Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Энэ бясалгалыг дадуул. Аажмаар, бүхий л хүсэл тань та нарыг орхино. Шууд огцом хүслээ хорих хэрэггүй, та нарт хортой зүйлс биш бол шүү дээ, архи, хар тамхи, мах, загас, амьтан-хүмүүсийн бүтээгдэхүүн, мансууруулах бодис гэх мэт биш бол огцом хорих хэрэггүй. […] Аажмаар хийж болно, сүнслэг дадал бясалгалд тань хор хөнөөлтэй зүйлсээс бусдыг нь аажмаар хасаж болно. Уучлаарай... Олон хүмүүс надаас ийм асуулт асуудаг: “Секс сүнслэг дадал бясалгалд муу нөлөөтэй юу?” Хэл дээ. Тийм үү, үгүй юу? Тийм үү, үгүй юу? (Тийм.) Тийм. Яагаад гээч? Их Багш нар хэлсэн болохоор л та нар тийм гэдгийг мэднэ. Гэхдээ яагаад гэдгийг мэдэх үү? (Хүлээс.) Үгүй.