Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн Украины тулгамдсан нөхцөл байдлын талаарх санаа бодол

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай

Хөтлөгч: 2-р сарын 26-ны бямба гарагт бидний Хамгаас Хайрт Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай Суприм Мастер Телевизийн ажлын багийнхантай тэдний аятай байдлын талаар болон Украины нөхцөл байдлын талаар ярилцлаа.

(Оросын хийж байгаа дайралтын үеэр Путин цэргийнхэндээ Украины зүүн хэсэгт орших салан тусгаарлагч бүсүүдэд очиж орос үндэстнүүд болон оросоор ярьдаг иргэдийг украинчуудаас хамгаалах тушаал өгчээ. Мөн тэр үүнийгээ ‘энхийг сахиулах ажиллагаа’ гэлээ. Энэ нь үнэн болов уу, Багш аа? Тэд үнэхээр дарамтлуулсан учраас энэ нь жинхэнэ шалтгаан болов уу?)

Үгүй. Мэдээж салан тусгаарласан юм бол улсын зэвсэгт хүчин босогчид хооронд зарим зөрчилдөөн байгаа байх. (Тийм байх.) Тийм. Крымыг Орос авчхаагүй байсан бол энэ бүхэн болохгүй байх байсан. Крымыг нэгтгэснээр асуудал улам ихээр нэмэгдсэн. (Өө.) (Тийм. Тэгсэн.) Украинчуудын (Украины.) засаг төр буюу засгийн газрын зүгээс бусад үндэстэн ястныг дарамталж байна гэж тэр үзэж байсан ч (Тийм.) эсвэл түүний хэлснээр ‘үндэстний цэвэрлэгээ’ маягийн зүйл болж байлаа ч (Тийм.) энэ бүхэн түүний эхлүүлсэн зүйлээс болж өрнөсөн. (Өө.)

Тэр Крымыг аль эрт, хэдэн жилийн өмнө нэгтгэж эхэлсэн. Санаж байна уу? (Ойлголоо. Тийм.) Тийм ээ. Гэсэн ч, олон улсынхан түүнд хэлэхэд тэр тийм зүйл хийх учиргүй. Тэр өөр нэг удаад болсон өөр газрын талаар дурдахад түүнд, ‘гэхдээ тэр бол өөр. Цус урсаж байсан.’ гэж хэлсэн. Магадгүй хэдийнээ дайн болж байсан байх. Тийм учраас тэгэх ёстой болсон. Гэвч энэ удаад цус урсаагүй. (Тийм.)

Крымыг эзэлж авахдаа цус урсгаагүй, тэгээд тэр, “Хэрэв тэд цус урсгахыг хүсвэл цус урсах болно” гэж хэлсэн. Зүгээр л шалтаг гаргах гэж. Би үүнийг ямар аймшигтай мэдэгдэл вэ гэж бодож байсан. (Тийм.)

Би энэ нөхөрт үнэхээр их урам хугарсан. (Тийм, Багш аа. Бид ч бас.) Тэр гавьяагүй. Би түүнийг сайн залуу гэж бодож байсан. Тэр амьтдад туслахыг хичээсэн ба тогоруутай хамт ниссэн. Тэднийг илүү сайхан газарт хүргэсэн. (Тийм.) Түүнийг би тун давгүй залуу байна, кино од шиг, эрэлхэг хүн байна гэж бодсон. Тэр Олимпод явж эх орондоо медаль авчирч байсан. (Тийм.) Жудогоор, тулааны урлагаар хичээллэдэг байсан. Нэг төрлийн хар бүстэй. (Тийм.) (Тийм.) Ийм төрлийн тулааны урлагийн хүн зарчмыг мэдэж байх учиртай. Ерөнхийлөгч хүн байх талаар ярилтгүй. Тулааны урлагийн зарчим нь зөвхөн бие хамгаалах зорилготой. (Тийм ээ.) Хүмүүс өөр рүү тань дайрвал л ашиглана. (Тийм, Багш аа. Үнэн.)

Украйн эхлээд Орос руу дайраагүй. Тэнд байгаа хэдэн оросуудыг украинчууд дарамталж байна гэж тэр үзэж байсан ч тэднийг ердөө өөрийнхөө улсад татан авчирч (Тийм.) (Яг тийм.) (Үнэн.) тэднийгээ тэндээ хамгаалахаас, хэсэг орос хүний төлөө бүхэл бүтэн улс орныг эзлэх ёсгүй. (Яг тийм. Тийм.)

Би украинчуудыг ямар нэг зүйл хийсэн гэж бодохгүй байна. Өмнө нь яагаа ч үгүй байж, яагаад одоо гэж? (Тийм, үнэн.) Миний хэлэх гэснийг ойлгов уу? (Тийм ээ, Багш аа.) Аль дээр, олон жилийн өмнө тэд Зөвлөлт Холбоот Улсаас салан тусгаарласан. (Яг тийм.) Тэгэхэд тэд яагаад юу ч хийгээгүй юм бэ? Яагаад одоо гэж? (Яг тийм.) (Тийм, Багш аа.) Олон арван жил өнгөрсөн биз дээ. Тийм үү? (Тийм.)

Энэ бүхэн түүнээс л эхэлсэн. Тэр Крымыг салган авахад бусад зарим хүмүүс ч мөн адил зүйл хийхийг хүссэн. Эсвэл тэд хүсээгүй ч байж магадгүй. Оросууд л санаагаа тэдний толгойд халдаахыг оролдсон. (За. Ойлголоо.) Эсвэл тагнуулууд ч юм уу, яршиг таригчдыг тийш илгээж (Тийм байх нь.) эзлэн авахад бэлтгэхээр асуудал үүсгэн “Сайхан” санаа! Яг л тэр өмнө нь зарим бүс нутаг, иргэд эсвэл засгийн газрууд Оросын цэргийг гуйсан гэж хэлсэн шиг. Крым бас гуйсан, тийм учиртай. Энэ залуу! Дайран эзлэхийг хүсвэл зүгээр л шалтаг гаргачихна. (Тийм ээ, тэгдэг.) (Үнэн.)

Өөр асуулт байна уу? (Байна, Багш аа. Путин мөн Украиныг Оросынх гэж хэлсэн. Энэ үнэн үү, Багш аа?)

Тэд Зөвлөлт Холбоот Улсын бүрэлдэхүүнд хамт байсан ч (Тийм.) урьд өмнө сайн дурын үндсэн дээр байсан. Дэлхийн хэд хэдэн дайны дараа олон улс орон ядуурсан (Тэгсэн.) учраас Марксист онолд ядууст туслан баячуудыг тонилгоно гэдэг нь маш таатай санагдсан. (Тийм байх нь.) Иймээс тэр үед цөөн хэдэн улс Зөвлөлт Холбоот Улсад нэгдсэн. (Тэгсэн.) Хятад болон дараах улсуудын хувьд мөн адил. Тийм үү? (Тийм.) Эсвэл Ау Лак (Вьетнам) гэх мэт зарим Азийн орнууд, за юу? (За.) Учир нь коммунизм үнэхээр сайхан санагддаг, яагаад гэвэл олон улсуудад олон хүн ядуу байсан. (Тийм.)

Америкт хүртэл 99% нь ядуу гэдэг. Тэд “Би бол 99” гэсэн плакат бариад жагсаал хийж байсан. Маш цөөн хүн оргилд нь хүрсэн учраас үнэхээр баян байдаг. Тийм. (Тийм ээ.) Гэвч ихэнх хүмүүс ядуу байлаа ч тэднийг тайван орхивол амьдралаа аваад явдаг. (Тийм, үнэн.)

Хэрэв тэр Украиныг Оросынх гэж байгаа бол... нэг талаараа түүний зөв. Бид бүгдээрээ л бие биедээ харьяалагдана. (Өө, тийм дээ. Яг тийм.) Бүхий л улс орон угтаа Бурханд харьяалагдана. (Яг үнэн.) Тэгэхээр оросууд Бурханд итгэдэг мөн украинчууд Бурханд итгэдэг бол тэд хамтдаа л гэсэн үг. (Бид бүгд нэг. Тийм.) Урьд нь тэд холбооны улс, ЗХУ байсан бөгөөд өөр олон улс ч нэгдэж байсан. (Яг тийм.)

Гэхдээ одоо тэр ингэж хэлж болохгүй. Учир нь тэд тусгаар тогтнохыг хүссэн, тэгээд ч Зөвлөлт Холбоот Улс хэдийнээ задарсан. (Яг үнэн.) Тэгсэн ч зарим улсууд одоо хэр нь Орост харьяалагдаж байгаад тэр баярлах хэрэгтэй. (Тийм, яг үнэн.)

Бүхэл дэлхийг захирч яана гэж? (Тийм, үнэн.) Миний бодлоор түүнд хийх зүйлс маш бага байгаа болохоор л тэгж байна. Тийм ээ, тэр уйдсан. Тийм үү? (Тийм.) Үгүй байсан бол бусад улсууд ч бас Орост харьяалагддаг гэдгийг та нар мэднэ гэж тэр хэлэх байсан. Нилээн хэд. (Тийм ээ. Нилээн их.) Мөн бусад олон жижиг гүрнүүд. Би ТВ-ээр тэдгээрийг харсан. Би тэдгээр бүх нэрийг мартчихаж. За юу? (Тийм, Багш аа.) Тиймээс, Оростой тусгаарлагдаагүй байгаа хэвээр нэлээн хэдэн улс бий. (Тийм.) (Тийм ээ, Орос одоо бол маш том нутагтай.) Тийм ээ, маш том хэвээрээ. (Тийм.)

Тиймээс яагаад тэр ийм их шуналтай байна вэ? (Харин тийм, бид гайхаж байна.) Зүгээр л түүнд ямар ч хамаагүй нэг оронд зовлон учруулж, цус урсгах шалтаг (Тийм.) хайж байна. (Тийм.) Магадгүй Европын Холбоо түүнд таалагдахгүй ямар нэг зүйл хийсэн байж болох ч яагаад Украйныг сонгосон юм бол?

Би яагаад гэдгийг мэдэж байна. Ард иргэд Оросын дэмжсэн удирдагчдын нэгэнд дургүй байсан учраас тэд түүнийг түлхэж гаргасан ба, өөр нэг ерөнхийлөгч эсвэл өөр нэг удирдагч гарч ирсэнд Орос уурласан. (Ойлголоо.) Хүүхэлдэйгээ алдсан. Тиймээс тэд өмнө нь Крым Орост харьяалагддаг байсан гэж хэлээд Крымийг авсан. Тийм байж болох юм, учир нь... аль эрт бэлэг байсан, гэхдээ аль хэдийн өгсөн. (Зөв.) (Ойлголоо, Багш аа.)

Таных биш аливаа зүйлийг танд дуртайяа өгөөгүй бол, та авах ёсгүй, учир нь энэ бол дээрэм. (Тийм, яг зөв.) Хэрэв хүн дуртайяа танд өгөөгүй байхад, та шалтаг гаргаж эсвэл хүч хэрэглэн авбал энэ нь дээрэм юм. Энэ нь дээрэмтэй адил зүйл. (Тийм, Багш аа.) Яг л нарийн аргатай хулгай. Үүнд ямар ч хүндэтгэл, нэр хүнд байхгүй. (Тийм, Багш аа.) Энэ нь ой гутам, жигшмээр. Дорд-амьдрал. (Тийм.) Дорд-амьдрал, дор түвшнийх. (Тийм, Багш аа. Энэ үнэн.) Тиймээс та нар ийм төрлийн дээрэм хийснээрээ олон улсаас ямар ч хүндэтгэл олж авч чадахгүй. (Тийм. Санал нэг байна, Багш аа.) Бүр гэгээн цагаан өдрөөр, ичихгүй бүхий л төрлийн шалтаг гаргасан. (Яг тийм.)

Хэрэв аль улс аль улсад хамаарагдах тухай яривал, энэ нь бас болох байсан. Гэвч очоод, хүчээр авч болохгүй. (Тийм.) Эрт дээр үед ямар ч улс орон гэж байгаагүй. (Яг тийм.) Жишээлбэл... Эрт дээр үед, өвөг дээдсийн үед та нар мэдэх үү? Неандертальчууд, бидний өвөг дээдэс мөн бусад хомо сапиенсууд дэлхий даяар хаа сайгүй хэрэн хэсдэг байсан. (Тийм, зөв.) Тиймээс үнэндээ бүх улс орон бүгдэд хамаардаг байсан. (Тийм үнэн.) Энэ нь дэлхийд харьяалагдана. (Нэг том улс.) Яг л дэлхийн хамтын нийгэмлэг мэт. (Тийм. Тийм.)

Анхнаасаа угтаа бол бүх зүйл Бурханд харьяалагддаг. (Үнэн. Тийм, Багш аа.) Та энэ дэлхийд юу ч авчирч ирээгүй учраас та юуг ч танд харьяалагдана гэж нэхэмжилж чадахгүй. (Тийм, Багш аа. Үнэн.) Та үхэх үедээ зөвхөн хоосон хоёр гартай байдаг нь үүний баталгаа юм. (Яг үнэн.) Агуу Александр байхаа, тэр үхэх үедээ, түүний хоёр гарыг хучилгүй биеийг нь хучихыг хүссэн байдаг. Тэгснээр хүн бүр мэдэж, хүн бүр харж чадсан бөгөөд, хүн үхэх үедээ зөвхөн хоосон хоёр гартай л буцдаг гэдгийг сануулсан. (Тийм, зөв.)

Зөвхөн тэнэгүүд л жаахан газрын төлөө эзэмшиж, хүч хэрэглэж, мөн цус асгаруулахыг хүсдэг. (Тийм, Багш аа.) Энэ нь үнэхээр жигшим юм. Дэлхий нийтээрээ хэдийнээ Крымд цус асгаруулсных нь төлөө түүнийг бараг л уучилсан байхад, одоо тэр илүүг хүслээ. (Тийм.) Зүгээр л тэр энэ залууг завхруулсан. Хэрэв бид санахгүй байвал зүгээр. Гэхдээ тэр Өмнөд Осет, Абхазад ч гэсэн шалтаг тоочиж байсныг санаж байвал. (Өө. Тийм.)

Газар нутгийн ийм эзэрхэг дарангуйлагчид ямар нэг улсыг эзлэхийг хүсвэл эхлээд хүчийг нь сулруулахын тулд ард түмнийх нь дунд хагарал (Тийм.) гарган эвдрэлцүүлэхээр тухайн улсад асуудал хямрал үүсгэснээр, шалтаг олж халдаж ороход илүү амархан байдаг. (Хм. Тийм байх нь.) Тэгээд, өө бид “энхийг сахиулах” гэж ирсэн гэдэг. Тэд анхнаасаа орж ирээгүй байсан бол хүмүүст энхийг сахиулж өгөх... энхийг сахиулах цэргүүд оруулах (Тийм, яг тийм.) шаардлага байхгүй байх байсан.

Яг л Арментай хиллэдэг Азербайжанд болсон шиг. (Тийм ээ.) Харж байна уу, Орос ч бас үүнд оролцож байсан. (Зөв.) Тэгээд тэнд цус урсгаж, угсаатны хүмүүсийг устгасан. Энэ бол үнэхээр үндэстэн угсаатны цэвэрлэгээ. Үндэстний цэвэрлэгээний тухай ярьж байна. Хаа сайгүй амьдардаг оросууд үргэлж л байсан, (Тийм.) яг л Англид амьдардаг Болгар хүмүүс байдагтай адил, (Тийм, зөв.) эсвэл Лативд амьдардаг Германчууд. (Тийм.) (Яг тийм, Багш аа.) Тэд бол ердөө Европын жижиг тив юм. Тэд тойрон амьдардаг. (Тийм, яг зөв.) (Тийм.) Тэд хэрэн тэнүүчилдэг ба, тэнд тэдэнд таатай байдаг учир тэд хаа сайгүй амьдардаг. (Тийм. Үнэн.)

Тэгэхээр, хэрэв энэ бол хувьдаа сэтгэл дундуур байгаа ганц хоёр хүн байж магадгүй бөгөөд тэд үүнийг ашиглаж, асуудал өдөөж, тагнуул эсвэл хаа нэгтээ асуудал үүсгэгчийг илгээж, (Тийм.) тэгээд л шалтаг гаргаад “Өө, Оросын ард түмнийг дарамталж байна. Бид нэвтрэн орж, тэднийг хамгаалах ёстой” гэж хэлдэг эсвэл тэд энхийг сахиулахаар нэвтрэх ёстой болдог. Ингэж л юмс өрнөдөг. (Өө.)

Одоо дахиад л адил зүйл. Тэд яаж ичихгүй байдгийг би мэдэхгүй юм. Яагаад тэр ижил дуугаа дахин дахин дуулсан хэвээр байгаагаасаа ичихгүй байгааг би мэдэхгүй юм. (Тийм.) нөгөө л хуучны ижил дуунууд. Тэгснээрээ тэд үнэхээр бүхий л олон улсын нийгэмлэгийг тэнэг хэмээн дорд үзлээ. (Тийм.) Хүн бүр үүнийг мэдэж байгаа. (Тийм.)

Ямар ч том шалтаг хэрэглэлээ гэсэн хүмүүс тэнэг биш шүү дээ. (Тийм. Яг үнэн.) Тэнэг шалтаг гаргагчид өөрсдөө тэнэг. (Тийм, Багш аа.) (Яг үнэн.) Гэхдээ тэд эзлэх гэсэн, газар нутгаа тэлэх гэсэн, (Өө. Тийм, Багш аа.) (Тийм.) нөлөөллийн хүчээ нэмэх зэрэг ай, энэ бүх муу муухай харгис хүсэл шуналаасаа болж өөрсдийгөө эргэн харахыг ч хүсэхгүй байна.

Өөрөөр хэлбэл хүмүүсийн, гэм зэмгүй хүмүүсийн амины үнээр. (Яг үнэн. Тун харамсалтай.) Хэрэв дэлгүүрт ороод эзнээс нь хамаг юмыг нь хүчээр авчхаад түүнийг алж хөнөөж орхивол дээрэм болно. (Тийм. Яг тийм.) Бусдын амины үнээр ямар нэг юм олж авахыг хүсэж байна. Энэ нь түүний одоо (Тийм.) өөрийн ард түмний амиар, цэргүүдийнхээ амиар Украйны эсрэг хийж буй зүйлтэй адилхан. (Тийм.) (Тийм, Багш аа.) Тэсгэм хүйтэнд тэр тэднийг тийш илгээсэн. (Тийм.) Үнэндээ ямар ч шалтгаангүйгээр тэднийг хөнөөлт зам руу илгээж байна.

Яагаад гэвэл тэр зүгээр л ордондоо суугаад өвч бүрэн хамгаалагч нартайгаа (Тийм.) ил галын дэргэд суугаад ТВ үзээд өөрсдийн тарьсан тоглоомоо (Тийм, түүнд дэндүү амархан.) харсан шиг сууж байгаа. Тэр хөнөөлийн дунд байхгүй. Тэгэхээр хэдэн хүнийг үхэл рүү нь илгээж байгаа нь түүнд хамаагүй. Хүйтэн өвөл болж байхад тэр тэднийг илгээсээр л байна. (Тийм.) Тэд тэнд хэр их удчихав даа. (Ай.) Одоо бүр дайрч ороод бусдын улс орныг эзлэхийг хүсэж байна.

Түүний ард түмэнд энэ таалагдаагүй. (Тийм.) (Тийм, яг үнэн.) Тэд Москвагийн гудамжинд эсэргүүцлийн жагсаал хийж байна. (Тийм.) Тэд дайнд дургүй. Яагаад гэвэл дайн төлөөс ихтэй. Хүмүүсийн амь нас, (Тийм.) Оросын ард түмний амь нас, Украины ард түмний амь нас үрэгдэнэ. (Тийм. Яг үнэн.) Энэ бол компьютер тоглоом шиг зугаатай зүйл биш. (Яг тийм.) (Тийм, Багш аа.) Тэр болохоор хэзээ ч хүйтэнд гарч, чийглэг цаг уурт маш нимгэн майханд юм уу цэргийн түр хуаранд байрлах шаардлагагүй. (Тийм.) Тэр дэндүү тухлаг байгаа. (Тийм.) (Яг үнэн.)

Дэлхий чинийх биш. (Тийм.) Хүссэн арга замаараа ямар ч улсад хяналтаа тогтоож болно гэж бодоод байлгүй бусад улс оронтой зохистойгоор хамтран ажиллах ёстой. Тийм байж болохгүй. Дэлхийг зөвхөн чамд ганцааранд чинь, Путинд, эсвэл аль нэг ерөнхийлөгчид зориулаагүй. (Тийм. Яг үнэн, Багш аа.)

Миний бодлоор энэ нөхөр ердөө л сэтгэл санааны байдал юм уу шуналаасаа л болж энэ бүхнийг хийж байна. Түүний хүсэл шунал, эго, дорд түвшин, дорд байдал. Очоод л хүмүүсийг хөнөөгөөд жаахан илүүхэн газар нутаг авахыг хүсэж байвал үнэхээр дорд амьтан гэсэн үг. (Тийм, яг үнэн.) Чөтгөрийн явдал. (Тийм, Багш аа.) Хүмүүс үхэж байна шүү дээ! (Тийм.) Хүүхдүүд үхэж байна, эмэгтэйчүүд үхэж байна! Тэр улсад амьдарч байгаа хүүхдүүд хэрэв түүний хүүхдүүд байсан бол баярлах байсан болов уу? (Үгүй, хэзээ ч үгүй.) Хэрэв аль нэг илүү хүчирхэг улс Орос руу ороод иргэдийг нь дарамтлаад, ард түмнийг нь, өөрийнх нь гэр бүлийг, өөрийнх нь үр хүүхэд, эхнэрийг нь, бүсгүйг нь хөнөөвөл түүнд таалагдах болов уу? (Үгүй, Багш аа. Яасан ч үгүй.) Мэдээж үгүй шүү дээ! Тийм.

Өөрт чинь таалагдахгүй зүйлийг бусдад үзүүлэх ёсгүй. Энэ талаар зөвхөн Библид ч биш (Тийм.) хаа сайгүй дурдсан байдаг. (Яг үнэн. Тийм.) Кунзийн сургаалд, Хятадад, Ау Лак (Вьетнам)-д бид яг л адилхан зүйл хэлдэг. Өөртөө хүсэхгүй зүйлээ өрөөл бусдад бүү хий. (Яг тийм. Тийм.)

Өөрийгөө Украины тэр хэсэгт амьдардаг гээд төсөөл дөө. Донбас дахь тэдгээр саланги хоёр мужийг тэр харж хандана гэж хэлсэн. Гэхдээ энэ худлаа. Тэд бас Киев рүү дайрч байна. (Тийм, яг тийм.) Нисэх буудлууд болон Чернобыл орчмыг ч гэсэн эзэлж байна. (Тийм, тэгсэн. Тэнд байгаа.) Мөн тэр Украинд амжилт оллоо гэхэд дараагийн улс руугаа хөдөлнө. Тэр эхлээд аль хялбар луу нь дайрсан. (Өө, үгүй ээ.)

Украйн аядуу зөөлөн байсан байхгүй юу. Бас НАТО-д ч элсээгүй байсан. (Үгүй. Тэд элсээгүй.) Тийм болохоор л тэд зүгээр шалтагласан. Тэр Украиныг НАТО-д орохыг болиулахыг хүсдэг. Гэхдээ яагаад? Яагаад болохгүй гэж? Тэд бол бие даасан улс. Тэдэнд тусгаар тогтнол бий. (Тийм, Багш аа.) Тэд яагаад өөрсдөө шийдэж, хүссэнтэйгээ, аль хүссэн (Тийм шүү.) газартайгаа нэгдэж болохгүй гэж? (Тийм.)

Миний бодлоор энэ бол үргэлж дээрэмдэж байх дуртай хүний зан байдал. Үнэхээр их шуналтай учраас тэр. (Тэгж харагдаж байна, тийм.) Харж байгаа биз, хэрэв тэр энэ янзаараа үргэлжлүүлээд байвал бусад олон улсын холбоотнууд эцэст нь хүч хэрэглэх болно. Тэгээд тэд Оросыг бөмбөгдөж эхэлбэл асар олон хүн үхнэ. (Тийм.) Олон орос хүн үрэгдэнэ. (Тийм, Багш аа.) Тэгээд зөвхөн Украин биш, бүх нийтээрээ, зуун хэдэн улс оролцох болно. (Яг үнэн. Тэгнэ.)

Иймд хүн бүр Путиныг үзэн ядаж байна. (Тийм.) Энэ бүх муу энерги түүнийг удахгүй өвчлүүлэх юм уу үхүүлнэ. Ард түмэн нь ч түүнд дургүй. Олон улсын холбоод мөн түүнд дургүй. Залхсан. (Яг үнэн.) Түүнээс харилцаагаа тасалж байна. Олон улс орон түүнээс харилцаагаа тасалсаар байна. (Яг тийм.) Бас цааш энэ тоо нэмэгдсээр байгаа. (Тийм, Багш аа.)

Тэр хэнтэй амьдармаар байгааг мэдэх юм алга. Украиныг хумьж аваад тэгээд яана гэж? Магадгүй тэр Хятадын дэмжлэгийг авснаас тэр биз. (Өө, тийм.) (Тийм.) Тэд адил төстэй сэтгэдэг хүмүүс ч байж мэднэ. Тэгээд л улам зориг орж. (Тийм.) Бас саяхан Афганистан болон Америкт улс төрийн хүндрэл үүссэн. Америкчууд нэмж тэгж их дайтаад байхыг үнэхээр хүсэхгүй байгаа. (Яг тийм.) Бас цар тахал зэрэг олон асуудал хүмүүсийг үймүүлж байна. Харин тэр таатай боломжийг л ашиглаж байна. (Яг тийм.) Тэгээд Украиныг залгихыг хүсэж юу хамаагүй хэлж байна. Юу ч хэлсэн бай бүгд авах юм байхгүй. Америкт үүнийг бүгд “BS” гэж хэлдэг. (Тийм, Багш аа.) Ямар ч жинхэнэ шалтгаан байхгүй.

Украин Оросыг яагаа ч үгүй. (Тийм.) Юу ч хийгээгүй. Крым хэдийн хангалттай биш гэж үү? Энийг ч, тэрийг ч авахыг хүсээ юү? Тэгээд удахгүй Украиныг бүхэлд нь. (Тийм.) Тэр энэ хоёр мужийг л хамгаалах гэсэн гэдэг нь худлаа. Энэ бол худал. Хэнд ч түүгээр хамгаалуулах хэрэг байгаагүй. Ямартай ч тэнд тэр асуудал тарьж (Тийм.) шалтаглан Украиныг залгихаар ирсэн.

Урьд нь хүмүүс Зөвлөлт Холбоот Улсад сайн дураар нэгдсэн бол одоо дахин хүсэхгүй. (Тийм, яг үнэн.) Энэ яг хайр дурлалын харилцаа шиг. Салсан л бол салсан. (Тийм. Яг тийм. Тийм.) Аль аль нь өөр өөр замаар явж бие биеэ амар тайван орхи. (Тийм.) Хятадаас бусад орны хамтын нийгэмлэг Оросоос, Путинээс нүүр буруулсан. (Тэгсэн.) Тэгэхээр энэ хоёр тал хэрхэхийг би мэдэхгүй байна. Яана гэж? Дэлхийг захирлаа гээд яах юм бэ? Тэгээд яана гэж? Өдөрт чи хоёр гурван удаа хооллож л чадна. (Яг үнэн.) (Тийм.) Хамгийн үнэтэй зүйлс байлаа ч үүний төлөө чи өөр улсыг залгих хэрэггүй. (Тийм, Багш аа.) Өөр улсуудын ард иргэдийн цусыг урсгаж бүхэл дэлхийн (Тийм.) энх тайвныг гарздах ёсгүй. Тийм биз дээ? (Тийм, Багш аа.)

Зарим хүн төрөлхийн л түрэмгүй байдаг. Тийм ээ. Одоо түүнийг Хятад дэмжиж, бас энэ вакцинууд түүний түрэмгий занг дэврээлээ. (Тийм байх нь.) Эмүүд дэх зарим хачин орц найрлагууд хүмүүст өөр өөр хариу урвал зүүлдэг. (Тийм.) Асуудал үүгээр хязгаарлагдахгүй. Яагаад гэвэл олон удирдагч вакцин хийлгэсэн. Тийм биз? (Тийм, Багш аа.) Тэдэнд төстэй шинж тэмдэг илэрч байж мэдэх юм. Тэгсэн ч тэд үүнээс болж өөр улсыг залгихгүй. (Тийм. Яг үнэн.) Бас өөрөөс нь хамаарна. (Тийм. Яг тийм.) Өөрийнх нь зан төрх, ёс суртахуун, эрхэм чанар зэрэг байгаа эсэхээс хамаарна. (Тийм, үнэн.) Путинд эд нар байгаа гэж бодохгүй байна.

Үнэхээр урам хугарч байна. (Тийм.) Би түүнийг улс орондоо ээлтэй ерөнхийлөгч гэж бодож байсан. (Тийм.) Одоо харин улангассан, дайны хэнээтэн гэж санагдаж байна.

Миний харснаар маш жаахан арал хүртэл... Микронез. Микронез. Тийм. Маш жаахан арлын улс Микронез хүртэл түүнээс (Тийм.) хэдийн харилцаагаа тасалсан. Хөөх. (Бүгд.) Хөөх. Гайхалтай. Надад таалагдсан. Жижигхэн, хүч буурай, сул дорой байлаа ч (Тийм.) Оросоос харилцаагаа тасалсан нь надад таалагдсан. Ийм зоригтой. (Тийм, Багш аа.) Маш шударга. (Яг үнэн.) Микронезыг Бурхан ивээг.

Европын бүх улс түүнээс харилцаагаа тасалсан. (Тийм, тэгсэн.) Зөвхөн Америк ч биш. Тэгэхээр одоо бид сонголтоороо, үүссэн нөхцөл байдлаас болоод Дэлхийн Холбоотой болох нь байна. (Тийм байна.) Дэлхийн Холбооны эсрэг Зөвлөлт Холбоот Улсын үлдсэн хэсгийн гуравны нэг болон Хятад улс л үлдээд байна. Тийм ээ. (Яг үнэн. Тийм.)

Путин зүгээр сууж чадахгүй байх шиг байна. Энэ бол... буруутгах төдий биш. Яагаад гэвэл би Диваажингаас учрыг нь асуусан чинь зарим нь вакцины нөлөө гэж хэлсэн. (За, Багш аа.) Харин одоо бодоод үзэхэд тэр урьд нь өөр өөр маш олон вакцин хийлгэж байсан байх. Тийм болохоор л тэр Азербайжан, Армен, Осет, Өмнөд Осет, Абхазын зэрэг бүс нутгуудад будилаан тарьсан байх. (Тийм.) Яагаад гэвэл тэд... дараа нь Орос бас л тус бүс нутагт, Азербайжан, Армен хоорондын хил дээр Нагорно-Карабахад энхийг сахиулах нэрээр (Тийм.) хүрч очсон. (Аан, тийм.) Тэнд бас маш их цус урссан. Тэд хүмүүсийг яг л дээр үеийн партизаны дайных шиг хоолойг нь огтлох зэргээр хөнөөдөг. Ай, тун зэрлэг балмад. (Яг үнэн. Тийм.)

Орос улс сүйрнэ. Тэр энэ янзаараа үргэлжлүүлбэл Оросын ард түмэн зовох болно, бас олон улсын хамтын нийгэмлэг үүнийг тэвчихгүй. Хэсэг хугацааны дараа тэд нэгдэн тэдний улсыг бөмбөгдөнө. (Өө, яана аа.) Тэднийг илүү өндөр түвшний цэргийн зэвсэглэлтэйг та нар мэдэж байгаа. (Тийм, Багш аа.) Тэгээд Орос сүйрэх болно. Тэгээд түүнд өөрийгөө оршуулах ганц метр, ганц метр хавтгай дөрвөлжин газар ч олдохгүй байж мэднэ. Ойр орших бусад улс юм уу хөрш зэргэлдээ улсаа захирах тухай ярих ч юм биш. (Тийм, Багш аа.) Би үүнээс маш их айж байна. (Хөөх.) Иймээс л бид энэ бүхнийг тайлбарлан ярих гэж оролдож байна.

Түүнийг өөрчлөгдөнө гэж найдаж байна, үгүй бол... Мэдээж тэр өөрийг нь (Тийм.) дэмжсэн олон хүний хамтаар, өөрт нь зүтгэсэн, түүнтэй хамт тулалдсан хүмүүсийн хамт тамд унана. Тэд бас бүгд тамд унана. Тэр ганцаараа ч биш. (Тийм, тэгнэ.) Тэд тулалдахыг хүсээгүй ч гэсэн тулалдах ёстой болсон. (Тийм, Багш аа.) Армид тушаал биелүүлнэ, эсвэл үхнэ. (Тийм.) Тэд армийг ингэж л бэлтгэдэг. Иймд тэр тэднийг бүгдийг нь там руу аваад унана. Украинд тулалдаж байгаа бүх хүн бас л адилхан хувь тавилантай байх болно. Хугацааны хувьд богино байж магадгүй.

Харин Путин бусад улсад цус урсгасан явдлын ард зөвхөн одоо ч биш, өмнө нь ч гэсэн байсан. Тэр тамд унаж магадгүй хэдэн сая жилээр зовох болно. (Хөөх.) Тэгээд дараа нь өөр хаа нэгтээ дахин төрөөд дайных шиг зовлон туулна. (Тийм байх нь.) Тэгээд дахиад амьтан юм уу сувдаг сүнс, эсвэл зогсолтгүй хөөгдөж алагддаг төрөлтөн болж төрнө. Өөр өөр тамууд байдаг. Эхлээд тэд хамгийн хүнд нүглүүдийг цэвэрлэх хамгийн хүнд тамд аваачдаг. (За.) Тэгээд дараа нь өөр там руу өөр шийтгэл эдлүүлэхээр аваачдаг. Өөр гараг дээр төрсөн байлаа ч тэд чамайг өдөр шөнөгүй мөшгөн хөөж айдаст автуулсаар байх болно. (Хөөх.) Хутгалж, шархдуулж, хорих ч юм уу, яаж ч мэднэ. Хүмүүсийн дайны үед үзэж туулдаг шигээр, гэхдээ олон сая удаа (Хөөх.) дахин дахин зовох бөгөөд хаашаа ч зугтах аргагүй. (Тийм байх нь.) Ийм тамуудаас зугтаж чадахгүй. Зугтлаа ч айдас, түгшүүрээс зугтаж чадахгүй. (Өө, тийм байх.) Зугтаж чадсан бол зүгээр л тоглож байгаа учраас тэр. (Тийм байх нь.) Айлгаж, зугтаалгаж, нуугдахад хүргэнэ гэвч зугаа биш (За, Багш аа.) Энэ бол тоглоом биш, бодит.

Хүмүүсийг юм уу бусад төрөлтнийг ямар нэг байдлаар зовоосон л бол ижил тавилан туулна. Харин олон нугалж эдэлнэ. Гэмт хэрэг хэр томоос шалтгаална. (Тийм, Багш аа.) Үүнд сайн юм огтхон ч байхгүй. Ямар ч сайн юм байхгүй. Хүмүүс их мунхаг юм. Тэднийг тамд юу хүлээж байгааг мэддэггүй. Тиймээс л бусад төрөлтөнд, бусад хүмүүст ийм зүйл хийж зүрхэлж байгаа юм.

‘Украин бол Оросынх’ гээд байгааг та нар мэднэ дээ. Магадгүй эрт дээр үед Орос харин Украиных байсан ч юм билүү. (Байх боломжтой.) Украины өвөг дээдэс урьд нь Орост байсан ч юм билүү. Тийм бол яах вэ? (Тийм.) (Яг тийм.) Гэхдээ Украин нэхэл дагал болоогүй. (Яг тийм.) Тэгж болох л байсан байх. Тийм. (Тийм ээ.) (Яагаад болохгүй гэж?) Яагаад болохгүй гэж? (Тийм.) Тийм онолыг Путин гаргаж ирсэн. (Тийм.)

Үүн шиг хэн дуртай нь бусад улсыг өөрийн гэж нэхэмжилж болох нь. (Яг үнэн.) Өвөг дээдсээсээ болоод. (Тийм, Багш аа.) Бид энэ гараг дээр хаа сайгүй тарсан өвөг дээдэстэй. (Яг тийм.)

Энэ бол аймшигтай зүйл. Үнэхээр аймшигтай. 21-р зуун шүү дээ. Ийм зүйл болох учиргүй. (Яг үнэн.) (Тийм.) (Аймшигтай) Бид хэзээ ч дахин иймэрхүү зүйл хийж болохгүй. Яагаад гэвэл энэ бол ухралт. Энэ бол дорд явдал. (Яг тийм. Тийм.) Мөн энэ бүхэн ямар ч хэрэггүй байсан. (Хэрэггүй.)

Хэрэв тэд оросууд л юм бол Оросынх байх учиртай тул Орос руугаа л яв. (Тийм, Багш аа.) Украинд дургүй юм бол яагаад буцаад Орос руугаа явахгүй байгаа юм бэ? (Тийм. Энэ бол учирзүйтэй. Яг зөв.) Хэрэв тэд оросууд юм бол гэртээ л харь. Эдгээр хэсэг бүлэг оросуудад санаа тавьж байгаа нь энэ гээд бүхэл бүтэн улсыг эзлэх ямар ч шаардлага байхгүй. (Энэ бүхэн ямар ч утгагүй.) Ямар ч утга байхгүй. (Тийм.) (Яг үнэн.)

Асуулт чинь юу гэж байлаа? (Аан, тийм Багш аа.) Нөгөө асуулт нь юу байлаа? (Путин бас Зөвлөлт Холбоот Улс задран унасны дараа тэдгээр улс орнууд илүү ядуу буурай болсон гэж хэлсэн. Багш энэ талаар юу гэж бодож байна вэ?)

Холбоотнууд задрахад тэр таксины жолооч болох ёстой болсон гэсэн. Тэгээд л тэр ядуурсан байх. Тийм үү? Эсвэл өмнө нь үү? Магадгүй тэр л тэгсэн байх. Тэр өмнө нь сайн ажиллаагүй байж магадгүй. Мөнгө хураах гэж хичээж ажиллаагүй байх. Тэгээд тэр засгийн газрын татаасанд найдаж байснаа засгийн газар өөр зүйл хийгээгүй болохоор, коммунист тогтолцоо байхгүй болсон болохоор тэр ядуу болсон. Өө, хөөрхий амьтан. Өө, тэгээд одоо тэр энэ бүхнийг нөхөх гэж дээрэмдэхээр явна. Бусдын газар нутаг, эд баялгийг тэр ядуу болохоороо л дээрэмдэх юм уу? (Энэ бол утгагүй зүйл.) (Тийм.)

Бурхан минь. Ямар учирзүй гээч вэ! Тэр бол худал. Ямар ч улс орон коммунист холбоотон байснаараа, эсвэл коммунист холбоотон биш байснаараа ядуу байна гэж үгүй. Хэзээ ч холбоотон байгаагүй олон улс орон бий. Тэд ядуу биш. (Яг үнэн.) Үгүй! Украин ядуу байгаагүй. Өнөөг хүртэл хэн ч Украинд ямар нэг байдлаар туслах шаардлагагүй байсан. Миний сонссон зүйл биш л дээ. Одоо л тэд ядуу байна. (Тийм шүү.) Орос тэдэнтэй дайтаж байгаа учраас л тэдэнд илүү их зэр зэвсэг хэрэгтэй, тэдэнд илүү олон хүн, магадгүй хоол хүнс, бусад зүйл хэрэгтэй болоод байна.

Мэдээжийн хэрэг ядуу хүмүүс үргэлж байдаг. Заримдаа тэд түр ажилгүй байдаг ч төрөөс тэтгэмж өгдөг. (Тийм ээ.) Хэн ч гудамжинд гардаггүй. Тийм байсан ч тэр бол өөрсдийнх нь сонголт. Эсвэл өөр буурай хөгжилтэй орноос ирсэн байж ч магадгүй. (Тийм ээ, Багш аа.)

Би хуучин ЗХУ-ын өөр хаагуур хаагуур явсан билээ дээ? Ядуу зүйл байхгүй. Берлин коммунизмаас салсан шиг, Зүүн Берлин. (Тийм ээ.) Ядуу биш шүү дээ. (Тийм ээ.) (Үнэн шүү.) Дайн дууссаны дараа тэд огт ядуу байгаагүй. Тэд ядуу биш хэвээр байгаа. (Тийм ээ. Үнэн шүү. Тэд...) (Тийм шүү.) Хамаагүй дээр байгаа. (Тийм ээ.) Тиймээс тэр дэмий юм ярьж байна. (Үнэн шүү.)

Коста Рика зэрэг Латин Америкийн зарим оронд ч гэсэн. Тэд хэзээ ч ямар нэг холбоонд байгаагүй. Тэд хэзээ ч ямар нэг холбоонд нэгдээгүй, ... элсээ ч үгүй. Тэд төвийг сахисан улс. (Тийм ээ.) Мөн Швейцарь байна, бүгд бие даасан, дангаараа. (Яг тийм.) (Тийм ээ.) Маш их баян. (Тийм ээ.) Маш их хүчтэй, хүчирхэг. (Тийм шүү.) (Тийм, тэр үнэн.) (Тийм ээ, Багш аа.)

Тэгэхээр ямар утгагүй юм бэ? (Тийм ээ.) (Утгагүй.) Ийм бла-бла С.Б. ч юм уу Б.С. гэх мэтэд хэн ч итгэхгүй. Намайг уучлаарай. (Яг үнэн.) Яг тийм шүү дээ. (Зөв шүү.) (Тийм ээ, Багш аа.) Та нар санал нийлж байна уу? (Тийм ээ, Багш аа. Бид санал нийлж байна.) (Тийм ээ.) (Энэ бүгд ойлгомжтой.) (Утгагүй зүйл.) Тийм ээ, тийм. Утгагүй зүйл.

Хар даа, Франц, Англи, тэд Европын Холбоонд хэзээ ч байгаагүй. Тэд хэзээ ч ядуу байгаагүй. (Зөв.) Тэднийг Европын холбоонд элсээч гэж хүссэн учраас л тэд нэгдсэн. (Тийм ээ.) Харин одоо Англи Европын холбооноос гарлаа. Тэд ядуу болсон уу? (Үгүй ээ.) Өө хөөрхий.

Ээ Бурхан минь. Зөвхөн залхуу хүмүүс л ядуу болно. (Тийм ээ. Үнэн шүү, тийм.) (Яг үнэн.) Ийм залхуу, дээрэмчин сэтгэлгээтэй хүмүүс л ядуурах болно. (Тийм ээ.) Яагаад гэвэл тэд ирээдүйгээ төлөвлөдөггүй. Тэд ажиллахыг хүсдэггүй. (Яг үнэн.) (Тийм ээ, Багш аа.)

Дэлхийн дайны дараа ядуу орон олон байсан учраас л ЗХУ байсан юм. (Тийм ээ.) Эсвэл өмнө нь тэд тэднийг татсан бололтой. Яагаад гэвэл тэд өө “Ядууст туслах болно” гэх мэтийг хэлдэг. (Өө, Тийм ээ.) Гэхдээ би энэ сайн санаа эсэхийг мэдэхгүй байна. Учир нь энэ бол хүмүүсийг бас эвдэж, илүү шаргуу хөдөлмөрлөн, өөрсдийн баялаг, нэр төрөө олоход нь түлхэц өгөхгүй. (Тийм ээ, Багш аа.) Ажилладаг нь ч, ажилладаггүй нь ч хүн бүр ижил мөнгө авдаг, ижил жишигтэй хэвээр байвал энэ бол шударга биш юм. (Тийм шүү.) (Тийм ээ.)

Хүн бүр энэ дэлхийн өмнө хариуцлага хүлээх ёстой. Дэлхий бидэнд өдий зэрэгт (Тийм.) хүрч, хүчтэй болох хүртэл маш их зүйл өгдөг. Бид жаахныг буцааж өгөх ёстой. (Яг үнэн. Тийм шүү.) Энэ бол хэвийн зүйл. (Тийм.) Энэ бол нэг их сайн, буянтай, эрхэм ариун ч үйл биш. Өгөө аваа бол энгийн зүйл. (Яг үнэн.) (Тийм.) Энэ бол нийтлэг хууль. Энэ бол ухамсарт үйл. (Тийм, Багш аа.)

Мөн энэ бол зөв биш юм. Тэр юу л хэлнэ, тэр нь өнөөг хүртэл үнэн биш байлаа. Тиймээс түүнийг худалч гэж хэлж болно. (Тийм ээ.) Украины түрэмгийллийн улмаас өөрийнх нь хүмүүс түүнийг “алуурчин” гэж (Яг тийм.) (Тийм ээ.) дуудаж байна. (Тийм ээ. Яг үнэн.) Орост их алдартай хүмүүсийн нэг, том удирдаач, уран бүтээлч, тэр ажлаасаа халагдсан. Учир нь тэр Путиныг “алуурчин” гэж нэрлэсэн. Түрэмгийллийн дараа тэр халагдсан. Тэр хүсээгүй. (Хөөх!) Мөн Путины хэвлэлийн төлөөлөгчийн хэн нэгнийх нь охин Украин дахь дайныг эсэргүүцэхээр (Өө, тэгсэн байх нь.) гудамжинд гарч жагссан.

Хүмүүс үүнд дургүй байна. Энэ бол дэмий л цус урсгасан хэрэг. (Яг үнэн. Яг тийм.) Зүгээр л хөршийнхөө гэрт түрэмгийлэн очоод, тогших ч үгүй, ямар ч шалтгаангүйгээр (Тийм ээ.) зүгээр л дотогш орж, хөршүүдээ алж, эд зүйлийг нь авч, эд хөрөнгийг нь авахыг хүсэж байна. Энэ үнэхээр доод цэгтээ хүрлээ. (Тийм ээ Багш аа, зөвшөөрч байна.) Шууд л ингэж хэлмээр байна. Өөр хэлэх үг алга. (Тийм ээ.) Та илүү булчинтай болохоороо, та хөршийнхөө гэр лүү орж тэднийг дарамталж, алж тэдний газар нутгийг булаан авах гэх мэт аашилж болохгүй биз дээ. (Тийм, Багш аа.)

Тийм учраас украинчууд түүнийг хүндлэхгүй байгаа юм. (Тийм. Зөв. Ойлгож байна.) Тэд магадгүй их эелдэг, энх тайванд хайртай хүмүүс байсан ч одоо тэд бүгдээрээ ерөнхийлөгчийнхөө хамт тэдний эсрэг байлдаж байна. Тэд Оросын танк, нисдэг тэрэг зэргийг устгасан. (Тийм ээ.) Би үүнд “Браво” гэж бас хэлэхгүй. Би энэ бүх аллагад “браво” гэж хэлэхгүй, гэхдээ тэр үүнийг өдөөсөн. (Тиймээ. Энэ үнэн.) Тэр эх орон руу нь дайрсан тул тэд эсэргүүцэн байлдаж байна. (Тийм.) Намайг үнэхээр уучлаарай, гэхдээ энэ дэлхий дээр ийм л зүйл болж байна. (Тийм ээ, Багш аа.)

Хэн ч түүнд дуртай биш. (Хэн ч шүү. Хэн ч.) Тэр Украиныг эзэлсэн ч гэсэн хүмүүс аажмаар, чимээгүй гэтсээр хаа нэгтээ нууцаар түүнийг алахыг оролдоно. (Тийм ээ.) Путиныг, эсвэл эзлэн түрэмгийлэгчдийг ална. (Тийм.) Энэ арга замаар эзлэн авлаа ч тэд Украинд амар тайван зүгээр яагаад ч сууж чадахгүй. (Тийм ээ.) Та хүмүүсийн зүрх сэтгэлийг татах хэрэгтэй. (Тиймээ. Тэр үнэн.) Хүмүүс таныг хүндлэх ёстой. (Үнэн.) Үгүй бол таныг амар байлгахгүй. (Тийм, Багш аа.)

Ай, би дайнд үнэн дургүй. Энэ бүхэнд үнэхээр дургүй. Гэхдээ би эдгээр хүмүүсийг үнэхээр хүндэлдэг. Тэд эх орныхоо төлөө чадах бүхнээ хийж байна. (Тэд тэмцэж боссон.) Тэд эх орныхоо сайн иргэд байх ёстой, Украины дотоодод асуудал үүсгэн хутган үймүүлж байх ёсгүй хүмүүс. Өөрөө украин хүн мөртөө Украин сайн улс биш гэж хэлж байна гэдэг. (Тийм ээ.)

Орост маш их хориг тавьсан. Өөр ч олон хориг тавигдана. (Тийм, үнэн.) Үүнийг тэд нар аль хэдийн тооцоолсон байна. Орос энэ бүх хоригуудад ядаж л зарим нэг хоригуудыг урьдчилж таамаглаад бэлдэж өөрийн зүгээс арга хэмжээ авсан байна. (Тийм байна.) Энэ нь тэдэнд их шийтгэл болох уу, өчүүхэн бага уу гэдгийг мэдэхгүй. Гэхдээ л хүмүүс хохирно. (Өө. Тийм, Багш аа.) Ялангуяа дайны талбарт илгээгдсэн, газар дээр нь байлдаж байгаа, оролцож байгаа хүмүүс хохирно. Тэд хэзээ мөдгүй ямар ч шалтгаангүй юуны ч төлөө юм амь үрэгдэнэ.

Тэд байлдах хэрэгтэй болсон болохоос Украинд илгээсэн Оросын армийн бүх цэргүүд байлдах дуртай гэж би бодохгүй байна, (Тийм, би бас тэгж бодож байна.) Яагаад гэвэл энэ ёс зүйгүй үйлдэл гэж мэдэж байгаа, (Тийм. Үнэн.) Ёс зүйгүй, тийм ээ, хаа нэг газар луу очоод нэг тэнэг шалтгаан гарган хүмүүсийг ална гэж байж боломгүй зүйл! (Тийм.) Тэдний хөрөнгийг авах гэж, газрыг авах гэж, хүүхдүүдийг нь алах гэж, эмэгтэйчүүд, настай хүмүүсийг алах гэж очно гэж үү. Хэлэхийг минь ойлгож байна уу? (Тийм, Багшаа.) Хэн ч үүнийг хүсэхгүй л дээ. Ёс суртахууны адгийн бага хэм хэмжээтэй хэн ч гэсэн ийм үйл хийхгүй. (Тийм.) (Мэдээжийн зүйл.)

“Radio Free Europe Radio Liberty-ийн мэдээ 2022.2.28: Та нар яагаад ирсэн юм бэ? Ямар зорилготой ирсэн юм? Хэн та нарыг явуулаа вэ?

Бид [цэргийн] сургуулилт хийхээр ирсэн. Гэхдээ бидэнд худлаа хэлж. Тэгээд би одоо энд байна.

[Би] адилхан салааных. Эхэндээ тэд сургуулилт гэж хэлсэн. Тэгээд биднийг хэдийн хилийн зурваст авчрахад хүмүүс сэтгэлээр унасан. Хэн ч явахыг хүсээгүй. Гэтэл тэд: “Та нар хүмүүсийн дайсан байх болно. Дайны энэ цаг үед та нар буудуулж ч мэднэ” гэж хэлсэн. Тэд биднийг их буу сумлагч болгож ашиглаж эхэлсэн. Бүх хүн, үгүй ядаж манай салаа дайныг хүсэхгүй байна. Тэд гэртээ харихыг л хүсэж байна. Тэд энх тайвныг л хүсэж байна.

Тэд намайг [машинд] суулгаад сургуулилт хийнэ, тэнд бүх зүйл зүгээр гэж хэлсэн. Бид мэдээгүй. Биднийг зүгээр л хуурч, хөсөр хаясан.”

Украин хүмүүс маш зоригтой байна, тэд эсэргүүцэж босон хүч чадлаараа тэмцэж байна. (Тийм.) Бид тэдний төлөө залбирч байна. (Тийм, бид тэдний төлөө залбирах болно.) Тэд энх тайван байх болтугай гэж, (Тийм, Багшаа.) дахин хэзээ ч битгий дайтаасай гэж залбирна. Байлдахгүй байх нь хамгийн зөв. За юу? (За, Багшаа.) Гэхдээ тэд эх орондоо хайртай, тэд гэр бүлдээ хайртай, тэд ард иргэддээ хайртай, тэд мэддэг бүхий л аргаараа тэднийг хамгаалж байна. Тэд эсэргүүцэн босож байлдсан. Тийм биз? (Тийм, Багш аа. Санал нийлж байна.) Тэд хайртай хүмүүсээ хамгаалсан, (Тийм.) өөрийн эх орноо хамгаалан байлдсан. (Тийм.)

Энэ тухай ярихаар л уйлдаг. Хөөрхий Украин. Хөөрхий хүмүүс. Хөөрхий гэм зэмгүй хүмүүс. Хүүхдүүд бас байгаа. Бурхан минь. Хүн яагаад ийм цусанд дуртай, харгис байж чаддаг байна? Зөвхөн дайн, дайн, дайныг хүсдэг, нэг дайны дараа нөгөө дайн, дэндүү шуналтай.

Тэд хэлэхдээ хоосон тархинд хийх зүйл үгүй учир (Тийм.) чөтгөрийн үйл гардаг гэж хэлдэг. (Тэр үнэн.) Та уйдаж эхэлнэ. Танд хийхээр зүйл алга. Та зүгээр л илүү ихийг, улам ихийг хүсэж эхэлнэ, тэгээд зуршил болно. (Тийм.) (Энэ үнэн.) Тэгээд чөтгөрүүд таныг ашиглана, таны хүсэл тэмүүллийг, таны сөрөг талыг, чөтгөрийн хандлагыг бусдыг өвтгөхөд, өөрийн харгис зорилгын төлөө, чөтгөрийн зорилгын төлөө ашиглана. (Тийм.)

Бурхан минь. Путин энэ бүхнийг ойлгодог болоосой гэж хүсэж байна. Дэлхийн бүх удирдагчид үүнийг ойлгодог болоосой гэж хүсэж байна. Тэд ойлгох ёстой... Тэд тархи оюунаа шалгаж, сүнсээ хамгаалж үргэлж юу бодож байгаагаа хянаж хамгаалж байх ёстой. Их болгоомжтой байх хэрэгтэй. Үгүй бол, чөтгөрүүд тэднийг ашиглаж өөрсдийг нь хохироож, тэднийг ашиглан бусдыг өвтгөж өөрийн болон бусад орныг, бүр хоёуланг нь хохироож байдаг. (Тийм, Багшаа.) Бүхий л дайн үүнээс үүсдэг.

Өөр зүйл байна уу? (Тийм ээ, Багш аа. Энэ дайн үйлийн үрээс болсон уу?) Орос, Украины дайныг хэлж байна уу? (Тийм ээ.)

Үгүй! Энэ удаад л биш. Үгүй. Энэ бол зөвхөн Путины болон (Ойлголоо.) түүний гар хөл бологч бүлэглэлийнх нь шуналаас болсон. (Хөөх.) Тэдгээр зэвсгийн үйлдвэрлэл эрхлэгч, амжилтаараа аархах дуртай хүмүүс, садист хандлагатай бусдад зовлон тарих дуртай тэдгээр хүмүүсээс болсон. Мөн түрэмгий сэтгэлтэй хүмүүсээс. Энэ бүх хүмүүс энэ дайныг (Хөөх.) өдөөсөн.

Үгүй, тэд өөр хоорондоо үйлийн үрийн барилдлагагүй. (Хөөх.) Гэхдээ одоо үйлийн үр тарьчихлаа. (Тийм байх нь.) Ойлгов уу? (Тийм ээ.) (Тийм, Багш аа.) Бие биеэ хөнөөгөөд үйлийн үр хураана. Үйлийн үр ингэж л үүсдэг. (Тийм, яг үнэн.) Хаа сайгүй үйлийн үр ингэж үүсдэг.

Энх тайван, хайр, өршөөл л хэрэгтэй. Дайтахаа зогсоовол энэ бүгд зогсоно. (Тийм, Багш аа.) Бодлоо ямагт хянаж яв. Агуу удирдагчид бодлоо цаг ямагт хянаж, бусад бүх хүний эрх ашигт нийцээгүй зүйлийг хэзээ ч хийдэггүй. (Тийм, Багш аа, санал нэг байна.)

Гэгээрсэн хүний хийж буй үйл бүр нь бусдын ашиг тусын, дэлхийн төлөө байдаг. Үнэхээр тийм байдаг. Зарим хүмүүс яагаад гэдгийг ойлгодоггүй ч яг л ийм зүйл болдог. Олон зүйлийг Диваажин надад хэлсэн учраас би хийсэн, дэлхийд сайн учраас хийсэн. (Тийм, Багшаа.) Миний одоогийн даяан ч бас ийм. (За.) Энэ Дэлхийд хэрэгтэй учраас би үүнийг хийж байна. Би илүү төвлөрч чадаж байна. Би илүү ажиллаж чадаж байна. (За, Багшаа.) Бид олон уулзалтууд хийж байна. (Tэр үнэн.) Би та нарын болон бусад хүмүүс, дэлхийн хүмүүсийн тархи толгойд байгаа олон асуултыг тодорхой болголоо. (Тийм, Багш аа. Баярлалаа.) Тэднийг илүү гэгээрэлтэй болгож байна. (Тийм, тэр үнэн.) Асуудал багатай болж, муу зүйлээс өөрсдийгөө сэргийлж чадаж байна. Жишээ нь ингэж ажиллаж байна. (За, Багшаа.)

Гэхдээ зарим муу чөтгөрийг, жинхэнэ чөтгөрийг бид үргэлж зогсоож чадахгүй. (За.) Яагаад гэвэл тэд зовлонг үүсгэхийн төлөө энд байдаг. (Ойлголоо, Багш аа, Тэр үнэн.) Тэд бол чөтгөрүүд. (Тийм.) Эсвэл тэд чөтгөрүүдэд ажилладаг юмуу, эсвэл чөтгөрүүдэд эзлэгдсэн. Ийм хүмүүст хугацаа ордог. (Тийм.) Хугацаа орно. Заримдаа тэднийг явтал. (За, Багш аа.) (Яг үнэн, тийм.)

Би энэ үйлийн үр эсэхийг Диваажингаас асуусан. Яагаад гэвэл энэ үйлийн үр бол би хөндлөнгөөс оролцохгүй. Та нарт өөрийн үзэл бодлоо хэлэхгүйгээр би чимээгүйгээр ажиллах болно, (Тийм, Багш аа.) (Өө, тийм, Багш аа.) эсвэл сүүлийн уулзалтаар. Үйлийн үр бол өөр зүйл. (Ойлголоо.)

Энэ бол үйлийн үр биш; цусанд ихэд улангассан чөтгөрүүдийн (Хөөх.) гар хөл бологсод асуудал тарьж цус урсган гэм зэмгүй хүмүүст зовлон шанал учруулж байна. Там Путин болон түүний жинхэнэ дэмжигчдийг хүлээж байгаа. Бас зөвхөн бодолдоо дэмжсэн байсан нь ч хүртэл, түүнтэй хамт байлдаагүй байлаа ч бас дуу хоолойгоороо дэмжсэн бүхэн. Үгүй шүү, түүнтэй санаа нийлж байгаа хэн бүхэн бас тамд унана. (Хөөх.) Тэд бэлэн байгаа, там нь бэлэн. Үйлийн үр биш. (За, Багш аа)

Аль эрт дээр цагаас нааш украинчууд болон оросууд хоорондоо энэ бүх хугацааны туршид ямар ч үйлийн үргүй, ямар ч муу үйлийн үргүй байсан. Энэ бол Путин чөтгөрүүдэд зүтгэсэн хэрэг. (Өө, хөөх.) Олон хүчин зүйл түүнийг үүнд түлхсэн. Бас түүний жолоогүй их шунал хүсэл, шуналт эго нь тэдэнд ашиглахад тун амархан болгож өгсөн. (Ойлголоо.) Ижил нь ижлээ татдаг. (Тийм, Багш аа.)

Дайн дэгдээгчид тамд чухам юу байдгийг мэддэг юм уу үгүй юм уу, бүү мэд. Тэд асар их, тоймгүй их зовлон шаналал тэднийг хүлээж байна. Тэд зүүдэндээ ч харж зүрхлэхгүй. Бусад улс руу довтолж, бусад иргэдэд заналхийлж, эсвэл өөр улсын ард түмнийг түгшээж, санааг нь зовоож, айлгаж, нойрыг нь хулжаан айдаст автуулж тогтворгүй болгох зүйл хийдэг талаар дурдах ч юм биш. (Тийм, Багш аа. Яг үнэн.) (Тийм, Багш аа.)

Хэрвээ тэд бүх гэгээнтэн, мэргэдийн үзэж байгааг харж чаддаг сан бол тэд юу ч хэлж зүрхлэхгүй, бүр юу ч хийж чадахгүй. (Хөөх.) Тэр даруй тэд хийд эсвэл сүмд очоод шууд л лам эсвэл гэлэнмаа болоод суух байсан. Тэд энэ дэлхийд дахин үлдэхийг бүр бодож ч чадахгүй, юу ч хийхийг хүсэхгүй болно. Муу үйл хийж, бусад хүмүүсийн улс орныг булаах тухай бүр ярих ч юм биш. (За, Багшаа.) Эсвэл тэднийг айлгаж сэтгэлийг нь зовоож олон арга замаар тэднийг сүрдүүлэх ч юм биш. (Тийм, Багшаа.) Зүгээр л мэдэхгүй байна.

Ковид байна. Аль хэдийн өдөр бүр хүмүүс олноороо нас барж байна. (Тийм.) Гэтэл дайн хийж, аллага үйлдсээр. Тэд үнэхээр чөтгөрт зүтгэж байна. (Тиймээ, гарцаагүй тийм. Тийм.) Хэнийг ч өрөвдөхгүй байна. Украин ч мөн адил Ковидын улмаас хүн ард нь маш их зовж шаналсан. (Тийм, тэр үнэн.) Тэд хоёр дахин, гурав дахин, бүр дөрөв дахин зовлон зүдгүүр үүрэх хэрэгтэй болж байна.

Үнэндээ, чөтгөрийн тархи оюун л ийм зүйлийг хийж байна. (Тийм, яг үнэн.) Жирийн хүмүүс, адгийн ёс суртахуунтай, маш бага хайр, өрөвдөх сэтгэлтэй байлаа ч ийм зүйл хийхийг бүр бодох ч үгүй байхсан. (Тийм, яг үнэн Багшаа.) Бүхий л зэр зэвсгээ агсаад тэр их хүйтэнд цэргүүдээ аллага хийхээр явуулахгүй. (Тийм, Яг үнэн.) Хэдэн гэм зэмгүй хүнийг алах гэж явуулахгүй. Дайн хэнийг ч өрөвдөхгүй. Дайнд хүний амь үргэлж үрэгддэг. (Тийм. Тийм, Багшаа.) Хэрвээ тэр хаа хамаагүй бөмбөгдвөл... Тэд тамаас ирсэн. Там тэднийг манай дэлхийд зовлон үүсгэх гэж явуулсан, (Өө.) зовлон шаналал учруулах гэж, гуниг зовлон, айдас төрүүлэх гэж.

Би бүх хүмүүсийн төлөө залбирч байна, хүмүүс өөрсдийн төлөө залбирна гэж найдаж байна, чин сэтгэлээсээ хичээнгүйлэн залбирч, өөрсдийгөө хамгаалаарай. (За.) Аль улсынх, аль бүс нутгийнх байлаа ч Бурханд л залбир. Есүст, Буддад, аль оройн дээд гэж боддогтоо, аль итгэдэгтээ хамаг л зүрх сэтгэлээсээ залбир. Эс бөгөөс энэ ээдрээтэй, тодорхойгүй байдлаас хэн ч зугтаж чадахгүй. Хэн ч аюулгүй биш байна. (За, Багш аа.)

Би аль хэдийн даяан хийн хаа хол ирсэн байна. Би өөрийн ажлаа л хийж байхыг хүсэж байна. (Өө.) Хажуугаар нь би энэ дэлхийн төлөө бас зовох хэрэгтэй болж байна. Дайн гэнэт эхэлсэн. Үүний өмнө тэр бүх дэлхийг хуурч байсан байна, тэднийг бэлтгэлгүй байлгаж байжээ. Тэр, “Өө, дайнд сайн зүйл үгүй. Эйнштейн хэлэхдээ ‘Дайн бүх хүмүүсийг хөнөөнө. Үүний дараа бид зөвхөн саваа, чулуугаар байлдах болно’ гэж хэлсэн. Тэгэхээр бидэнд дайн хэрэггүй” гэж хэлж байсан. Энэ бүхнийг үргэлж хэлдэг “Бид дайныг хүсэхгүй байна, бид хүсэхгүй байна.” Тэгэхээр ихэнх хүмүүс тайвширч бэлтгэлгүй байдаг. (Тийм, Багш аа. Яг үнэн.) Гэтэл тэд зүгээр л санаандгүй байхад ороод ирж байна. (Тийм.) Энэ бол жинхэнэ чөтгөр. (Бурхан минь.) хулчгар. (Тийм, Багш аа. Яг үнэн.) Хулчгар.

Бурхан өршөөхгүй. Там ийм хүмүүсийг тамлахдаа баяртай байх болно. Тэгээд тэдэнд хэн ч туслахгүй. Бурхан ч гэсэн. Энэ бол Ертөнцийн хууль, биет ертөнцийн хууль. (За, Багш аа.) Хүмүүст хөнөөл учруулбал өөрийг чинь асар олон дахин давтан хөнөөх болно.

Өөр асуулт байна уу? (Тийм ээ, Украины ерөнхийлөгч дэлхийд хандан тусламж гуйж байгааг бид харж байна. Тэгэхээр, Багш аа, ийм үед дэлхий яаж тусалж чадах вэ? Эсвэл хориг арга хэмжээнүүд тусалж чадах болов уу?)

За. Эдгээр нь тэдний хийж байгаа эхний алхмууд. (Тийм.) Мэдээж энэ арга хэмжээ ямар нэгэн байдлаар нөлөөлнө. (Тийм.) Гэхдээ энэ дайныг зогсоохгүй. Энэ галзуу хүний өдөөлтөөр дайн үргэлжилсээр байх болно. (Аан.) Би түүнийг галзуу л гэж хэлнэ. (Тийм, Зөв.) Хэвийн хүн бол тиймхэн зүйлийн төлөө энэ бүхнийг хийхгүй. (Хийхгүй гэж бодож байна.) Эхлээд хүмүүсийн эх орны жаахан хэсгийг хазална, дараа нь тэр орны бусад хэсгүүдэд яс хаяна, тэгээд энэ улс орон улам бүр суларч, бүхэлдээ идэгдэнэ, үүнийг л шалтгаалан дайн хийхээр ирнэ тэгээд ална, эзэлнэ, (Хөөх) булаан эзэлнэ. Энэ бол галзуурал. (Тийм ээ.) Энэ бүхэн хэвийн бус зүйл.

Тэд хүсвэл дэлхий тусалж болно. (Тийм.) Би хэзээ ч дайныг дэмжихгүй. Мэдээж ямар ч байдлаар. Гэтэл Украин хүмүүсийг би зогсоож чадахгүй. Би тэдэнд бүү байлд гэхгүй. (За.) Тэдэнд байлдах хэрэггүй гэж хэлж чадахгүй. Гэхдээ би тэдний эх орноо гэсэн сэтгэл, зоригийг биширч байна. (Тийм, Багш аа.) Тэд шударга ёсонд хайртай. Үгүй бол тэд аль хэдийн нийслэл хотыг эзлэх байсан. (Тийм ээ.) Гэхдээ ерөнхийлөгч хатуу тэмцэж байна, тэр гарч ирээд хүмүүстэй нэгдсэн. Тэр “Бид энд байна. Бид эх орныхоо төлөө байлдана” гэсэн. (Тийм, Багш аа тэр бол үнэхээр баатарлаг үйл.) Тийм, тийм. Таны хэлж байгаа зөв, зөв.

Тийм зоригтой, тийм эрхэм үндэстэн олон улсын дэмжлэгийг авах бүрэн эрхтэй, тэдэнд тусалж, өөрийгөө хамгаалахад туслах хэрэгтэй. (Тийм, Багшаа.) Нас барна гэдгээ мэдэж байгаа гэж би хэлэх гэсэн юм. Яг ч ийм биш шүү. Та дайны талбар луу яваад, тулаанд явахад та амь насаа алдаж болно, үгүй ч байж болно. (Тийм, тийм, Багш аа.) Гэтэл тэр залуухан цэрэг дайны талбарт очиж гүүрийг дэлбэлсэн байна. (Хөөх.) Дайралтыг, Орос цэргүүдийг оруулахгүй гэж гүүрийг дэлбэлсэн. (Тийм.) Үүнийг хийхийн тулд амь насаа алдан гүүртэйгээ хамт дуусна гэдгээ мэдэж байсан. (Тийм.) (Тэр үнэн, Багшаа.)

Ийм нөхцөл байдалд орсон хэвийн хүмүүсийн хувьд би хэвийн бодож байгаа хүмүүс гэж хэлж байна. (За.) Эх орныхоо төлөө дайны талбарт очиж өөрийн хүмүүсээ хамгаалахын төлөө тийм зүйл хийж байгаа нь үнэхээр, үнэхээр үнэхээр баатарлаг, үнэхээр сэтгэл хөдлөм. (Тийм. Яг үнэн.) Тийм, тэр Могой Арал дээр байсан 13 хүн бас тэгсэн. (Тийм.) Тийм ээ, тэд гарч ирээд зэвсгээ хаяад, тэгээд л чөлөөтэй болох байсан. (Тийм.)

Путин байлдахгүй, зэвсгээ хаясан хүн бүр гэртээ харьж гэр бүлдээ очиж болно гэж амласан байсан. Гэхдээ тэд тэгээгүй. (Тийм.) Тэд тэгээгүй. Энэ хүмүүс үнэхээр зоригтой, үнэхээр эрхэм гэгээлэг байж өөрийнхөө байранд үлдсэн. (Яг үнэн. Тийм.) Яагаад гэвэл тэд сүнслэг бясалгал хийдэггүй хүмүүс. Тэд эх орондоо хайртай түүнийгээ хамгаалахыг л хүссэн хүмүүс шүү дээ. (Тийм ээ.) Хамгийн багаар бодоход ажлаа хүндэлж, өөрийн үзэл бодлоо хамгаалж түүндээ үнэнч үлдсэн. Миний хэлж байгааг ойлгосон уу? (Тийм ээ, Багш аа.) Тэр үед тийнхүү сурснаа хэрэгжүүлэн эр зоригоо харуулсан юм. (Тийм.) Тэдний эрхэм ариун чанарын сорилт болсон.

Хэрвээ би Путин байсан бол би тэдэнд толгой мэхийн ёслоод ичсэндээ бушуухан явах байсан. Орос цэргүүд бас тийш дайнд хүчээр очсон, (Тийм ээ, Багш аа.) хүсээгүй ч гэсэн тийшээ явсан. Харин Украины цэргүүд өөрийн эрхэм нандин зүйлийнхээ төлөө, эх орныхоо төлөө, эх орон нэгт хүмүүсийн төлөө (Тийм.) ухамсартайгаар, эр зоригтой баатарлагаар золиосолсон.

Ийм үзэсгэлэнтэй үндэстний улс орныг яаж хэн нэгэн ороод эзэлчихье гэж хүсдэг байна вэ. (Тийм, Багш аа.) Ямар ч ичгүүргүй, ёс суртахуунгүй, хамгийн адгийн хүн байх. (Тийм, Багш аа. Санал нэг байна.)

Тиймээс дэлхийн байр сууринаас би эдгээр цэргүүдийг хүндэтгэн ёсолъё, зөвхөн энэ цөөн хэдэд ч биш бусдад нь бас. Тэд тулалдаж байна. Ерөнхийлөгч нь хэдийгээр улс төрч байгаагүй ч тулалдаж байна. (За.) Тэр жүжигчин, од хүн байсан. (Хошин шогийн жүжигчин.) Хошин шогийн жүжигчин. Тэр ард түмэнтэйгээ үлдсэн. Киевийн гудамжинд гарч өөрөө бичлэг хийсэн. (Тийм.) Зөвхөн засгийн газрынхаа хамгийн ойрын зөвлөхүүдийн хамтаар. (Тийм.) Тэгээд ард түмэндээ “Би энд байгаа” гэж хэлсэн. (Тийм.) Өө, надад үнэхээр сайхан санагдсан.

Учир нь түүнийг аль хэдийн өөрийгөө бодоод зугтаачихсан гэсэн зарим нэг худал мэдээллүүд гарсан байсан юм. (Тийм.) Тэр гадагш гараад, “Би энд байгаа шүү.” гэж хэлсэн. Ард түмнийхээ сэтгэлийг өргөж, илүү дэмжлэг үзүүлэх гэж юм. (Тийм ээ, үлгэр жишээ болох гэж.) Ийм ерөнхийлөгч бусад бүх удирдагчийн магтаал, тусламжийг хүртэх эрхтэй. (Тийм.) Байден хүртэл түүнийг Америк руу ч билүү нүүлгэн шилжүүлье гэхэд тэр “Үгүй, надад унаа хэрэггүй, сум хэрэгтэй” гэж хэлсэн. Ард түмнээ орхихоос тэр татгалзсан. (Тийм.)

Тиймээс хэн нь хэн бэ гэдгийг таахын аргагүй. Түүнийг зүгээр л нэг хошин шогийн жүжигчин гэж бодож болох ч, сэтгэл нь үнэхээр эрхэм ариун, жинхэнэ ерөнхийлөгч. (Тийм, би тэгж бодож байна.) Үнэхээр ерөнхийлөгч хүн шиг. (Би бас тэгж бодож байна. Тэр үнэхээр сайхан сэтгэгдэл төрүүлсэн.) Тийм ээ, үнэхээр сайхан сэтгэгдэл. Тиймээс олон улсын хүмүүс тэднийг дэмжихгүй, тэдэнд туслахгүй бол бүгд ямар ч ичгүүргүй гэж би бодож байна. (Тийм ээ, үнэн Багш аа.)

Би дайныг уриалж дэмжээгүйг та нар мэдэж байгаа. Бүгд мэдэж байгаа, гэвч гэмгүй хүмүүсийг хамгаалах хэрэгтэй. (Яг тийм.) Хэрэв тэд өөрсдөө сайн дураараа улс орноо орхиж, бууж өгөхийг хүсвэл өөр асуудал. Гэвч тэд тулалдахыг хүссэн, тулалдсаар байна. Хүмүүс тэднийг аль чадлаараа хамгаалах хэрэгтэй, НАТО байна уу, үгүй юу хамаагүй. (Тийм ээ.) НҮБ яах гэж тэнд байна вэ? (Тийм, Багш аа.) НАТО яах гэж тэнд байна вэ. (Тийм.)

Тийм эрхэм ариун бүлэг хүмүүс. Тэд яагаад заавал “НАТО” гэсэн шошго тавьж байж тэднийг хамгаалах ёстой гэж? (Тийм ээ, илүү хүнлэг хандах учиртай.) Тийм учраас би ТВ-ээрээ (За, Багш аа.) Оросыг гэртээ харь гэсэн текст урсгаж гаргаж байгаа. (За.) Бид бүгд ингэж байгаа. Мөн бид Украйны төлөө залбирч байна. Үнэхээр сэтгэлээсээ. (Тийм ээ, бид залбирч байгаа.) За, баярлалаа. (Баярлалаа, Багш аа.) Улс орноо, ард түмнээ гэх тэдний сэтгэл, хичээл зүтгэлд үнэхээр сэтгэл минь хөдөлж, биширсэн.

Путин бол хулчгар, дээрэлхүү, муу хүү, үнэхээр муу хүү. (За.) Зөвхөн амбицынхаа төлөө, зөвхөн “би” үзлийнхээ төлөө хүмүүсээ үхэл рүү нь илгээсэн, олноор нь, 3-4 мянган Орос цэргүүд хэдийнээ амь үрэгдсэн. (Хөөх.) Олон танкнууд устгагдаж, олон нисдэг тэргийг буудаж унагасан. Украйнчууд өөдөөс нь тулалдаж байна. (Тийм, тийм.)

Би бас гайхсан, учир нь Украйн бол хүн ам цөөтэй, (Тийм, тийм.) дайны бэлтгэлгүй улс ч гэлээ тэд чадах бүхнээрээ өөдөөс нь тэмцсэн, хэдийгээр тухайн үед олон улсаас тусламж илгээгээгүй ч тэд тэмцсэн. (Тийм.) Магадгүй одоо тусламж илгээж байгаа байх. Өмнө нь хүсэхгүй байсан ч гэсэн германчууд зарим зүйлийг илгээсэн гэж би уншсан. Тэд одоо эрс өөрчлөгдөн илгээж. Зэвсэг сэлтийг илгээсэн байна. (Тийм байх нь.)

Гэвч Орос улсад зарим нэг үнэхээр хүчирхэг, аюултай зэвсгүүд бий. Хүний биеийг ууршуулж үгүй болгох зүйл бий. Хүмүүсийн. (Хөөх.) (За, Багш аа.) Хүмүүсийг хэдэн хэсэг, юу ч үгүй болгоно. (Хөөх.) Төсөөлж байна уу? Дээрээс нь бас цөмийн зэвсэг байгаа ба үүгээрээ дэлхий дахиныг сүрдүүлж байна. Олон улсынхан яагаад үүнийг нь тэсээд байдгийг мэдэхгүй юм.

Тийм, мэдээж хоёр цөмийн зэвсгийн хүчтэн өөд өөдөөсөө толгойгоороо тулбал дэлхийн дахинд үнэхээр аюултай зүйл болно. (Тийм, Багш аа.) Тийм учиртай. (Энэ бас асуудал.) Магадгүй тийм учраас тэд эргэлзсэн байх, гэхдээ өөр яах вэ? Путинийг бүгдийн дарга байлгах уу? (Үгүй шүү.) Бас тийм ч их сонголт байхгүй.

Тэгэхээр энэ харгис Путин, тэр... тэр энэ бүхнийг мэдэж байгаа байх, гэхдээ тэр ялагдана. Ийм хүн дайнд ялах учиртай гэж бодохгүй байна, ялах ч үгүй. (За.) Тэр бас удахгүй үхэх байх. (Хөөх.) Тэгээд там түүнийг угтаж аваад түүний зүүдлээ ч үгүй төрөл бүрийн тамлах хэрэгслээр тамлана. Хэрэв тэр одоо зогсоохгүй бол хэн ч түүнд тусалж чадахгүй. Тамд үүрд унаж, үүрд тамлуулах болно. Тэгээд энэ бүх нүгэл нь буураад ирэхэд, дуусахад эсвэл багасахад тэр өөр ертөнцийн өөр нэг хар бараан булан дахь өөр дэлхийд төрөл авч амьдралынхаа өдөр бүрийг айдас хүйдэс дунд өнгөрүүлсэн төрөл ахин дахин авах болно. (За, Багш аа.) Түүнийг ганц л там хүлээж буй юм биш. Өөр өөр түвшний олон там хүлээж байгаа. Ээ, Бурхан минь. (Аймшигтай.)

Тийм, ээ. Би мэднэ. Хэн ч үүнийг мэдээгүй. Учир нь бие махбод сайн ч хүмүүсийн нүдийг, бидэнд байдаг Диваажингийн нүдийг, гуравдагч мэлмийг халхалдаг учраас юу ч хардаггүй. (За.) Тэгэхээр тэд там, Диваажин байдаг гэдэгт итгэдэггүй. Пап лам хүртэл там гэж байдаггүй гэсэн. Пап, П. Францис. (Тийм ээ, Багш аа.)

Бурхан минь. Энэ дэлхийг ийм харанхуй бүрхжээ. Ихэнх хүмүүс нь юу ч ойлгохоо байж. Тэд зүгээр л дэлхийг захирч болно гэж боддог. Ямар үнэ цэнээр? Ямар үнээр? Тэд өөрсдийнхөө сүнсийг ямар их алж хөнөөж байгаагаа хэзээ ч мэддэггүй. (Тийм.)

Тийм ээ. Тэр үүнийг мэдэх хүртэл их хугацаа орохгүй. Тэгээд ч тэр залуу биш болсон. (Тийм, Багш аа. Үнэн.) Хэдийнээ хөгширсөн. Тэр хүүхдүүдтэйгээ, ач нартайгаа сайхан байх юм уу настай хүмүүсийн хийдэг юуг ч юм хийх учиртай. Гэтэл үгүй тэр алдартай болохыг хүсэж. Зөвлөлт Холбоот Улсыг буцаан байгуулсан хаан мэтээр түүхэнд үлдэхийг хүссэн! Энэ бол мөрөөдөл. Тэр том эндүүрч. “Би” үзэлдээ хөтлөгдсөн хүн. (Ойлголоо, Багш аа.) Бас галзуу, солиотой.

Одоо дэлхий бүхэлдээ түүний эсрэг байна. Бүх улс орнууд Оросын агаарын тээврийг зогсоож, Оросын агаарын тээврээс татгалзаж, баар зоогийн газрууд хүртэл архийг нь гаргаж хаяж, худалдаалахаа болилоо. (Хөөх.) Тийм! Энэ нь тэдний их хэмжээний мөнгө олдог зүйл. (Хөөх.) Бүгдийг гаргаж асгаад өөр архи зарж байна. Жишээ нь Украйны архийг. Би бас сурталчлаагүй юм шүү. Би архи дарс гэх мэт зүйлсийн эсрэг байдгийг та нар мэднэ. (Тийм.) Гэвч нийгэмд өндөр байр суурьгүй, эсвэл ямар нэг нэр алдаргүй энэ бүх хүмүүс юу зөв, юу бурууг мэдэж байна. (Тийм.)

Гэвч Путин шиг нүгэлт-толгойд ямар ч ёс суртахуун үгүй. Би үнэхээр сэтгэл дундуур байна. Би гайхсан, учир нь дэлхий КОВИД-19-өөр сатаарч, мөн Хятадын Тайваньд учруулж буй сүрдүүлэгт сатаарахыг хүлээж байгаад тэр ийм үйлдэл хийлээ. (Ойлгож байна, тийм.)

Тэгээд, “Өө бид мэднэ ээ, дайн хийхгүй, учир нь ингэвэл дэлхийн гуравдугаар дайныг эхлүүлнэ. Хэрэв тэгвэл дараа нь дэлхийн дөрөвдүгээр дайнд хүмүүс мод чулуугаар л байлдана гэж Эйнштейн хэлсэн учраас бид дайтахгүй” гэж худал хэлсэн. Дэлхий дахиныг тайвшруулж, Украйныг эзлэх зорилгогүй гэсэн бодол төрүүлсэн. (Хүмүүсийг хуурсан.) Тэр үүнийг л хүлээсэн.

Би ч бас тэгж бодоогүй. Ийм харгис нүгэлтэй хүн байна гэж би огт бодоогүй. (Тийм ээ.) Тийм учиртай. (За, Багш аа.) Би сургамж авдаггүй гэдгээ та нарт олон удаа хэлсэн. Би хаа сайгүй очиж байсан ба хүмүүсийг сайн гэдэгт итгэсээр байгаа. (За, Багш аа.) Тэр л асуудал. Хүмүүс өөрсдийгөө сайн гэж хэлэхэд эсвэл ямар ч гэм хор учруулахгүй гэхэд би үүнд нь итгэчихдэг. (За.)

Одоо дэлхий дахины хувьд адилхан, тэд Путин хэзээ ч Украйныг явж зовоохгүй гэдэгт итгэсэн. Тийм үү? Украйн Орос улсад ямар ч буруу юм хийгээгүй. (Тийм.) Хийсэн байлаа ч Орос тэдний Крымийг авсан, гэсэн ч тэд өдийг хүртэл нэг их сүртэй хариу үзүүлээгүй. (Тийм.) (Тийм, Багш аа.) Ямар ч өшөө авалт энэ тэр болоогүй.

Гэтэл Орос улс, Путин очиж үр хүүхдүүдийг нь, ээжүүдийг нь алахыг хүссэн хэвээр. Хүмүүсийг бэлэвсэн, өнчин өрөөсөн болгодог. (Тийм.) Эсвэл тахир дутуу, зэрэмдэг, үхдэл эсвэл хагас үхлүүт болгож эсвэл биеийг нь хуваадаг, гэх мэт. Ээ, Бурхан минь. Ямар гээч чөтгөр вэ. (Үнэхээр харгис.) Үнэхээр харгис, үнэхээр чөтгөрийн. Диваажин хэзээ ч энэ хүнийг уучлахгүй, тэр хүн мөн бол шүү дээ. Тэр үнэхээр эзлэгдчихсэн, сүнс нь чөтгөрүүдэд (Бурхан минь. Хөөх.) худалдагдчихсан.

Би бас вакцинд бага зэрэг бурууг өгч байна. Гэвч мэдээж буруутгах аргагүй, учир нь хүмүүс өөрсдийгөө цар тахлаас хамгаалах аргыг олохын тулд хамгийн сайнаараа хичээх ёстой. (Тийм ээ, Багш аа. Тийм.) Аль чадахаараа. Хэн ч хэнийг ч вакцинаар ч юм уу санаатайгаар алахыг хүсдэггүй. Энэ нь зүгээр л реакци. (За.)

Тэгэхээр энэ хүн бол хэдийнээ холдсон, сүнс нь хэдийн үхсэн байх. Хэдийнээ тамд баригдчихсан. Тэр дайнд ялж, өөрийнхөө дайны стратеги болон ялалтаа ч юм уу гайхуулахын төлөө сүнсээ чөтгөрүүдэд худалдчихсан.

Энэ Украйнчуудын золиослолыг үнэхээр биширч, сэтгэл хөдөлж байна. (Бид бас биширч байна.) Тэд дайны дадлагагүй ч шууд л дайнтай эрэлхэг зоригтой тулж, чин сэтгэлээр, (Тийм.) ард түмнээ гэсэн хайраар нүүр тулж байна. (Тийм ээ, мэдээгээр бид олон тийм зүйл харсан.) Тэгэхээр бүхэлдээ аяндаа, энгийн, бас бүгд их хурдан. (Тийм ээ. Хөөх.) Ямар ч утгагүй зүйлгүй. Ямар ч бодох юмгүй. Хэрэв тэд улс орныхоо төлөө үхэх ёстой бол зүгээр л үхдэг. (Хөөх.)

Путин ийм хүмүүсийг яаж захиргаадах гээ вэ. Тоглож байгаа байлгүй дээ. Тэр Украйныг эзэллээ ч насан туршдаа айх болно. (Тийм, Багш аа.) Хаалганаасаа гадагш тэр бие хамгаалагчидтайгаа ч гарч зүрхлэхгүй. Путины утсан хүүхэлдэй болж Украйн руу илгээгдсэн бүх Орос хүмүүс, цэргүүд эсвэл засаг захиргааныхан хэзээ ч тэнд тайван унтаж чадахгүй. Тэд үнэхээр Украйныг эзэлбэл шүү дээ. Тэд сайн захиргаадаж чадахгүй. Нэг нүдээ нээлттэй унтах болно, учир нь хэзээ алуулахаа тааж мэдэхийн аргагүй. (Хөөх.) Ийм төрлийн сэтгэлтэй хүмүүс зүгээр ч нэг тэгээд буугаад өгчихгүй. (Тийм ээ, тэдний сүлд хийморь нь хүчтэй.) Тэдний сүлд хийморь их хүчтэй, эрхэм ариун. (Яг тийм.)

Өөрийнх нь хүмүүс хүртэл эх оронд нь олон мянгаараа дайныг эсэргүүцэн жагсаж байна. (Тийм.) Мөн дэлхийн хаа сайгүй жагсаж байна. Лондон, Токио, Тайваний (Формоса) Тайпей хотуудад анх жагсаал болсон. (Тийм.) Америкт ч бас, хаа сайгүй. (Тийм ээ, дэлхий даяараа Украйнтай хамт байна.) Хүүхдүүд бас гарч ирээд “Путиныг зогсоо!” гэж байна. “Аллагыг зогсоо!” гэх мэт зүйл хэлж байна. (Хөөх.) “Алуурчныг зогсоо.” Эсвэл дэлгэцээр өөр юу ч юм гялс гээд өнгөрдөг. Би мэдээг бүхэлд нь үздэггүй, эдгээр зургуудыг болон хэдэн гарчиг энэ тэрийг л харсан. Бүхэлд нь үзэх ч шаардлагагүй. Зураг бүхнийг илтгэж байсан. (Тийм ээ, үнэн.) Мөн энэ бүх мэдээ. (За, Багш аа.)

Бурхан минь. Украйнд үнэхээр сайн сайхныг хүсэж байна. Учир нь зарим хүмүүс үр хүүхэдтэй эсвэл ахмад настантай учраас бусад бүс нутаг рүү зугтах ёстой болж байна. (Тийм ээ, тэгж байгаа.) Гэвч бусад нь үлдээд тулалддаг. (Тийм.) Тиймээс энэ ч намайг гайхшируулсан. Цөөн хүн амтай улс, том биш. (Тийм ээ, тийм ч том биш.) Мөн дайнд тэгж их дадаагүй байж ийм хүчтэй, ингэж хурдан хариу үзүүлж, ийм эрхэм байна. Би үнэхээр хүндлэн ёсолъё. Эрэлхэг зориг, эрхэм байдлыг нь хүндлэн ёсолъё. (Тийм.) Украйн урт удаан оршин тогтног. (Украйн удаан оршин тогтног. Тийм.)

(Багш аа, надад ахиад нэг асуулт байна. Багшийн бие ямар байна, мөн Танд өөрт тань ямар нэг хүссэн зүйл байна уу?)

Би сайнгүй байна. Энэ дэлхий там мэт санагдаж байна, цөөн хэд нь л энэрэнгүй. Хүмүүс зөвхөн өөрсдийнхөө төлөө байж, өөр нэгэн үхнэ үү, амьдарна уу тоодоггүй. Үнэхээр муухай. Миний хүсэх зүйл гэвэл Гэртээ харихыг л хүсэж байна. (За.) Заримдаа би зүгээр л энгийн хүн болохыг мөрөөддөг. Магадгүй Монгол руу ч юм уу явж өргөн уудам, зүлэгтэй талбайтай болж, ноход маань байнга надтай хамт байж, ямар ч хашаагүй, ямар ч хязгаарлалтгүй сэтгэлээ ханатал давхицгааж, энэ бүх муу энерги тэдэнд наалдахгүй, миний сэтгэл зовнил, түгшүүр, гуниг зэргийг тэд мэдрэхгүй байхыг мөрөөддөг. (Ойлголоо, Багш аа.)

Өөр зүйл байна уу? Үгүй юу. (Үгүй, Багш аа.) Сайн байна, тэгвэл бүгдэд нь сайн сайхныг хүсье. (Баярлалаа, Багш аа.) Хамгаалал хүсэж залбираарай, (Багшийн төлөө бас залбирна аа.) хамгаалал хүсэж. Баярлалаа. (Таны төлөө залбирна аа, Багш аа. Баярлалаа, Багш аа.) Баярлалаа.

Хөтлөгч: Бидэнтэй бодол санаагаа хуваалцсан Хайрт Их Багшдаа баярлалаа. Украинд даруйхан энх тайван тогтоосой хэмээн, мөн дайны хөлд байгаа хэн бүхэн аюулгүй байгаасай гэж залбиръя. Бурхан биднийг хамгаалах болтугай.

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайтай Украины нөхцөл байдлын талаар ярилцсаныг илүү дэлгэрэнгүй үзэхийг хүсвэл Багш шавийн шүтэлцээгээр 2022 оны 4-р сарын 16-ны бямба гарагт энэхүү конференцийг бүрэн эхээр үзнэ үү.

Мөн танд лавлах шаардлага гарвал Шуурхай мэдээ/ Багш шавийн шүтэлцээ зэрэг өмнөх конференц нэвтрүүлгүүдийг үзнэ үү:

Шуурхай мэдээ:

Дотоодын Бурханы хүчээ сэрээхэд тодорхой зүйлс хэрэгтэй

КОВИД-ын тэргүүнээс хүлээн авсан чухал мэдээлэл

Энх тайвныг сахин бусдын амь насыг нандигна

Багш шавийн шүтэлцээ:

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн дэлхийн төлөөх зоригт үйлс

Хүмүүст жинхэнэ, хүчтэй ухаалаг удирдагчид хэрэгтэй

Эмэгтэйчүүд хамгаалагдан хүндлэгдэх ёстой

Ерөнхийлөгч хүн ард түмнийхээ амь насыг хамгаалах ёстой

Өш хонзон хэзээ ч энх тайвныг авчрахгүй

Жинхэнэ Жихад

Жинхэнэ Гэгээнтэн хэргэм

Веган байх нь бидний хайр ба нинжин сэтгэлийг гаргаж ирдэг

Жинхэнэ нигүүлсэл ба ёс суртахууны хэм хэмжээ бол жинхэнэ шийдэл

Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
1:39

Here is a good tip to relieve joint pain.

2024-11-08   1 Үзсэн
2024-11-08
1 Үзсэн
2024-11-08
1 Үзсэн
2024-11-07
623 Үзсэн
2024-11-06
1184 Үзсэн
30:46

Онцлох мэдээ

2024-11-06   99 Үзсэн
2024-11-06
99 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд