Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
АНУ-ын Хотын дарга нарын 91 дэх удаагийн бага хуралд 1,400 гаруй хотын дарга нар ургамалд суурилсан хоолны дэглэмийг дэмжсэн тогтоолд нэгдэв. Энэ хооллолт нь жимс, хүнсний ногоо, самар, үр, буурцаг шош зэрэг бүхэл үрийн, хамгийн бага хэмжээгээр боловсруулсан хоол хүнс бүхий “ургамал давамгайлсан хооллолт” дээр суурилдаг. Энэ тогтоолыг дэлхийн дулаарал, эрүүл мэндийн архаг өвчнүүд, эрүүл мэндийн зардал нэмэгдэж буйтай холбоотой асуудалд стратегийнхариу арга хэмжээ болгон баталсан. Нью-Йорк хот агентлаг, сургууль, асрамжийн газар, эмнэлэг зэрэг байгууллагуудад ургамалд суурилсан хоолны хөтөлбөрүүдийг сурталчилдаг. Үүний нэгэн адил Калифорни муж сургуулиуддаа сурагчдад ургамлын гаралтай хоол санал болгоход туслахад 100 сая ам доллар олгож байна. АНУ-ынхотын дарга нарын веган ирээдүй рүү чиглэсэн алсын хараа, идэвхтэй алхам гайхалтай. Энэ тогтоол нь АНУ-ын засгийн газрын бүх түвшнийг энэ эерэг хөдөлгөөнд нэгдэж, иргэдийн эрүүл мэндийг дэмжих, амьтан- хүний амь насыг хамгаалахын тулд Тэнгэрлэг баяслаар ургамлын гаралтай хооллолтыг хэрэгжүүлэхэд урам зориг өгөг.