Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Энэ нэвтрүүлэгт, бид хэрхэн өөрсдөд олдсон хүний биед талархах ёстой тухай мэдэж авна. Учир нь энэ нь бурханлаг дэвшилд хүргэх ховор боломжийг олгодог. Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай 1989 оны таван сарын 9-ний өдөр Тайвань (Формоса)-ий Каосюн хотод айлдсан айлдвартаа хүний бие махбодын үнэлж баршгүй үнэ цэнийн тухай ярьсан байдаг. Бид ийм жижиг хүмүүс, гэхдээ бүхэл орчлон ертөнц бидний дотоодод байдаг. Та үүнд итгэж байна уу? Тиймээс, Хүний бие махбод нь маш үнэ цэнэтэй гэж хэлдэг нь зөв юм. Хэрэв бид үнэ цэнэтэй гэдгээ мэддэггүй бол, тун харамсалтай. Библид өгүүлэхдээ, “Бүх дэлхийг аваад, өөрийн сүнсээ алдвал, энэ нь хүнд ямар ашигтай вэ?” гэсэн байдаг. Бурханлаг үзэл “Таны бие махбод нь үнэндээ амьд Бурханы сүм юм. Таны бие махбодын дотор, онгойлговоос Христ, Христ-Ухамсрыг оруулж ирүүлэх хаалга байдаг. Тэр бол шударга ёсны Хүү. Тэр бол таны сүнсний Нар. Тэр бол Бүтээгч ба тиймээс энэ ухамсраар та нар өөрийн бүхий л зорилгыг Түүнтэй нэгдмэл болгож болно – чин сэтгэлдээ.