Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Одоо бид зүрх сэтгэлтэй болсон Австралийн Флоренцаас:Эрхэм Их Багш аа, Саяхан би саяхан амь торгоож байсан найз минь амьдралаа зогсоох шийд гаргасанд их гуниглалаа. СДАЗ (Сайн дураар амьдралаа зогсоох) явдал нь Австралийн бараг бүх газар хууль ёсны болсон. Тэрээр МНӨ (мотор нюрон өвчин) туссан бөгөөд удаан амьдрахгүй болсон учраас аймшигтай зовлонг төгсгөх шийдвэрийг тэр гаргасан юм. Ийм сонголт гаргасан хүмүүсийн сүнс яадаг бол? Би түүний төлөө залбирсаар байна. Бид Суприм Мастер ТВ-ээр энэ талаар ярилцаж болох уу? Амь зогсоох нь мөн Белги, Канад, Колумб, Люксембург, Нидерланд, Шинэ Зеланд, Португал (хууль батлагдахыг хүлээж буй), Испани зэрэг улсад хууль ёсны байдаг. Маш их хайртай шүү, Багш аа. Хийсэн бүхэнд Тань баярлалаа. Австралийн ФлоренсХаламжит Флоренс, Захидал илгээсэнд баярлалаа. Их Багш танд мэргэн үгсээ илгээлээ: “Нигүүлсэнгүй Флоренс, Таны уй гашуу, эргэлзээг би ойлгож байна. Танд ойлголт өгнө гэж найдъя. Цаг нь болоогүй байхад амьдралаа цаг бусаар дуусгах сонголт хийсэн хүн амьдрал, үхлийг шийддэг үйлийн үрийн хүрдний жамыг эвддэг тул дараа төрөлд нь ирэх үйлийн үрээ нэмэгдүүлж байдаг. Амьдралынхаа туршид ч, амьдрал төгсөхөд ч бидэнд ирдэг зовлон бол үйлийн үрийг шатаах явц юм. Хэрэв амиа хорлох замаар үүнээс зайлсхийх юм бол тусламж авсан ч бай, өөр аргаар ч бай төлөгдөөгүй үйлийн үрийн хувийг нэмэгдүүлж, олон дахин үржүүлж хүндрүүлдэг. Тэгэхээр амиа хорлох нь хэзээ ч сайхан санаа биш байдаг. Амиа хорлосноор бид зовлонгоос зайлсхийдэггүй, харин ч дордуулж байдаг. Энэ талаар би 2006 оны 11-р сарын 26-нд Тайландад хийсэн “Ганц хүн ч том өөрчлөлт хийж чадна” лекцэдээ дурдсан байгаа. Та үүнийг үзнэ биз ээ.“ Сэтгэцийн өвчтэй, сэтгэлийн хямрал, түгшүүр, шезофрени өвчнөөр шаналдаг маш олон хүн байдаг. Энэ хорвоог зүхсээр дуусдаг олон хүн бас байдаг. Тэдэнд ийм байдал маш зовлонтой учраас тэд цаашид амьдарч чадахгүй болж, амиа егүүтгэхээр шийддэг. Иймд би энэ хүмүүст маш их санаа зовж, тэднийг амиа хорлосны дараа тэдэнд тохиолддог зүйлд маш их санаа зовж байна. Юу хийвэл, юу гэж хэлбэл тэдэнд урам зориг өгч, өвдөлт зовлонг нь намдаах бол гэж би боддог. Тэдний төлөө бид юу гэж залбирвал, юу гэж хэлбэл тэдэнд туслах бол? ”“ Бүгд өөр өөр. Та тэдэнтэй ажилдаг уу? ”“ Би тийм хүмүүстэй ойр байдаг юм. Би тийм хүмүүсийг мэднэ. ”“ Яагаад тэдэнтэй ойр байдаг юм бэ? Та сувилагч юм уу? ”“ Хамт ажилдаг хүмүүс маань. (Өө!) Гэр бүлийнхэн. Хаа сайгүй гэх гэсэн юм. ”“ Аан, тэднийг сонсож өгөөрэй. Ихэнх хүмүүс ярилцах, эсвэл асуудлаа дэлгэх хэрэгтэй байдаг.. Иймд сонсож өгөх юм бол хэдийнээ сайн хэрэг. Бас хааяа нэг толгой дохих хэрэгтэй. Эсвэл тэдэнд залбир гэж хэл. Тэдэнд өөрсдийн туршлагаа хуваалц, үгүй бол өөр нэгний туршлагыг. Эсвэл тэдэнд ном унш, үгүй ядаж миний дууг сонс гэж хэлээрэй. Тэгвэл сэтгэл санааг нь өргөнө, тэгээд тэдэнтэй сүнслэг бясалгалын талаар ярилцаарай. ”Хайр минь, та болон Австралийн сайхан сэтгэлт хүмүүс, амар амгалан оршиг.”