Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

The Experience of Eating Late at Night Led to Falling under the Influence of the Negative Power: We Must Rely on the Master Power, and Humble Ourselves, Following Only Divine Guidance

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Эрхэм Хүндэт Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай, Суприм Мастер ТВ-ийн багт гүн хүндэтгэл илэрхийлэн мэндчилье, Хэдхэн шөнийн өмнө өөрийн харсан нэг ахуйн ойлголтоо та нартай хуваалцахын хүслээ. Их Багшийн шөнө орой их зүйл идэх хэрэггүй, сөрөг хүчний нөлөөнд өртөх нь бий гэж зааварласны дагуу би нар шингэснээс хойш нэг их хоол иддэггүй. Гэхдээ нэг удаа энэ шийдвэрээ үл даган, маш их өлсөж бас ядарсан байсан учраас би оройн 11 цагт хоол идчихсэн.

Бясалгалаа хийсний дараа Би нэг тийм тунел руу татагдан тэр дундуур маш хурдтай нисэж эхэлсэн. Би гэрэл хайж байсан ч харин эсрэгээрээ нэг тийм харанхуй орчин руу татагдав. Тэнд би чөтгөртэй тааралдаж надад хандан ийнхүү ярьсан. Гэнэт харанхуй дундаас түүний гар тодорч гарч ирээд ийнхүү надад хандан хэлэв, “Гараа миний гар дээр тавь” гээд Тэр өөртэй нь нэгдэхийг хүссэн. Гэхдээ би түүн үрү огт харалгүй маш их ууртайгаар бас дургүйцэж үзэл ядан түүн лүү хашхирч харааж эхэлсэн. Миний хашхирах уурлах нь маш их хүчтэй байсан улмаас би түүний над руу хандан ятган хэлж байгаа үгийн сонсохгүй байв. Эцэст нь тэр надаас дахин асуув, “Чи итгэлтэй байна уу? Эс бөгөөс...” тэр энэ өгүүлбэрээр намайг айлгах гэв.

Гэхдээ би итгэлтэйгээр Таван Ариун Нэрээ уншин түүнээс нүүр буруулан харсан. Би өрөөнд тэр миний биеийг сүнснээс салгаж байгааг олж харав. Би миний сүнс түүний дайралтыг зогсоохоор биеэсээ дээш гарч буйг харлаа, гэхдээ би Таван Ариун Нэрээ давтсаар сүнс буцаад биедээ орж байв. Их Багшийн дууг утсан дээрээ тавьсан байхад ийм үзэгдэл болсон. Дотоодын Их Багш намайг унтахын өмнө Их Багшийн дууг утсан дээрээ тоглуулах санааг надад өгсөн юм. Их Багшийн дуу, Таван Ариун нэрээ дуудсаар бас Их Багшид миний итгэх итгэл энэ аймшгийн шийтгэлээс намайг аварсан гэж бодож байна.

Энэ ахуйн ойлголтоос би хоёр зүйлийг ойлгож авсан: Их Багшийн сургаал биднийг авардаг учраас үйл хөдлөлдөө байнга мөрдөж хэрэгжүүлэх. Хоёрдугаарт, чөтгөр авшигтныг харанхуй руу уруу татдаг. Тийм учраас бид үргэлж бат бэх итгэлтэй байж, бясалгалаа сайн хийвэл тэд бидэнд ойртож чадахгүй гэдгийг анхаарах ёстой.

Хайр Их Багш аа, би Таны бүхий л хайр сургаалд талархдаг. Хязгааргүй их хайрын хамт Иранаас Вида бичиж байна.

Азтай Вида, Зүүд мэт энэ ахуйн ойлголтоо хуваалцсанд баярлалаа. Энэ дэлхий ямар их айдастай газар болохыг сөрөг хүчний нөлөөнд орох ямар амархан байдгийг энэ түүх харуулжээ. Их Багшийн Адислал, Авралгүй бол түүнээс зугтах боломж тун бага. Та энэ чухал зөвлөмжийг мэддэг бас бясалгалаа тууштай сайн хийдэг нь завшаантай хэрэг болжээ. Та болон зөөлөн сэтгэлт Иран хүмүүс үргэлж Аллахын хязгааргүй Хайрыг мэдсээр байг, Суприм Мастер ТВ баг

Их Багш танд захиас сургаалаа илгээжээ: “Итгэлтэй Вида, ийм ахуйн ойлголтын дараа би авшигтнуудад яагаад дандаа чимээгүйхэн Таван Ариун нэрээ дуудаж байхыг зөвлөдгийг сайн ойлгожээ. Сахилаа чандлан сахин, бас бясалгалаа сайн хийгээрэй. Дэлхийгээс өөрийгөө чөлөөлөх нь тууштай итгэл зүтгэл, чин сэтгэлийн зориулал бас дотоод гадаад сэтгэлийн нэгдмэл байдлыг шаарддаг. Жижигхэн алдаа хүртэл маш том уналтад хүргэж болно. Тийм учраас, бид Их Багшийн хүчинд найдан өөрсдийгөө даруухан байлгаж, зөвхөн Диваажинг дагах өөр бусад зүйлсээс зайлсхийх хэрэгтэй. Та энэ тохиолдлоос суралцан энэ дэлхийн нөхцөл байдлыг ойлгон яаж сэргийлэх арга замаа олсонд би баяртай бай Таныг хайрладагт итгээрэй! Та болон гайхалтай Иран хүмүүс Мөнхийн амар амгаланд орших Номлогчийн (Тэрээр Амгалан Оршиг) сүр жавхлант Гэрэлд ямагт адислагдаг хэмээн ерөөе.”
Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
2024-11-10
1 Үзсэн
2024-11-09
226 Үзсэн
2:02

Standing Witness to Immense Power of Master

2024-11-09   555 Үзсэн
2024-11-09
555 Үзсэн
7:13

Vegan Street Fair in Alameda, CA, USA

2024-11-09   277 Үзсэн
2024-11-09
277 Үзсэн
1:39

Here is a good tip to relieve joint pain.

2024-11-08   637 Үзсэн
2024-11-08
637 Үзсэн
2024-11-08
588 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд