Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

“Өвдөлт, үйлийн үр бага тарь: идэж болох ургамлууд,” 5 цуврал лекцийн 5-р хэсгийг

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай

Их Багшийн материаллаг зааварчилгааг дуурайснаараа та нар Их Багш болохгүй. Үгүй. Энэ бүхний ард Их Багшийн Хүч байдаг, Бурханаас хайрласан Адислалын Хүч бий, Бурханы Ивээл байдаг нь Их Багшаар дамжин шавь нарт тусалж байдаг. Үгүй бол та нар өөрсдийгөө ч, шавиа болгож хүлээн авахыг хүссэн хүмүүсээ ч хохирооно. Үнэхээр доог тохуу болно. Хангалттай өндөр түвшинд биш бол үүнийг хүлээн авах боломжгүй бөгөөд ашиглах боломжгүй. Яг л нялх хүүхэд, эсвэл хөлд орж байгаа хүүхэд гэр орны асуудлыг зохицуулж чадахгүйтэй адил! Тэд том хүмүүсийн иддэг бүх хоол хүнсийг идэж шингээж чадахгүй; идвэл өвдөөд үхэж мэднэ! Хэдийгээр та нарын чек миний чектэй адил харагддаг байлаа ч банканд тань мөнгө байхгүй бол төлөх боломжгүй. […]

Тэгэхээр харж байна уу, би мөнгө олсон ч хүмүүс шүүмжилдэг. Өөрийнхөө мөнгийг өгсөн ч шүүмжилж, яагаад ийм жаахан өгнө вэ гэдэг. Би илүү хэмжээгээр өгч чаддаг ч болоосой. Илүүг өгч чадахгүй байгаадаа би үнэхээр ичдэг. Гэвч бид бүгд чадах зүйлээ л хийнэ, тийм үү? Тиймээс багаар өглөө гэж, эсвэл мөнгөө өөрөө оллоо гэх мэтээр тэд намайг шүүмжлэх учиргүй. Бид бүгдэд гүйцэлдүүлэх өөр өөрийн үйлийн үр бий, хийх ёстой ажил үүрэг бий. Энэ дэлхийд ийм байдаг.

Хэрэв би бүх шавь нараас хараат байгаад байвал их зүйл хийж чадахгүй, учир нь би хэн хэр их мөнгө олдгийг шалгах ёстой болно. Тэгээд хэрэв тэднээс хараат байгаад байвал нэг өдөр энэ нь дуусах болно. Тэдний мөнгө дуусаж мэднэ. Тиймээс эрхэм ариун зорилгын төлөө, хэрэгтэй үед нь хүмүүст туслах буяны ажилд зарцуулах мөнгөө би өөрөө бас олох ёстой. Би дэлхийд бүхэлд нь тусалж чадахгүй, бүх гамшигт өртөгсдөд тусалж чадахгүй. Чадах зүйлээ л хийх боломжтой бөгөөд Бурханы Ивээлээр чадах хэмжээгээрээ л өгөх боломжтой. Тийм байтал яагаад хүмүүс намайг энгийн сайхан амьдарч байхад шүүмжлэх гээд байдгийг мэдэхгүй юм. Бүх сургаал номоо дэлгэрүүлэх, буяны ажил, Суприм Мастер Телевизийн ажил зэргийг цэвэр шударгаар олсон мөнгөөрөө би үргэлжлүүлдэг. Үүнд ямар асуудал байгааг мэдэхгүй. Гэтэл тэд шүүмжилдэг. Намайг алснаас дээр л дээ, гэхдээ бас тэд хороохыг хүсдэг.

Надад ч бас миний эсэргүүцдэг дайснууд гэж бий. Тэд маш хүчтэй: хар тамхины эзэд, амьтан-хүмүүсийн махны салбар, согтууруулах ундааны салбарынхан... Тэдэнд хамсаатнууд бий, хүн алдаг хүмүүс ч бий. Миний амь нас ч заналхийлэлд цөөнгүй удаа өртөж байлаа. Харин Бурхан намайг Өршөөлдөө багтаасаар байгаа тул амьд байна. Дайны тухайд хүртэл. Намайг дайныг эсэргүүцдэгийг та нар мэднэ. Бүгдээрээ амар амгалан байж, хэвийн амьдралд ороосой, хүмүүс айдасгүй, эрүүл саруул амьдраасай гэж би хүсдэг. Ихэнх хүмүүс мөнгө олох гээд, эцэг эх, хамаатан садан, найз нөхөд, үр хүүхдээ, өөрсдийгөө харж хандах мөнгө олох гээд хэдийнээ хүнд хэцүү амьдралтай байдаг. Гэтэл дайн тэдний амьдралыг улам бүр там шиг болгоно. Та нар мэдэж байгаа. Би дайны эсрэг, амьтан-хүмүүсийг хороохын эсрэг байдаг. Би хүмүүсийг хохироодог, тэдний амьдралд зовлон тарьдаг аливаа зүйлийг эсэргүүцдэг. Тиймээс мэдээж дайснууд бий. Хэн нэгнийг эсэргүүцвэл мэдээж тэд дургүйлхэж, үзэн ядна. Тэд бүр өөрсдийнхөө хүнийг ч хороодог.

Тэгэхээр би амьд байгаа цагтаа ямар нэг зүйл мэдэж байгаа бол, та нарт хэлж болохоор бол хэлэх л болно. Та нарт хэлж болохгүй олон зүйлийг би мэдэж байгаа. Надад зөвшөөрдөггүй. Бас тэгээд ч Диваажингийн мэдлэгийг ашиглах тэр бүр боломжгүй. Хэрэв бясалгадаг, веган, сайн Их Багштай бол өөрсдөө та нар мэдэж авна. Би та нарт хэлэх ч шаардлагагүй. Мөн та нарт тэр бүх зүтгэл, сүнслэг дэвшил байхгүй бол би 10,000 жил ярилаа ч гэсэн та нар сонсохгүй. Ихэнх хүн намайг сонсдоггүй. Зөвхөн сонсохгүй байгаад зогсохгүй надад ямар ч үед янз бүрийн үйлдэл, шалтгаанаар хор хохирол учруулж болзошгүй. Би ердөө ганц хүн. Иймд авшигтан та нартай, багийнхантайгаа, Суприм Мастер Телевизийн багтай цаашид хамт байхын тулд өөрийгөө хамгаалах ёстой.

Суприм Мастер Телевиз гэж нэрлэх нь миний санаа байгаагүй, Диваажин надад тушаасан юм. Би ингэж нэрлэх ёстой болсон. Бас Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай гэдэг нэртэй байх нь миний санаа байгаагүй. Би ийм нэртэй болох ёстой болсон. Би бүгдийг Диваажингийн дагуу, хувь заяаныхаа дагуу, гүйцэтгэх ёстой зорилгынхоо дагуу хийдэг. Хэрэв би жирийн нэртэй байсан бол, бүр зүгээр л Чин Хай Багш гэсэн нэртэй байсан бол илүү олон шавь нартай, илүү амар амгалан амьдралтай байх байсан байх. Хүмүүст “Төгс Гэгээрсэн Их Багш” гэсэн нэр сонсогдохгүй бол эгдүүцэхгүй. Гэвч би ийм л байх ёстой, зүгээр л ёстой юм. Энэ бол ердөө миний хувь заяа зам мөр юм. Энэ бол миний үргэлжлүүлэн биелүүлэх ёстой заяасан зорилго.

Би жишээ нь жил тойрон, бүр зун хүртэл цастай байдаг Гималайн гүн, өндөрт амар амгалан, нэргүй амьдралаар амьдрахыг илүүд үзэх байсан. Тэнд маш амар жимэр, амгалан, ганцаар байна. Ингэж амьдрахад их мөнгө шаардахгүй. Миний ердийн олдог мөнгө насан туршид минь, нас барах хүртэл, хэдийд Бурхан намайг Гэр рүү дуудна тэр хүртэл хүрэлцээтэй. Би дахиж ажиллах шаардлагагүй. Надад хэрэггүй. Гэхдээ зүгээр л бусдын төлөө, бүр бусад төрөлтний төлөө, тухайлбал мод, ургамлын төлөө ажиллах шаардлагатай байна. Тэдний төлөө, бас арай доод диваажингийн нүдэнд үл үзэгдэх бусад төрөлтний төлөө.

Минийх шиг эрхэм зорилго өвөртөлсөн хүн олон зүйл хийх ёстой. Гэхдээ бид үргэлж хэлж болдоггүй. Яагаад гэвэл ямар нэг сайн, муу зүйлийн тухай хэлбэл үйлийн үр тэртэй тэргүй үрждэг учраас. Жишээ нь: Хэрэв хэн нэгэнд мөнгө өгөөд энэ тухайгаа яриад л байвал мөнгөний өртэй болдог. Өгсөн мөнгөнөөсөө илүү их өртэй болдог. Энэ асуудал юм. Гэхдээ бодит ертөнцөд бүгдийг нээлттэй, ихэнхдээ нээлттэй хийх ёстой байдаг. Шавь нартаа үлгэрлэн харуулж, өөрсдөөр нь хийлгэх гэж тэр юм. Гэхдээ голдуу би хийдэг. Тэгээд ч манай ТВ-ийн суваг байгаа бөгөөд би өөрөө бүгдийг хийж чадахгүй учраас нягтлан бодогчдоор, эсвэл миний өмнөөс үүнийг хариуцан хийх тусгай хэлтсээр дамжих ёстой. Тэгвэл тэд үүнийг мэдэх болно. Тэгэх юм бол хүн бүр үүнийг мэдэх болно. Яагаад гэвэл манайд бас Суприм Мастер ТВ байдаг учраас үүнийг зурагтаар гаргана. Эцэс төгсгөл гэж үгүй. Биет ертөнцөд би тийм ч их зүйлээс зайлсхийж чадахгүй.

Би үнэндээ хаа ч байсан хүнд мөнгө өгөх болбол бэлэн мөнгө өгөхийг илүүд үздэг. Учир нь нягтлан бодогч, холбогдох хэлтэс гэх мэт системээр дамжих шаардлагагүй байдаг юм. Даанч тийм боломж дандаа байна гэж үгүй. Мэдээж боломж гардаг л даа. Учир нь заримдаа биечлэн бэлэн мөнгө өгөхөөр хэн ч мэдэхгүй. Би хэнд ч хэлдэггүй. Гэхдээ би хүмүүст туслахаар хаашаа ч хамаагүй мөнгө шилжүүлэхийн тулд өөрийн баг, холбогдох хэлтэст найдах хэрэгтэй болдог. Тиймээс л ихэнхдээ албан ёсны, нээлттэй байдаг юм.

Түүнчлэн зарим албан ёсны тохиолдолд хэрэв хүлээн авагч нь олон нийтэд танигдахгүй байхыг илүүд үздэг бол бид үүнийг хаана ч зарладаггүй. Бас тэр бүү хэл заримдаа би ямар нэг том байгууллагад өгөхийг хүсдэг ч нэрээсээ болоод чаддаггүй. Өөр хүнээс миний өмнөөс хийгээд өгөөч гэж гуйхад хүрдэг. Тэгсэн ч үүнд мөнгө зарцуулдаг. Бас нэг удаа би банкны менежерээс миний мөнгийг ямар нэг сайн байгууллагад, тухайлбал дүрвэгсдэд өөрийнхөө нэрээр туслахыг хүссэн. Тэр тохиолдолд бас манай хэлтэс, багийнхан маань мэдээгүй. Банкны тэр хүн л мэдэж байсан.

Яг одоо би аль болох чимээгүй байж, дэлхийн төлөө бясалган, Диваажингийн захиаснуудыг сонсож байна. Учир нь заримдаа Тэд намайг аюулгүй байлгахын тулд ямар нэг зүйл хэлэх болдог. Яг одоо, тэр газарт хэрхэн аюулгүй байх вэ гэх мэтчилэн. Тэгэхээр үнэндээ би өдөр шөнөгүй завгүй байгаа. Мөн эгэл амьдарч, энгийн зүйл идэж байна. Бас тансаг сайхан хувцас өмсөх юм уу өөрийн зохиосон чамин үнэт эдлэлийг зүүх шаардлага алга. Ийм амьдралыг би үнэндээ илүүд үздэг. Гэхдээ би дэлхийд үзэгдэх болон үл үзэгдэх байдлаар хувь нэмэр оруулсаар байгаа. Сайн зүйл хийлээ ч гэсэн хүн бүр буруутгагдаж мэдэх тул би эдгээрийн заримыг л хэлж байна. Ялангуяа сүнслэг сайн зүйл хийх тусам илүү их буруутгагдаж, амьдрал тань эрсдэлтэй нөхцөлд орно.

Ихэнх тань намайг тийм ч их зүйл хийдэггүй гэж боддог. Авшиг хүртээхдээ ч би нам гүм орчинд, хэдэн жаахан зааварчилгаа өгч, уламжилдаг. Яг л би юу ч хийхгүй байгаа мэт чимээгүй суудаг ч тийм биш. Та нарт үл үзэгдэх Энерги, Хүч нэвтэрч, та нарыг дэвшүүлж, гэтлэгдэхэд тань тусалдаг, бүр энэ төрөлд тань шүү. Энэ бүхнийг та нар мэдэж байгаа. Ядаж л ихэнх тань мэдэж байгаа. Тиймээс их зүйл мэдэхээсээ өмнө та нар, “Өө, Багш юу ч хийдэггүй. Авшгийн үеэр Тэр ийм л зүйл хийдэг. Авшгийн үеэр бүр өөрөө ч байхгүй, лам гэлэнмаа нараараа хийлгүүлдэг. Тиймээс би ч бас тэгж болно” гэж боддог. Үгүй, үгүй, үгүй. Үгүй. Өөртөө бүү үйлийн үр хураа. Та нар угаасаа хангалттай үйлийн үртэй. Шавиа болгон хүлээн авахыг хүссэн хүмүүсийнхээ үйлийн үрийг арилгах хангалттай хүч та нарт байхгүй.

Та нар гадна талаасаа надтай адил зүйлсийг хийж, хэрхэн суухыг нь зааж, энэ тэр зүйлсийг хий гэж, хамт чимээгүй суухад болно гэж боддог. Ингээд адилхан зүйл хийвэл хэдийнээ Их Багш болчихлоо гэж боддог. Үгүй шүү, үгүй, тийм биш. Чек гол нь биш харин чекийг тань баталгаажуулах банканд тань байх мөнгө чухал. Үүнтэй адилаар “Их Багш” гэдэг нэр та нарыг Их Багш болгодоггүй. Их Багшийн материаллаг зааварчилгааг дуурайснаараа та нар Их Багш болохгүй. Үгүй. Энэ бүхний ард Их Багшийн Хүч байдаг, Бурханаас хайрласан Адислалын Хүч бий, Бурханы Ивээл байдаг нь Их Багшаар дамжин шавь нарт тусалж байдаг. Үгүй бол та нар өөрсдийгөө ч, шавиа болгож хүлээн авахыг хүссэн хүмүүсээ ч хохирооно. Үнэхээр доог тохуу болно. Хангалттай өндөр түвшинд биш бол үүнийг хүлээн авах боломжгүй бөгөөд ашиглах боломжгүй. Яг л нялх хүүхэд, эсвэл хөлд орж байгаа хүүхэд гэр орны асуудлыг зохицуулж чадахгүйтэй адил! Тэд том хүмүүсийн иддэг бүх хоол хүнсийг идэж шингээж чадахгүй; идвэл өвдөөд үхэж мэднэ! Хэдийгээр та нарын чек миний чектэй адил харагддаг байлаа ч банканд тань мөнгө байхгүй бол төлөх боломжгүй. Ийм л энгийн, ойлгоход маш амархан.

Их Багш болохыг хүсэх хэрэггүй, Их Багш болох гэж ч юм уу хүмүүсийг татаж дагуулах гэсний хэрэггүй. Үгүй, энэ бүхэн цагийн гарз бөгөөд, өөрт тань хохиролтой. Учир нь та нар өөрт тань тусалж, ивээдэг Их Багшаас хүлээн авсан, эсвэл нээлгэсэн сүнслэг хүчээрээ, өөртөө байгаа буянаараа тэдэнд (шавь нартаа) үнэхээр тулахыг хүслээ ч тэд бүгдийг нь авч, бүр хэт багадах болно. Тиймээс өөрийг тань халхлах хэмжээнд хүрэлцэхгүй, дагалдагч гэгч хүмүүстээ өгөхүйц хангалттай илүү гардаггүй. Тиймээс тэгэх гэсний хэрэггүй. Бүү тэг. Би лам гэлэнмаа нараа хүмүүст авшиг хүртээлгэхээр алс хол илгээхдээ авшиг уламжлах Хүчийг дамжуулж өгдөг юм.

Хэрэв та нар салж гарч яваад өөрийгөө Их Багш болчихсон гэж бодоод бие даан хийвэл, өөрийгөө л хохирооно. Үүнийхээ төлөө бүр тамд унаж мэднэ, учир нь та нар Их Багш биш байж өөрсдийгөө мөн гэж хэлдэг. Буддын шашинд энэ бол хамгийн аймшигт нүглүүдийн нэг. Та нар үүнээс юу ч хүртэхгүй.

За. Одоо би явж дотооддоо хурал хийх хэрэгтэй байгаа. Дараа нэг өдөр та нартай ярилцах үнэхээр чухал зүйл гарвал ярина гэж найдаж байна. Гэхдээ үүний төлөө хүртэл ямагт Бурханаас эхлээд зөвшөөрөл хүсэх ёстой байдаг. Иймд та нар намайг нэг их ярихгүй байгааг

ойлгох биз. Аль чадах чинээгээрээ их бясалгахыг хичээгээрэй. Аль ч цагт, автобусанд, галт тэргэнд явж байхдаа ч буудлаа өнгөрчхөлгүй бясалгаарай. Мөн веганизмыг түгээхийг хичээж, зөв зам мөрөөр амьдраарай. Тэгвэл бусдыг ямар нэг байдлаар сэрж сэхээрэхэд тусална. Мөн энэ нь энэ дэлхийг илүү сайхан газар болоход, тэр бүү хэл бидний найддагчлан Бурханы Ивээлээр диваажин болоход тус болно.

Та бүгдэд урьд урьдынх шигээ оюун санааны бясалгалд нь хамгийн сайн сайхныг хүсэж, цаашдаа гэгээрэлд хүрэн, эрхэм ариун, сайн сайхан, утга учиртай хүсэл бүхэн тань биелэхийг ерөөе. Амен. Бүхнийг Чадагч Бурханд талархъя. Цаглашгүй Дээд Их Багш, Бурханы Хүүд талархъя. Бүх цаг үеийн, зүг бүрийн бүхий л Гэгээнтэн, Мэргэдэд талархъя. Дараа уулзтал биеэ бодож байгаарай.

Бурханыг бүү мартаарай. Өдөр бүр Бурханд талархахаа мартуузай. Зөвхөн бидний цаг үед бус, бас ганцаар байхдаа ч бүү март. Боломжит цаг бүхэндээ, санах болгондоо Бурханыг бодоорой. Бурханд таларх. Бурханыг хайрла. Мөн энэ гараг дээрх бүх хөршөө, хүмүүсийг, амьтан-хүмүүсийг, ургамлыг, хайрлахыг хичээгээрэй. Идэх хоол хайрласанд нь Бурханд, бүх цаг үеийн Их Багш нарт даруухнаар, хайр дүүрэн талархаж байхаа санаарай. Баярлалаа. Түр баяртай. Бурхан Ивээг, Бурхан Хайрлаг.

Photo Caption: Ганцхан Агуу Гэрэл Дэлхийг Бүхэлд нь Гэрэлүүлж Байна!

Зураг татаж авах   

Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
32:58
2024-11-11
3 Үзсэн
2024-11-11
2 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд