Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Өнөө цагт байгалийн нөөц их ашигладаг, байгальд хөнөөлтэй төмөр бетон бетонон тэнгэр баганадсан барилгуудын хугацаа өнгөрч, байгаль руу эргэсэн хандлага архитекторчуудын болон барилгачдын дунд өсөж байна. Тэдний уран чадварлаг шинэ санаануудын заримыг харцгаая. Е’терра Самара бол Канадын Торонтогийн Өмнөд Брусе Пенинсула дахь Таван одтой эко амралтын газар, 2013 онд Фарров Партершип Архитектс Инк. зохион бүтээжээ. Уг загвар нь самара жимсний хэлбэрээс санаа авсан ба Энэ нь голдоо дөрвөн цаасан нимгэн далавчаар хүрээлүүлсэн үртэй бөгөөд тэдгээр үрүүдийг унахад модноос хол нисгэхэд тусалдаг. Самарагийн бүрэлдэхүүн хэсэг дээр тулгуурлан зохион бүтээгч төвд нь унтлагын хэсгийг зохион байгуулж буй нь үрийг төлөөлөн харуулж байгаа ба амьдрах газрыг гадагш нь тэлсэн нь самарийн далавчийг харуулж буй. Урьдчилж угсарсан хүрээ нь гурван хэсгээс бүрдэх ба мөчирт өлгөгдөн модноос зуурч угсрагдана. Энэ нь самара жимс мөчрөөс хэрхэн өлгөгдөгийг харуулдаг. Энэхүү төсөл нь амьд байгалийн бүтэцтэй загварыг дэмжихийн ач холбогдолд онцгой анхаарал хандуулдаг ба хүн ба байгалийн нэгдлээс ашиг олдог. Энэ нь өндөр чанарын тогтвортой загварын 2013 Канадын уран барилгын шагналын ялагч юм.