Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Бениний Дегбуеигийн илгээсэн захидлыг одоо хамтдаа сонсъё:Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайд би хайртай, яагаад гэвэл мах, сүү, өндөг, ийм орцтой бүтээгдэхүүн хэрэглэхгүй байж болно гэдгийг Түүнээс мэдсэн. Бас хүний биед хортой бүх зүйлс хэрэглэхгүй гэх мэт… яагаад гэвэл эдгээр зөвлөмжийг сахих нь надад сайн байдаг. Би Танд хайртай, учир Та биднийг төгс төгөлдөр лүү сүнслэг дэвшилд хөтөлдөг. Бенинээс ДегбуеиЭргэцүүлэмтгий Дегбуеи, захидал илгээсэнд баярлалаа. Их Багш танд зориулан хариу илгээжээ:“Ухаалаг Дегбуеи, Бурханы, бүх Аугаа Их Багш нарын Ивээлээр ханасан Таван Сахилыг сахихад нүдэнд ил харагдах болон үл харагдах олон ач тусыг бид хүртэж байдаг, мөн сайтар сахьсан сахил бүрд нь нэг хамгаалагч сахиусан тэнгэр бий! Аугаа Гэгээрсэн Их Багш нар Гэгээнтэн, Мэргэдийн бүх сургаал хүн төрөлтөнд туслах, тэдний оюун ухаан, бие, сүнсийг дэвшүүлэхэд зориулагддаг. Та болон Бениний аз жаргалтай ард түмэн Бурханы мөнхийн Ивгээлд эрүүл энх, аз жаргалтай байх болтугай. Хайраар тэвэрье.”