Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Авшигтнуудын хувьд гэвэл би олон удаа хэлсэн, виз авч чадахгүй бол хамаагүй. Хэнд ч бүү дургүйлх. Тэр хүмүүст хайр илгээх ёстой. Бясалгаж байхдаа өөрт тань асуудал тарьсан тэр хүмүүстэй буянаа хуваалцах хэрэгтэй, тэгвэл тэд дэвшинэ. Зөвхөн бидний буян, бидний хайр л тэднийг өөрчилж дэвшүүлж чадна. Бид тэднийг хайрлаж, тэдний төлөө залбирахгүй бол тэд бүр доошоо унах болно. Доош унах тусмаа бидэнд бүр ч хэцүү болж, улс оронд маань ч хэцүү байна. Зүгээр л хүлээ, бясалга, залбираад бай, өөрийнхөө төлөө болон тэр хүмүүсийн төлөө бас залбир.