Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Эрүүл веган хооллолт нь өвчнөөс урьдчилан сэргийлэх сайн арга юм. Өнөөдөр би ханиад, томуу зэрэг вирусийн халдвараас хэрхэн хамгаалах талаар хэдэн зөвлөгөө өгөхийг хүслээ.Та витамин C, цайрыг нэмэлтээр тогтмол хэрэглэснээр ханиад томуунаас урьдчилан сэргийлэх, үргэлжлэх хугацааг богиносгож чадах ба мөн веган Д аминдэм хэрэглэхээ мартуузай! Цусан дахь Д аминдэмийн түвшин бага байх нь амьсгалын дээд замын халдварыг ихэсгэж болохыг судалгаагаар харуулжээ. Өөр нэг зөвлөгөө бол гараа цэвэрхэн байлгах, нүүрэндээ гараа хүргэхгүй байх сайн зуршлыг бий болгох явдал юм. Нянгаас өөрийгөө хамгаалахад мөн адил чухал зүйл бол утсаа тогтмол ариутгах явдал. Та итгэх үү, үгүй юу, таны утас нийтийн жорлонгийн суултуураас илүү олон нян агуулж байж мэднэ! Мөн та ханиаднаас сэргийлэхийн тулд өөрийгөө арчлахыг чухалчлан үзэж болно! Амралт, сайн унтах нь чухал тул ядрахаас урьдчилан сэргийлэх нь таны дархлааг хадгалахад тусална. Та өдөр бүр йог, бясалгал эсвэл байгальд зугаалж болно.