Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Австралийн Квинсландын их сургуулийн эрдэмтэд судалгаа хийж, амт, бүтэц, гарал үүслийг харуулсан ургамлын гаралтай цэсний сэтгэл татам нэрс нь хүмүүсийн тухайн хоолыг захиалах хандлагыг нэмэгдүүлж, харин нэг хэвийн нэршил магадлалыг бууруулдаг болохыг тогтоожээ. Шинжээчдийн үзэж байгаагаар “шүүслэг Америк бургер” гэсэн тайлбар нь “веган бургер” гэхээсээ илүү хэрэглэгчдийн сонирхлыг татдаг. Мөн “амттай Итали ногооны ласанья” нь “ногооны ласанья”-аас илүү захиалга авах магадлалтай. Ургамлын гаралтай хоолны захиалгыг нэмэгдүүлэх чиг хандлагыг бий болгох өөр нэг боломжит өөрчлөлт бол веган хоолонд сэтгэл татам зураглалыг ашиглах явдал юм. Судлаачид мөн веган хоолонд шилжих нь “зах зээлийн хамгийн жижиг сегментүүдэд ч гэсэн уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад чухал хувь нэмэр оруулж чадна” гэж тэмдэглэжээ. Квинсландын их сургуулийн судлаачдын гэрэлтүүлж ойлгуулсан судалгаанд баярлалаа. Бүх хүн Тэнгэрлэг баяр жаргалаар хайраар дүүрэн веган хоолны тоо томшгүй олон ач тусыг удахгүй олж мэдэг.