Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Манай гараг руу цацран буй энерги

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай

Хөтлөгч: 2-р сарын 8-ны Мягмар гарагт бидний Хамгаас Хайрт Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай Суприм Мастер Телевизийн ажлын багийн зарим гишүүдтэй утсаар холбогдон хүйтний улиралд бүгд дулаахан, тухтай байгаа эсэхийг нягтлан хайр халамж тавьсан юм. Утсаар ярих үедээ Их Багш мөн ажлын багийнхны тавьсан сүүлийн үеийн үйл явдалтай холбоотой асуултуудад хариуллаа.

“DW News-ийн мэдээ 2022.2.5 Сурвалжлагч (m): Өнгөрсөн оны 1-р сарын 6-нд болсон Конгрессийн нэгдсэн хуралдаанаар сонгуулийн саналыг тооллоо. Чуулганы хуралдааныг ажлаа хүлээлгэн өгөх дэд ерөнхийлөгч Майк Пенс даргалсан юм. Гадна хүлээж байсан Дональд Трампын дэмжигчид түүнийг дорвитой зүйл хийнэ гэж итгэж байлаа.”

“MSNBC-ийн мэдээ 2022.2.7 WSJ Сурвалжлагч (m): 1-р сарын 6-нд өмнөх ерөнхийлөгч болон түүний багийнхан Жое Байденыг гарч ирж эрх авахын эсрэг аль чадахаараа хичээсэн. Ихэнх төлөвлөгөөний биелэлт Пенсээс хамаарах байсан. Тэр их үнэнч байсан учраас тэд түүнийг дахин Дональд Трампын хүссэний дагуу ажиллана гэж бодож байлаа. Пенс мэдээж тэгээгүй.”

“CNN-ийн мэдээ 2021.7.24 Эрхэм хүндэт Доналд Трамп: Миний анд Майк Пенс хуулийн байгууллагуудад дүнг буцаах илүү жаахан зоригтой байсан ч болоосой гэж бодож байна.”

“CNN-ийн мэдээ 2021.11.16 Эрхэм хүндэт Доналд Трамп: Майк Пенс саналуудыг гардуулаад өгчихсөн нь үнэхээр харамсалтай.”

“CNN-ийн мэдээ 2021.12.11 Эрхэм хүндэт Доналд Трамп: 1-р сарын 6-нд болсон үйл явдалд Майк Пенс маш их харамсаж байгаа гэж би бодож байна. Түүнийг сэтгэлдээ гүн шарх авсан гэж би бодож байна. Яагаад гэвэл би хүмүүсийн зүгээс түүн лүү ирж байгаа хариу үйлдлийг харж байна. Тэд, Яагаад зүгээр л хуулийн байгууллагуудад буцаачхаагүй юм бэ?' гэж байна.”

“CNN-ийн мэдээ 2021.2.6 Эбби Филлип (f): Өмнөх дэд ерөнхийлөгч Майк Пенс өмнөх дарга Трампын хэлсэн сонгуулийн дүнг хүчингүй болгож болох байсан, тэгэх ч ёстой гэж байсан хэмээх мэдэгдлийг няцааж түүнтэй бүр мөсөн тангараг тасарлаа.

Пенс (m): Ерөнхийлөгч Трампын буруу. Надад сонгуулийн дүнг хүчингүй болгох эрх байхгүй.”

“MSNBC-ийн мэдээ 2022.1.31 Сурвалжлагч (f): Трамп бичихдээ: “Хэрэв дэд ерөнхийлөгчид ерөнхийлөгчийн сонгуулийг луйвардсан болон бусад зөрчил гарчхаад байхад Сенатад сонгуулийн үр дүнг өөрчлөх ‘ямар ч эрх байхгүй’ юм бол Ардчилагчид болон мунхаг Сузан Коллинс зэрэг RINO Бүгд найрамдахчууд яагаад сонгуулийн үр дүнд дэд ерөнхийлөгч нөлөөлөхгүй болгох хууль батлах гэж улайраад зүтгээд байгаа хэрэг вэ? Үнэндээ энэ нь Майк Пенс үр дүнд нөлөөлөх эрхтэй гэдгийг харуулж байгаа хэрэг бөгөөд одоо тэд тэрхүү эрхийг авч хаях гэж байна. Харамсалтай нь тэр энэ хүчээ ашиглаагүй, сонгуулийн үр дүнг хүчингүй болгож чадах байсан.”

(Багш аа, саяхан ерөнхийлөгч Трамп дэд ерөнхийлөгч асан Пенсийг 2020 оны ерөнхийлөгчийн сонгуулийг хүчингүй болгоогүй хэмээн шүүмжилсэн. Тэрээр үүний үрээр улс орон “тамд унах нь!гэж хэлсэн. Энэ тал дээр Та бодлоо хэлж болох уу, Багш аа?) […]

Энэ хорвоог бид яалтай билээ дээ? Үргэлж л нэг тал нь эерэг, нөгөө тал нь сөрөг байдаг. Их Багш хүртэл үүнтэй зохицох хэрэгтэй болдог. Эерэг тал Их Багшид аль нь сайн болохыг зааж зөвлөдөг. Нөгөө тал нь харин эсэргүүцэж, “Үгүй ээ, энэ бол сайн юм биш. Ингэх ч ёстой, тэгэх ч ёстой” гэдэг. Үргэлж л будилаантай байдаг. Тийм болохоор хүмүүст аль нь юу болохыг ялгаж салгах маш хүнд.

Та нарт би дэд ерөнхийлөгч Пенсийг […] дэд ерөнхийлөгчийн хувиар ийм эрх мэдэл байхгүй гэж хэлж байсан даа. Мэдээж хэрэг. (Яг тийм.) Харин Сенатын даргын хувиар сонгуульд ямар нэг зөрчил илэрсэн нотолгоо байгаа бол тэр чадах л ёстой. (Тийм.) Би тэгж бодож байна. […]

Үндсэн хуульд дэд ерөнхийлөгчийг сонгуулийн үр дүнд нөлөөлж хүчингүй болгох талаар ямар ч заалт байхгүй. (Тийм.) Харин ноён Пенс зөвхөн дэд ерөнхийлөгч байгаагүй; тэрээр тухайн үед Сенатын дарга байсан. Түүнд хайрцгаар авсан саналын битүүмжлэлийг нээх эрх байсан бөгөөд цахим хэлбэрээр авсан саналыг ч гэсэн бүхний нүдний өмнө тоолж болох байсан. Тэгвэл зөв. Яагаад гэвэл түүнд энэ үүрэг байгаа юм чинь бодит баримтын дагуу хэрэв хууль бусаар нөлөөлсөн байвал тэр сонгуулийн үр дүнг өөрчилж чадна. (Тийм. Яг тийм. Тийм, Багш аа.) […] Яагаад гэвэл тэр үед олон мужид сонгууль будилуулж буруу тогтолцоогоор, хуульд нийцэхгүй системээр санал хураасан, (Тийм, тэгсэн.) саналын машин буруу ажилласан гэх мэт олон гомдлууд ирж байсан бөгөөд зарим баримт нотолгоо ч байсан. Нас барсан хүмүүсийн санал хүртэл орсон байсан, (Тийм, яг тэгсэн.) сүнсэн сонгогчид болон зарим хүн бүр зургаан ч удаа (Тийм.) санал өгөх явдал гарсан. Эсвэл бүр аль нэг мужид саналаа өгчихсөн хүн өөр мужуудад саналаа өгсөн байсан. (Тийм, Багш аа.) Энэ мэтчилэн нотолгоо байсан. Мөн олон гомдол ирж байсан. Санал хураалтын буруу тогтолцоо болон тоолох аргыг гэрчилсэн хүмүүс ч бас байсан. (Тийм, Багш аа.) […]

Хэдийгээр үндсэн хуульд тэгж заагаагүй ч гэсэн Сенатын дарга бүх саналын хуудсуудыг буцаах юм уу зарим саналын тооллогыг буцаах нь хууль ёсны хэрэг. Энэ нь хэвийн зүйл. Тийм олон зөрчил, луйврын тухай гомдол ирсээр байхад дэд ерөнхийлөгч Пенс ингэх нь хууль ёсны хэрэг шүү дээ. (Тийм, Багш аа.)

Хүмүүсийн гомдол болон нотолгоог үл тоож “Миний үүрэг бол ердөө тоолох юм шүүгээд байж болохгүй. Хүлээж аваад л зөвшөөрчихсөн. Тэр үнэн зөвөөр, (Яг тийм.) зөв арга замаар тоолох тал дээр ч бас үүрэг хариуцлага хүлээдэг. (Тийм, Багш аа.) Үндсэн хуульд ингэж заасан ч бай үгүй ч бай, үнэн зөв тоо гарах нь чухал. Үндсэн хуулийг баталж байхад магадгүй бүх зүйл зөв, тодорхой байсан ч байж болох юм. Ийм луйвар хийх талаар хэн ч боддоггүй байсан байж болох юм. (Тийм.) Тэгэхэд санал авах машин гэж байгаагүй. (Тийм, яг үнэн.) Хайрцгаар санал авах хуудас гэх мэт зүйл ашиглан луйвар хийх боломжууд байсангүй. (Яг тийм.) Ийм л учиртай. Бид улам хөгжиж, улам дэвшилтэт технологитой болохын хэрээр (Тийм, Багш аа.) улам олон зөрчил гардаг болж. (Харин тийм.)

Тэгэхээр ийм тохиолдолд ерөнхийлөгч Трампын зөв. (За, Багш аа.) Хэрэв юмс ямар ч асуудалгүй, аятайхан байсан бол түүнд юу ч хэлэх шалтгаан байхгүй л байх байсан. Харин түүнд шалтгаан байсан. (Тийм. Яг тийм. Үнэн.) Ихэнх зүйлийг тэд үл хайхарч эсвэл дурдаад л өнгөрсөн. Яах гэж дахин тоолох вэ? Сонголт хэдийн хийгдсэн. Дахин тоолоод ч адилхан. (Тийм. Яг тийм.) Бүхий л саналын хуудсуудыг хэдийнээ хаячихсан бөгөөд тэд хэн юу хийсэн, хэн хаашаа явуулсныг мэдэхгүй. (Тийм, Багш аа.) Хуурамч санал хураалт хийж чадсан тэд дахин дахин хуурч чадна. (Яг тийм. Тэр үнэн.) (Тийм.) Тэгээд дахин тоолохын хэрэг юу байх вэ? Ямар ч нэмэргүй. […]

Үүнийг хийх нь Сенатын даргын албан ажил […] шүү дээ. Ийм үед, ийм зорилгын хүрээнд. (Тийм, Багш аа.) Энэ бүх зүйл зөв зүйтэй байгааг нягтлах эрх, үүрэг түүнд бий. (Тийм, Багш аа.) Буруу байлаа ч хамаагүй зүгээр л хүлээж аваад байж болохгүй. Хэрэв буруу бол буруу гэж хэлэх ёстой. Залруулах ёстой. (Тийм. Тийм, Багш аа.) Тэгэхээр нэг ёсондоо тэрээр сонгуулийн системийн журмыг биелүүлсэн эсэхийг нягтлах хуулийн үүрэг хүлээсэн хүн. (Тийм.) Түүнийг “За, би зөвшөөрч байна. Нэг нь ерөнхийлөгч болж, нөгөөх нь (Тийм, Багш аа.) ялагдлаа” гэж хэлэхээс өмнө ардчиллын зарчим мөрдөгдсөн эсэхэд бүхий л талаас нь а-гаас я хүртэл хянах ёстой байсан. Ямар ч тохиолдолд ингэж болохгүй. […] (Тийм, Багш аа.) Гэрт чинь хулгайч орж ирлээ гэхэд том зүйлсийг хулгайлахыг хүслээ ч гэсэн чадахгүй бол жижиг зүйл авна даа. Энэ ч бас хулгай. Мөн л хулгай хийсэн хэрэг. (Тийм, Багш аа.) Гэтэл та үүнийг нь хүлээн зөвшөөрөөд, “Өө, энэ хүн ямар ч буруугүй. Шударга иргэн” гэж болохгүй. (Тийм.) […]

(Багш аа, дэд ерөнхийлөгч Пенс сонгуулийг яагаад хүчингүй болгохыг хүсээгүй юм бол?) Яагаад гэнэ ээ? Яагаад гэвэл тэр Трампын тал биш. (Хөөх.) Нэг нам биш. (Өө.) Яг л улс оронд чинь дайсны ч юм уу, эсрэг талын нэг тагнуул байж байдагтай адилхан зүйл. (За, Багш аа.) Жинхэнэ анд нөхдийн талаар би та нарт олон удаа хэлсэн дээ. Нийгэмд зарим хүн анд нөхөд чинь юм шиг аяглаад жаахан жаахан зүйлээр тус болчхоод тусалж дэмжсэн юм шиг харагдацгаадаг. Тэр нь нэг их чухал биш зүйлс. Харин маш ноцтой шийдвэр гаргах үед тэд нар өөрийн чинь эсрэг эргээд урваж орхидог. (Хөөх.) Тэгэхээр ийм цаг үе ирэх хүртэл ноён Пенс ерөнхийлөгч Трампыг дэмжиж байгаа юм шиг л харагдаж байсан. Харин чухал шийдвэр гаргах ёстой цаг ирэхэд тэр нүүр буруулсан. (Тийм, Багш аа.) Шалтаг тоочсон. Яг чин сэтгэлээсээ бол тэр хүсээгүй. Тэр Трампыг ерөнхийлөгч болгохыг хүсээгүй. (Өө.)

(Ноён Пенс яагаад ноён Трампыг дахин ерөнхийлөгч болгохыг хүсээгүй юм бол?) Яагаад гэвэл тэр өөрөө ерөнхийлөгч болохыг хүссэн. (Аан, ойлголоо.) Яагаад гэвэл тэр зарим хүмүүсийн ил, далд хэлэх түүнийг […] төгс ерөнхийлөгч болно доо […] гэх мэт үгст хорлогдсон. […] Мөн тэр Байден болон түүний хамсаатнуудын тэр бүх хар энергийн нөлөөнд автсан. (Өө, хөөх.) Тэд бүгд хар бараан, сөрөг хүмүүс. Түүний нүүр лүү харах юм бол, царай төрхийг уншиж чаддаг бол тийм үнэнч төрлийн хүн биш гэдгийг харж чадна. (Тийм, Багш аа.) Тэр бас л их амбицтай, эрх мэдлийн төлөө шуналтай. Иймээс л сөрөг хүч түүнийг илүү их ашиглаж чадаж байна. (Өө, хөөх.) Харин ерөнхийлөгч Трамп бол эерэг талынх. Мөн түүнчлэн тэр (Пенс) Байден болон тэр бүх нялхсын алуурчин засгийн газрын сөрөг нөлөөнд автчихсан. (Тийм, Багш аа.) Хар энерги, сөрөг соронзон орны талбар. (Ойлголоо.) Гэхдээ хувь хүнийг үргэлж буруутгаад байж болохгүй. Харин хүмүүсийн тарьсан, хүн нэг бүрийн, улс үндэстний, холбоотнуудын, эсвэл дэлхий нийтээрээ тарьсан үйлийн үрийг буруутгах ёстой. (За, Багш аа. Тийм, Багш аа.) […]

Энэ дэлхий дээр яриад байх шударга ёс гэж нэг их үгүй. (Тийм, Багш аа.) Тийм ч болохоор бид ийм их асуудал бэрхшээлтэй байна. Харин энэ бол миний хэлдэг хамтын үйлийн үр шүү дээ - хувь хүний болон хамтын үйлийн үр. Иймээс л чөтгөрүүд тийм өндөр албан тушаалд очиж, (Хөөх.) шударга үнэн болон зөв ажилтнуудтай сөргөлддөг. (За, Багш аа.) […]

Өөр асуулт байна уу?

“NASA-гийн Goddard сансрын нислэгийн төв 2022.1.20 Өгүүлэгч (f): НАСА-гийн сансрын Хаббл телескопт нэгэн хар нүх оддыг устгахын оронд шинээр бүтээж байгаа шинэ үзэгдэл ажиглагджээ. Хабблын саяхны авсан зургуудад дүрслэгдсэнээр хар нүхнээс хий ялгаран, жижигхэн галактикийн дотор хийн өтгөн бөөгнөрөл болж байгаа аж.

(Нэгэн хар нүх од төрүүлсэн тухай мэдээ байна. Та энэ талаар дэлгэрүүлж ярьж өгч болох уу, Багш аа?)

Энэ бол од биш юм. Энэ бол хөнөөгч зүйл. (Хөөх.) Хар нүхнээс ямар ч сайн сайхан зүйл төрөн гарахгүй. Учир нь энэ бол өөрөө там юм. (Өө, за, Багш аа.) Тэгэхээр энэ бүх хуримтлагдсан энерги нь тэндэх бүхий л сөрөг энергиэс үүсэлтэй, хар нүхний хүчирхэг сөрөг энергиэс эхэлж үүсээд гадагшаа хальсан сөрөг энергийн биетүүд гэж болно. Энэ бол хөнөөгч биет болохоос од биш юм. (Өө, хөөх.) Манай гарагийг устгах зүйл. (Хөөх.) Диваажин хүртэл зарим эсрэг арга хэмжээг авч байгаа ч энэ нь манай гарагийг хэр их сүйтгэхийг, өөрөөр хэлбэл хүн төрөлхтнийг бүхэлд нь хөнөөх эсэхийг мэдэх аргагүй. (За, Багш аа.) Зөвхөн цар тахал ч биш, өөр бусад олон зүйлс, хар нүхнээс гарсан энерги гэх мэтчилэн бий. (Өө, Бурхан минь.) […]

Энэ бол хөнөөгч биет. Үүнээс маш муу энерги ялгаран хүн төрөлхтнийг хөнөөхөөр манай гараг руу ирж байгаа ба, мөн хаа сайгүй хөнөөлт цацрагийг тарааж байна. (Яана аа!) Тэгэхээр бид аварч чадахаа аварна. (За, Багш аа.) Зөвхөн үйл хэрэг нь зөв шударга, зүрх сэтгэл нь үнэхээр цэвэр ариун хүмүүс л үнэхээр аврагдана. (За, Багш аа.) Мөн Диваажингийн энерги үүний аймшигтай нөлөөний зарим хэсгийг намжаана гэж би найдаж байна. […]

(Тэгэхээр, Багш аа, энэ энерги зөвхөн Дэлхий рүү чиглэсэн үү, галактикийн өөр хаа нэгтээ рүү биш гэсэн үг үү?)

Бүхэл галактик руу чиглэх хангалттай энерги тэдэнд байхгүй. (За, Багш аа.) Одоохондоо тийм. Яагаад гэвэл манай гараг дээр л муу энерги байгаа учраас үүнийг бас татаж байна. (За, Багш аа.) Бие биетэйгээ таталцдаг. Өөр бусад гараг одоогоор буруу муу зүйл хараахан хийгээгүй байх. Иймээс энэ энерги тийшээ чиглээгүй. (Аан, ойлголоо.) Одоогоор зөвхөн манай дэлхий рүү л чиглэж байна. Учир нь бид мөхлийн үедээ байна. Та нар харж байгаа. Бүх зүйл бараг л төгсгөл рүүгээ чиглээд байна. (Тийм, Багш аа.) Иймээс л бид хүн бүрийг сэрээхээр галзуу мэт хичээн ажиллаж байна. (Тийм, Багш аа.) Сайнаар нөлөөлж байгаа тал бий. Тухайлбал манай олон нэвтрүүлэгт амьтан-хүмүүсийг зэрлэгээр хүчирхийлж байгаа талаар үзүүлсэн нь олон хүнийг сэрээжээ. Багаар бодоход есөн зуун сая хүнд (Өө, хөөх!) (Хөөх, тийм үү?) нөлөөлснөөр холимог веган, цагаан хоолтон юм уу, хоолны дэглэмээ бүрэн сольсон байна. (За, Багш аа, сайхан мэдээ байна.) […]

Бидэнд гэхдээ өөр нөлөөллүүд бас байгаа, тиймээс нийлээд эергээр нөлөөлж байна. Жаахан дээрдэж л байна. (Тийм, Багш аа.) Ихээр нөлөөлж байж их үр дүн гарна. Гэтэл дэндүү удаан, дэндүү жаахан хэвээр байна. […]

Хэдийнээ веган болон цагаан хоолтон болчихсон байсан хүмүүсийг энд оруулж тоолоогүй (За, ойлголоо.) байгаа. Тэгэхээр бас ч гэж гайгүй, (Тийм, Багш аа.) гэхдээ хүсэж байгаагаас минь дэндүү бага байна.

Өөр асуулт байна уу? (Тийм, Багш аа. Эрдэмтэд галактикийн төвөөс радио тэсрэлт илрүүлжээ. Энэ ямар үзэгдэл болох талаар Та тайлбарлаж болох уу?)

Аан, энэ бол манай дэлхий рүү чиглэсэн энэ бүх сөрөг энергийн эсрэг манай залбирагчдын, мэдээж бас миний залбирлын улмаас Диваажингийн зүгээс илгээж буй эсрэг арга хэмжээ (Хөөх!). Гэвч хүмүүсийн үйлийн үр дэндүү хүнд байна. (Тийм, Багш аа.) Хүмүүсийн үйлдэж буй харгислал хэрээс хэтэрсэн... хэрээс дэндүү хэтэрсэн их, ой тойнд багтамгүй учраас аль нь ялах нь тодорхойгүй. (Яана аа.) Хүмүүс өөрчлөгдөх ёстой. Өөр арга байхгүй. Хүмүүс хоолны ширээнээсээ эхлээд хүчирхийллээс бүрэн татгалзах ёстой. Амьд төрөлтнийг дахин бүү идэгтүн. Тэгээд л боллоо. (За, Багш аа.)

Бүхий л шашин бидэнд зөвхөн ногоо, жимс, үр тариаг ид гэж зааж сургадаг. Хэрэв бид хамаг ой модоо амьтан-хүнийг өсгөж үржүүлэх гэж огтолж устгадаггүй бол жимс ногоо хаа сайгүй элбэг байхсан. Шар буурцгийн 70 гаруй хувийг амьтан-хүмүүсийг тэжээхэд хэрэглээд тэгээд тэднийг алаад иддэг. (Тийм, Багш аа.) Энэ бол асар их алдагдал, эдийн засгийн хэллэгээр бол бизнесийн алдагдал. (Тийм, яг мөн.) Үүнээс л болж олон сая хүн өлбөрч үхэж байна. Метан зэргийн талаар бүр ярих юм биш. Бид өөрсдийгөө хөнөөж байна. […]

Бас архи, хар тамхи, тамхи зэргээр олон сая хүн жил бүр амиа алдаж байгаа нь бүх дайныг нийлүүлснээс их тоо. […]

Тэгэхээр одоо байгаа цар тахал бол эдгээрийн ердөө нэг нь л юм. Дайн бас л үүн дээр нэмээд тэдгээрийн нэг нь. (За, Багш аа.) Хүмүүс л өөрсдөө хамгийн том цар тахал юм.

Энэ бүх аллагын үйлийн үр; гэм зэмгүй амьтан-хүмүүсийг алж, гэмгүй нялхсыг алж, буруу үзэл ойлголтыг ярьж - энэ бүх чөтгөрийн номлогчдыг сонсож, буруу зүгийн номлолыг сонсож байна (Тийм, Багш аа.). Католикийн Сүмийн тэргүүн нь энэ бүх нүглүүд бол Есүсийн нүгэл юм гэсэн гээд бод доо. Тэдний хийж байгаа бүхэн, үйлдэж байгаа нүглүүд Есүсийн нүгэл гэнэ. Тэгээд дахин нүгэл үйлдэнэ. Итгэгчдэд тэдний зөвлөдөг зүйл нь энэ. (Тийм.) Төсөөлж байна уу? Есүс хүмүүст нүгэл бүү үйлд гэж сургахаар бууж ирсэн шүү! (Тийм, Багш аа.) Гэтэл тэд “Бид нүгэл үйлдсээр байх болно. Учир нь энэ бол Таны нүгэл” гэнэ. (Тийм, Багш аа.)

“2013.6.15 Пап Пранцис (m): “Христээр дамжуулан Бурхан бидний нүглийг өөр дээрээ авч бидний төлөө нүгэлтэн болсон. Бид нүглээ наманчлахад жишээ нь, бид нүглээ уудлахад Бурхан биднийг өршөөж байгаа юм биш. Үгүй, тийм биш. Бид Есүс Христэд хандан ингэж хэлдэг: ‘Энэ бол таны нүгэл, би дахин нүгэл үйлдэнэ.Есүс үүнд дуртай...” 

Есүс хэзээ нүгэл үйлдээ вэ? […]

Бүгд үүнийг сонссон атлаа юу ч хийдэггүй. (Тийм, Багш аа.) Есүсийн сургаснаас эрс эсрэг зүйл.

За ямартай ч надад энэ дэлхийд нэг их хүсээд байх зүйл алга. Би Гэртээ харихыг л голдуу хүсдэг. Гэхдээ би үлдэж, чадах бүхнээрээ туслах хэрэгтэй. Ийм л юм. Эс бөгөөс, энэ дэлхий үнэхээр ой тойнд багтах аргагүй байна. (За, бид бүхэнд тусалж байгаад баярлалаа, Багш аа.) Айн? (Бүхэл дэлхийд тэр аяар нь тусалж байгаад баярлалаа, Багш аа.) Би чадна л гэж найдъя даа. Үгүй ядахдаа нэг хүнд тусалж чадвал нэг хүнийг аврах юм даа. Ойлгов уу? Нэг хүн ч гэсэн тамд зоволгүй гэтлэгдэнэ. Яагаад гэвэл тэр хүний хувьд тамд зовно гэдэг нь асар аймшигтай зүйл юм шүү дээ. (За, Багш аа.) Асар их зовлон тарчлал. Тэгэхээр нэг хүнийг гэтэлгэх нь - түүний хувьд бүхэл ертөнц юм. Тамд зовох хэний ч хувьд байлаа гэсэн асар хүнд учраас би ингэж л бодох юм. Нэг хүн зовлоо ч гэсэн энэ бол асар аймшигтай. Түүнд асар аймшигтай. Өөрийгөө оронд нь байна гээд төсөөл дөө. (Тийм, Багш аа.) Тийм болохоор л бид чадах чинээгээрээ бусдад туслах хэрэгтэй. […]

Хөтлөгч: Хамгаас Өгөөмөр Их Багш Таны энэ хүнд цаг үед аль болох олон амь насыг аврах гэсэн үнэлж баршгүй зүтгэл тань хүн бүрд урам зориг өгөх билээ. Таны нөхцөл болзолгүй Хайр айлдсан үг, хийсэн үйлдэл бүрээс Тань гийдэг учраас хүн төрөлхтөн мөн адил бүх төрөлтнийг хамгаалахын чухлыг ойлгох болтугай. Бурханы Гэрэл гаргийг маань гийгүүлж энэрэнгүй, өндөр ёс суртахуунтай, хайр ивээлтэй, Бурханы Нэрийн өмнөөс ард иргэддээ чин сэтгэлээсээ үйлчилдэг удирдагчидтай болгож хайрла хэмээн залбиръя. Эрхэм Их Багш минь эрүүл энх, амар амгалан байж, бүхий л Дээд Бурхдаар хамгаалагдах болтугай.

Сүүлийн үеийн сэдвүүдийн талаар Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн айлдсаныг мэдэхийг хүсвэл Багш шавийн шүтэлцээгээр 3-р сарын 29-ний мягмар гарагт энэхүү утасны яриаг бүрэн эхээр хүлээн аваарай.

Мөн танд лавлах шаардлага гарвал Шуурхай мэдээ/ Багш шавийн шүтэлцээ зэрэг өмнөх конференц нэвтрүүлгүүдийг үзнэ үү:

Шуурхай мэдээ:

Амар амгалан дэлхийн төлөө, эрүүл гаргийн төлөө махнаас татгалз

КОВИД-ын тэргүүнээс хүлээн авсан чухал мэдээлэл

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн Бүх Шашны Итгэгчдэд Өгөх Зөвлөгөө болон Хямралд орсон Манай Дэлхийг Аврах Шийдэл

Багш шавийн шүтэлцээ:

Бидний Дотоод дахь Бүхэн Гадна Илрэн Гарч Байдаг

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн Эрчимтэй Бясалгал Дэлхийг Хамгаалж Байна

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн Дэлхийн төлөөх Эр Зоригт Үйлс

Зөв шударга нь ялах болтугай

Хайр нигүүлслийнхээ хүчийг эргэн олж аваарай

Унасан Сахиусан Тэнгэрүүд

“Арван Хууль” ба “Мозес ба Шоргоолж”

Төр Засгууд Ёс Суртахуун, Нэр Төрийг Дээдлэх Ёстой

Энэ дэлхий дээр сайн хүмүүс яагаад зовдог вэ?

Шударга Ёсноос Юу ч Зугтаж Чадахгүй

Төр засгууд амь насыг хамгаалж веганизмыг сурталчлах ёстой

Диваажин хэвлий дэх нялхсыг хөнөөхийг зөвшөөрөхгүй

Чөлөөт сонголт гэдэг нь зөв зам мөрийг сонгох явдал

Үнэнч чанар үгүй болоход: Хадитад өгүүлсэн Эцсийн Мөчийг илтгэх шинжүүд

Католик номлогчид Эзэн Есүсийн Жинхэнэ Сайн Мэдээг номлох ёстой

Жинхэнэ Гэгээнтэн хэргэм

Нэг жилийн хаан

Веган байх нь бидний хайр ба нинжин сэтгэлийг гаргаж ирдэг

Эзэн Есүс Христийн хүн төрөлхтний төлөөх гайхалтай золиослол

Жинхэнэ нигүүлсэл ба ёс суртахууны хэм хэмжээ бол жинхэнэ шийдэл

Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
2024-11-02
354 Үзсэн
1:18
2024-11-02
218 Үзсэн
2024-11-02
720 Үзсэн
2024-11-01
1048 Үзсэн
6:06
2024-11-01
392 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд