай гэж сургадаг, учир нь хэрэв ийшээ эргэж ирээд хэн нэгэнд эсвэл багшид туслахыг хүсвэл багшид төвөг удахгүй байх болно, эсвэл тухайн туслахыг хүссэн хүндээ саад бэрхшээл учруулахгүй байх болно. Намайг ойлгож байна уу? Учир нь заримдаа тус болохоосоо илүү хүндрэл учруулдаг, тэнцвэр тийм ч төгс биш байдаг. Ойлгов уу? Заримдаа магадгүй 80%-ийн сайн зүйл хийдэг, за? Тэгээд 40%-ийн муу зүйл үйлддэг. Энэ бол их, тухайн туслахыг хүссэн хүнд эсвэл багшид маш их толгойны өвчин. Ойлгож байна уу? (Тийм.) Заримдаа бий болгосон муу зүйлсийнхээ хажуугаар 50% эсвэл 30%-ийн тустай байж болох жишээтэй, энэ нь тэгэхээр бараг л байхгүйтэй ижил, ойлгож байна уу? Нэг бол багшид тэр бүх муу зүйлстэй тэмцэлдэж, зохицуулах маш их ядаргаатай байдаг, тун хүнд байдаг. Тиймээс тийм муу дадлуудаа олсон төрлийнхөө хүрээнд засах нь та нарын асуудал бөгөөд энэ хэцүү байдаг, гэхдээ хэрвээ үүнийгээ мэддэг бол, за “Яагаад?” гэдгийг мэднэ. Жишээ нь чиний муу зан чанар хүүхэмсэг чанар гэдгийг мэдэх бол тэр нь чиний өмнөх амьдралын муу үйлийн үр гэдгийг чи баттай мэдэх болно. Тэгээд энэ амьдралдаа чи бүр эмэгтэй хүн рүү огт харахгүй байх ёстой. Инээж байна уу, яагаад? Яагаад чи инээнэ вэ? (Хөгжилтэй юм.) Хөгжилтэй? Тэр залууд энэ нь хөгжилтэй биш. Чамд бол тийм, учир нь чи эмэгтэй, чамд харах хэрэггүй, “Яагаад тэр надад байхгүй гоё даашинз өмсөв?”гэхээс өөр зүйл чамд байхгүй. Ойлгож байна уу? Асуудал үүнд л байгаа юм. Тиймээс зарим

эрэгтэй, эмэгтэй хүмүүс энэ дэлхийд үнэхээр туслахыг хүссэн ч тэд өөрсдийн сул талаа дийлж чаддаггүй. Энэ хүн бүрт маш том асуудал. Ийм ч учраас би ихэнхдээ ганцаар ажилладаг. Хүн бүр ямар нэг хог новштой ирдэг, намайг ойлгов уу? Энэ бол дүрэм. Хэрэв энд ирэхийг хүсвэл, ямар нэг сайн зүйл хийхийг хүсвэл түүнийгээ ямар нэг муу үйлийн үрээр тэнцүүлэх хэрэгтэй болдог. Урьд нь хэрэглэж байсан ямар нэг муу үйлийн үр сонгох хэрэгтэй болдог. За, багш та нарт авшиг хүртээж, тэр бүх муу үйлийн үрийг чинь тасалдаг, ойлгож байна уу, бүрэн шатаадаг, улмаар та нар энэ амьдралд эргэн ирэх хэрэггүй болдог, тэгээд та нар чөлөөлөгдөж Диваажин руу явдаг, магадгүй Гуравдугаар Түвшний Диваажин руу, гэхдээ тэгээд та нар тэндээс доор хэн нэгнийг хараад туслахыг хүсдэг, эсвэл эргэн ирж, өөрийгөө сайжруулахыг хүсдэг, эсвэл сүнслэг байдлаа хөгжүүлэхийг хүсдэг, тэр үед өөрийн өмнөх амьдралын муу сөрөг зан чанараа давах хэрэгтэй болдог. Тиймээс өөрийн сөрөг талруу хэлбийх үедээ хоёр дахин тунгаахаа үргэлж санаж бай, за, “Энэ миний муу үйлийн үр өмнөхөөсөө хэд дахин илүү хүчтэй болоод ирсэн нь энэ үү?” гэж бод. Энэ нь гол асуудал юм, учир нь та нар энэ дэлхийн орчилд хүрч ирэх үед хангалттай их сөрөг зүйлс байдаг, тиймээс та нар ямар нэг төрлийн сөрөг зүйлийг мөн өөрсдөндөө татдаг, тэгээд тэдгээр нь хамт нийлж, ижил төрлийн сөрөг чигт улам бүр хандуулдаг, зөвхөн өөрийн сөрөг хандлагаас илүү болдог. Намайг ойлгож байна уу? Ижил зүйл ижил зүйлээ татдаг. Ямар нэг эерэг зүйлийг энэ дэлхий дээр татаж авахад их хэцүү байдаг, ихэнхдээ сөрөг байдаг. Тиймээс хэрэв энд та нар өөрсдийнхийг авчирсан бол тэр нь соронз мэт татах болно – өөр сөрөг чамтай холбоотой зүйлийг татах болно, “ижил зүйл ижил зүйлээ татдаг” хуулийн дагуу татах болно, улмаар чи дарамтанд ордог. Тиймээс зөвхөн та нар л аль чигт явахаа шийднэ, Буддын сургаалийн дагуу, Есүсийн сургаалийн дагуу, Номлогч Мухаммедын сургаалийн дагуу, эсвэл Жэйний багш нарын сургаалийн дагуу, Махавира г.м багш нарын сургаалийг дагах эсэхээ шийднэ. Та нар ямар нэг муу зүйл хийхээсээ өмнө сайн бодох ёстой, эсвэл сайн эсэхэд нь эргэлзсэн зүйл хийхийнхээ өмнө тунгаа. “Будда ийм зүйл хийх үү?” гэж бодож бай, за? “Есүс ийм зүйл хийх үү? Номлогч Мухаммед миний үйлдэлтэй санал нийлэх үү?” Ингэвэл та нар юу хийхээ мэдэх болно. Ойлгов уу? (Тийм.) Эс бөгөөс хэрэв та нарт чиглүүлэх хөтөч байхгүй бол юу гэж бодож байгаагаа л хийдэг, ихэнхдээ сөрөг байдаг, учир нь та нар энэ дэлхийн сөрөг хүчийг сөрөх хэмжээнд хангалттай бясалгадаггүй, ойлгов уу?

Энд ирэхээсээ өмнө давж гарахын тулд, ялан дийлэхийн тулд сонгож авсан өөрсдийн сөрөг, муу зан чанараас гадна та нар өөр бусад төрөл бүрийн сөрөг зүйлсийг өөрсдөндөө татаж авдаг. Ийм учраас Буддын сургааль чухал, Есүсийн сургааль чухал, Исламын сургааль чухал байдаг юм. Тэр бүгдээс чиглүүлэг, заавар зөвөлгөө ав, ойлгов уу? “Энэ тохиолдолд Номлогч яах байсан бол? Энэ тохиолдолд Будда яах байсан бол? Энэ нөхцөлд Есүс Христ яах байсан бол?” гэж асуу. Тэгвэл та нар буруудахгүй, за? Ингэж та нар Исламын сургаалийг дагагч, Сайн христийн шашинтан, жинхэнэ Буддын шашинт болно. Мэдэв үү? Зүгээр зугаагаа гарган унших хэрэггүй. Тэр бүхэн та нарт сайн чиглүүлэг юм, улмаар та нар энэ сөрөг орчилд алдахгүй, өөрсдийн өмнөх амьдралын үйлийн үр, энэ дэлхийн сөрөг хүчний нөлөө гээд нийлмэл сөрөг нөлөөнд автахгүй. Мэдэв үү? Тийм. За, сайн байна.
Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
31:44
2024-11-04
1 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд