Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Өнөөдөр бид энгийн бөгөөд эрүүл мэндэд сайн нэгэн хоолыг бидний Хайрт Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай (веган)-н зааснаар хүргэе. Сайн уу, гайхалтай хүүхдүүд минь. Өөртөө, хайртай гэр бүлдээ, анд найзууддаа тусламж хэрэгтэй үед халамж тавьж чадахуйц эрүүл мэнд, саруул ухаан хайрлаач хэмээн Бурханд залбираарай. Надад та нарт хэлэх нэгэн нууц байна. Хоол хийх цаг байхгүй бол би шинэхэн дарсан ногоо хийчихдэг. Шилэн саванд талаар нь халуун юм уу, хүйтэн ус хийгээд жаахан давс, цагаан цуу хийж жаахан сахар нэмээд шөлний нунтаг амтлагч хийж амттай санагдах хүртэл нь бүгдийг нь хутгадаг. Тэгээд үүндээ дуртай хүнсний ногоонуудаа угааж татаж хийгээд талх юм уу цагаан будаатай холиод шууд тэр дор нь, эсвэл хэдэн өдрийн дараа идэж болно. Ингэснээр угаах ажил багасна. Ай даа! Амттай байна! Та нар ч гэсэн амтыг нь үзээрэй. Сайхан зооглоорой. Бурхан хүүхдүүд та нарт хайртай. Бид ч бас Тандаа хайртай шүү, Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай. Мөн амттай сайхан хоолны зөвлөгөө өгсөнд Тань баярлалаа.