Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Хүмүүний биеийн үнэ цэнэ, 8-ын 7-р хэсэг

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Нэгэн насандаа гэтлэгдэж, гэгээрэлд хүрэх жинхэнэ Аргын хувьд та нар (дотоод Диваажингийн) Гэрэл харж, (дотоод Диваажингийн) Буддагийн сургаалыг сонсох ёстой. Хүмүүс үүнийг Дээд Хэмжээснээс ирсэн “Урсгал” гэдэг ба энэ нь биед тань байдаг ч та нар үүнтэй Ертөнцийн илүү Дээд Хэмжээсний Хүчээр дахин холбогдох ёстой. Үгүй бол та нар нөгөө суугаад л байдаг Зен Их Багшийн сурагч шиг мөнхөд суусан ч нэмэргүй, Багш нь түүнд тоосгыг зүлгэлээ гээд толь болгох боломжгүйг харуулдаг. Тэгэхээр та нар юу ч бясалгаж дадуулахыг хүссэн Арьяабалын бясалгалаа үргэлжлүүлээрэй, энэ нь Ертөнцийн Хүчтэй, бүх зүгийн Буддагийн Оронтой, Бурханы Тэнгэрлэг Оронтой шууд холбогддог.

Үүгээр бас бахархах хэрэггүй. Өдөр бүр та нар дэвшиж байвал, улам илүү гэгээрч байвал баярлаж, талархалтай бай. Бурханд таларх, амьдралд тань бясалгалын тийм товчлолыг байхад тусалж, адисалдаг бүхий л Их Багш нарт, Будда нарт таларх. Та нарыг адислалаараа хамгаалж, улмаар та бүхэн бясалган дадуулж, өөрсдийгөө адисалж, дэлхийг бас тодорхой хэмжээнд адислах боломж бүрддэг. Үргэлж талархалтай, даруу бай. Тийм байх учиртай.

Та нарт зөв аргыг зааж өгөх багш байх ёстой, мөн та нар хичээнгүйлэн зөв бясалгах ёстой. Тийм л юм. Бусад бүхэн хоёрдугаарт тавигдана. Юу ч өмссөн хамаагүй. Өмсөөгүй ч хамаагүй. Харин зарим улс оронд олон нийтийн газар л тэгж бүү харагд. Энэтхэг бол өөр. Тэд бясалгагчийг ялгаж танина, хаа хамаагүй хэн ч бай хувцсаа тайлаад, гудамд “блүүм блүүм” гээд алхаж явдаггүй. Тэгвэл цагдаа барьж аваад хүндэтгэлтэйгээр хаа нэгтээ аваачна. Хаана гэдгийг нь мэдэж байгаа. Барууны олон оронд бас тэгнэ, тийм зүйлийг зөвшөөрдөггүй. Энэтхэг бол өөр. Гуйя. Тэгэхээр юу ч өмссөн, өмсөөгүй, гэгээрэлтэй тань ямар ч хамааралгүй. Хэчнээн удаа хооллох нь гэгээрэлтэй тань ямар ч холбоогүй. Энэ гэгээрүүлэх аргаар бясалгасаар байх нь чухал юм. Үүгээр бүү бардамна.

Тийм учраас би ихэвчлэн хүмүүст ахуй ойлголтоо гаднын хүмүүст бүр гэрийнхэндээ хүртэл битгий ярь гэж хэлдэг. Харин заримдаа, хааяа нэг сэтгэгдэл болгож бичих юм уу эсвэл хадгалж тэвчихгүй бол хааяа нэг зүгээр. Гэвч өдөр болгон явж хүмүүст гайхуулж, “Өө, би тийм гэгээрлийн сүнслэг түвшинд хүрсэн. Ийм зүйл, тийм зүйл харсан.” гэж гайхуулж болохгүй. Тиймээс би битгий гэдэг юм. Өөртөө хадгал. Би ч бас олон ахуй ойлголтоо өөртөө хадгалдаг. Олныг. Заримдаа үнэхээр шаардлагатай бол заримаас нь хэлэх үе бий. Үгүй бол бусад хүмүүс эго-г тань томруулж, таныг Буддын хутагт хүрсэн байна гэж андуурвал, эсвэл таныг энэ дэлхийн хамгийн дээд Их Багш гэж бодоод магтаж, эгог тань томруулбал тэгээд л та дуусаж, үгүй болох учраас чимээгүй байсан дээр. Энэ бол нэг зүйл. Өөр нэг зүйл гэвэл бусад хүмүүс таныг худлаа хэлж байна гэж бодож мэднэ, эсвэл өөрт тань атаархаж, олон талаар танд хор хөнөөл учруулах гэж мэднэ. Тийм учраас Их Багшийн хувь тавилан, жинхэнэ Их Багшийн тавилан үнэхээрийн нимгэн.

Хэрэв Эзэн Есүс гарч ирж олон нийтэд ном айлдаагүй бол загалмай дээр үхэх шаардлагагүй байсан. Хэрэв Будда энэрэл нигүүлслээсээ болж өөрийгөө олон түмний Их Багш болгоогүй бол тэгж олон удаа хохирохгүй, хөлийн хуруугаа тастуулахгүй, нэг удаад гурван сараар тэгж өлбөрөхгүй байсан. Мөн бусад олон Их Багш нарын хэнийх нь ч түүхийг сөхөөд хар, Тэд эцэс төгсгөлгүй зовсон байдаг. Хор өгсөн, амьдаар нь шарсан, дүүжилсэн, толгойг нь цавчсан гээд өмнө нь ямар ч Их Багшийг нигүүлсэнгүй сэтгэлээсээ болж нийтэд ном айлдсаных нь төлөө төрөл бүрээр зовоож байсан. Тийм учраас Тэд энэ бүх үр дагаврыг тэсэж, маш их зовох ёстой болж буй юм.

Тийм учраас өөртөө хадгал. Хэрэв та нар Будда шиг билиг ухаантай бол Будда болжээ. Будда шиг Хүчтэй бол, мөн бусад төрөлтнүүдийг гэтэлгэж чадахаар бол Будда болж. Үгүй бол, юу ч хийсэн та нар Будда биш. Үүнийг санаарай, юмыг яаж мэдэх вэ, би үгүй болж, сануулж чадахгүй байж мэднэ. Санаж яваарай. Эгэл даруу байж, чимээгүй байж, хичээнгүйлэн бясалган дадуул.

Та нарын зарим тань ахиад манай бүлэгт лам болохыг хүсдэг. Бид лам гэлэнмаа нар хүлээн авдаггүй гэж олон жил хэлж байна. Тийм шаардлагагүй. Та нар толгойдоо эрхэм ариун үзэл санаа, тэмүүлэлтэй байж, энэ дэлхийд үргэлжлүүлэн амьдарч, Үнэнийг түгээж, хүмүүсийг эрхэм ариун, нигүүлсэнгүй амьдралаар амьдрахыг уриалж байх нь хангалттай, лам л гэсэн үг. Лам хуврагийн бүлэгт амьдарч байв ч, дэлхийд тустай зүйл хийхгүй, хүмүүсийн сүнсийг дэвшүүлэхгүй гэтлэгдэхэд нь туслахгүй бол та огтхон ч лам биш гэсэн үг. Нөмрөг нөмрөөд лам болчихгүй.

Юмыг яаж мэдэх вэ, та нар мэдэхгүй бол хэлье. Өмнө нь миний ашрамд 500 лам байсан. Тэгээд магадгүй заримд нь тохиромжгүй байсан болохоор аажмаар цөөрсөн дөө. Хамгийн тохиромжгүй зүйл нь гэвэл тэдэнд хүйсийн асуудал байв. Гомо юм уу лесби байлаа гээд сүнслэгээр бясалгаж болохгүй гэсэн үг биш. Гэвч лам хуврагийн бүлэгт бид маш ойрхон амьдардаг. Миний тохиолдолд лам нарт зориулсан нэг уултай, гэлэнмаа нарт зориулсан нэг уултай байв. Тийм байсан. Гэсэн ч гэлэнмаа нарын бүлэг дотор асуудал гарсан юм. Тийм зүйл болсон. Зарим нэг асуудлууд гарч улмаар бид тусгаарлах ёстой болсон. Жинхэнэ лам гэлэнмаа нар үлдэж бусад нь гэртээ үргэлжлүүлэн бясалгаж байгаа.

Учир нь лесби гэлэнмаа нар байвал – тухайн үед заримдаа хоёр хүн нэг майханд хонодог байсан болохоор тийм ч тухтай биш. Тийм учраас та нар мэдмээр байвал, Буддын лам болох нэг сахил нь, нэг дүрэм нь та ижил хүйстэн үү, үгүй юу гэж асуудаг. Учир нь хэрэв тийм бол Буддагийн цаг үед, Түүний зааварчилгаагаар хуврагийн чуулганд нэгдэж болдоггүй байв. Орчин үед мөн л ялгаагүй. Тийм сахилтай хэвээр. Будда ялгаварласандаа биш харин нөхцөл байдал тийм ч тухтай биш. Хэрэв эрэгтэй хүн гомо байж бусад лам нартай, энгийн эрчүүдтэй хамт унтвал асуудал гарч мэднэ. Тийм л юм.

Тэгэхээр юмыг яаж мэдэх вэ, та нар манай бүлэгт лам гэлэнмаа болохыг хүсэж байвал бидэнд одоо шаардлагагүй болсон. Хоёрдугаарт та нар Буддын шашны өөр бүлэгт лам болохыг хүсэж байвал дахин нэг бодож, өөрийгөө бас шалгаарай. Учир нь заримдаа лам гэлэнмаа нар хүйсийнхээ талаар худал хэлдэгтээ биш харин заримдаа тэд орж ирээд, зарим нэг зүйл болох хүртэл тийм гэдгээ мэдээгүй байдаг. Тиймээс сайн шалгах хэрэгтэй. Өөрийгөө сайн шалга. Хэн рүү ч хуруугаараа бүү чичил. Нэгдүгээрт өөр рүүгээ зааж, өөрийнхөө талаарх бүхнийг шалга, бусад хүмүүсийг шалгах хэрэггүй.

Зураг татаж авах   

Дэлгэрэнгүй үзээрэй
Бүх хэсэг  (7/8)
1
2024-06-28
15859 Үзсэн
2
2024-06-29
10125 Үзсэн
3
2024-06-30
9380 Үзсэн
4
2024-07-01
9165 Үзсэн
5
2024-07-02
8086 Үзсэн
6
2024-07-03
7587 Үзсэн
7
2024-07-04
7206 Үзсэн
8
2024-07-05
7023 Үзсэн
Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
2024-11-08
1 Үзсэн
2024-11-08
1 Үзсэн
2024-11-07
623 Үзсэн
2024-11-06
1184 Үзсэн
30:46
2024-11-06
99 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд