Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Багш аа, Тантай хүндэтгэлтэйгээр мэндчилж байна. Би уучлалт гуйж, танд талархаж байгаагаа илэрхийлэхээр оюун санааны шүлгээ зориулъя. Тандаа маш их хайртай шүү. Энэ сэтгэлийн үгийг бичиж байхад нулимс минь урслаа...СҮНСЛЭГ ШҮЛЭГ“Чулуун Буддатай ярилцахуй” дууг дуулахыг тань сонсоход төрсөн мэдрэмж минь“Амгалан байна уу, Будда? Асгаруулж юунд уйлав? Чулуун зүрхэнд чинь хүслэн хэчнээн бэ? Хамаг нулимсаа тэнгист юунд цутганам Хайрга чулуунд хайраа юунд өгнөм? Өө Будда, өө Будда, Эгэлгүй Нирванаг юунд орхин одоов?”Будда юунд уйлнам бэ? Гэхдээ таны хоолойг сонсох үед Нүд минь нулимсаар бүрхэж байлаа Дэлхий ертөнцийг таних тусам зовлонгийн далай юм Та живж буй сүнснүүдийг аварч, Самсарагаас чөлөөлөхийн тулд ирж буцсаар байна.Каошюн, 6/7/2018 Ау Лак (Вьетнам) улсаас Бао Ан.Уран яруу Бао Ан, Багшийн дуу хоолой ялангуяа дуун дахь дуу хоолой нь гарцаагүй бидний оршихуйu бүхий л талаар дэвшүүлдэг билээ. Таны гэрэл гэгээтэй яруу найрагт баярлалаа.Их Багш энэ захиаг танд зориуллаа: “Гэрэлтэм Бао Ан, Бид өөрсдийн чин сэтгэлийн бодлыг уянгын хэлбэрээр илэрхийлэхийн тулд яруу найргийн хайрыг хуваалцдаг. Зохиол илгээсэнд нь Хайрын хамт талархъя. Диваажингаар хүчирхэгжсэнээр бид сорилтуудыг даван туулж, веган ертөнцийн зорилгодоо хүрч чадна. Буддагийн хязгааргүй Гэрэл таны болон уян хатан Аулак (Вьетнам) ард түмний дотор мөнхийн амар амгалан, баяр баясгаланг авчрах болтугай."