Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Дэлхийг бүхэлд нь өөрчлөх Бурханы Ивээл ба Дэлхийн Залбирал

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай

Би түүнийг хооллодоггүй байсан бол загас идэхийг илүүд үзэх байсан уу гэж урьд нь асууж байсан. “Чамд загас илүү дээр, тийм үү?” гэхэд “Үгүй, үгүй. Үгүй шүү.” гэв. “Чи загасанд дургүй юм уу? Шинэхэн загасанд ч уу? Та нар шувууд юм чинь загасанд дуртай л гэж бодсон. Тэгээд л идэж байгаа” гэж би хэллээ. (Зөв зөв.) Тэр харин “Үгүй, үгүй!” гэв. Надаас тэр, “Та дуртай юу, Та өөрөө шинэхэн загасанд дуртай юу?” гэж асуусан. (Хөөх.) Тэгэхээр нь би “Үгүй! Мэдээж үгүй. Би бол хүн. Би загас идэх заяатай биш. Харин та нарыг загас идэх заяатай гэж бодсон юм” гэлээ. Тэр, “Үгүй ээ, бидэнд сонголт байдаггүй. Бид загас идэх ёстой болдог. Гэхдээ энэ өмхий” гэв. (Хөөх.) “Сайхан биш. Амь зогоох гэж л бид иддэг” гэсэн. (Хөөх.) Миний сэтгэл их гутарлаа. [...]

Би түүнд “Өнөөдөр надтай уулзаж, учрахын тулд бүр миний гараас хооллох хүртлээ тийм сайн зүйл хийснээ санаж байна уу? Би та нарыг тэжээх гэж олон ч талх үйрүүлсэн. Яаж ийм их хувь заяатай болсноо санаж байна уу?” гэлээ. Тэр надад “Бид таны зорилго үйлсэд хандив өргөсөн юм” хэлсэн Би “Өө, сүрхий сайн хэрэг байна.” Гэхдээ тэр төрөлдөө биш. Өөр нэгэн төрөлдөө. […]

Өмнөх ерөнхийлөгч Трамп хэдий асар их хүнд хэцүүг туулж, маш ихээр адлуулж байсан ч гэсэн эх орныхоо төлөө, энэ дэлхийн төлөө хичээн зүтгэх хүсэлтэй хэвээр байгаа гэдэг нь тун сайхан мэдээ байна. Яагаад гэвэл жирийн иргэн байснаас энэ албан тушаалд байх нь хавьгүй ихийг хийх боломжтой. Тэгэхээр энэ бол тун сайн, үнэхээр сайн мэдээ. (Тийм, Багш аа.) Тэр ялаасай билээ. Түүнийг дахиад ерөнхийлөгч болоосой гэж хүсэж байна. Хурай! Ерөнхийлөгч! Хурай! (Хурай! Бид тэгж найдаж байна.) [...]

Host: 2022 оны 11-р сарын 20-ны ням гарагт бидний Хамгаас Өгөөмөр Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай (веган) Суприм Мастер Телевизийн ажлын багийнхантай ярилцаж үнэт цагаасаа хугаслан урьд төрөл болон үйлийн үрийн талаарх асуултуудад хариуллаа. Ажлын багийнхан мөн саяхан АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд эрхэмсэг Дональд Трамп нэр дэвшиж буйгаа зарласан талаар болон Украин (Урейн)-ы талаар сайн мэдээ зэргийг хуваалцлаа.

(Надад өмнөх төрлүүдийн тухай шувуу, өт хоёрын үлгэрийг Ярьж өгч байсан юм. Өмнөх төрлүүдийнхээ нэгэнд шувуу өттэй уулзаж байсан бөгөөд энэ насандаа тэд хүмүүн төрөлт Хос хоёр болжээ.) Үнэн түүх юм уу? (Тийм ээ, үнэн түүх. Тэд бол миний эцэг эх.) Өт нь хэн нь юм? (Аав маань байх. Харин ээж маань шувуу нь.) Нэгэн шувуу, бас нэгэн өт. Ээ, шувуу нь өтийг идчихээд Тэгээд эргэж ирэх болж, за юу? (Тийм ээ.) Хамтдаа. (Тийм.) Өө, хөөрхий өт. Бас буруу өтөө идсэн хөөрхий шувуу! [...]

Үүнийг та яаж мэдсэн юм бэ? (Тэд надад ярьж өгсөн юм.) Ээж чинь ярьсан юм уу, аав чинь ярьсан юм уу? (Тийм, ээж маань урьд төрлүүдээ хараад энэ түүхийг хуваалцсан юм. Тэгээд бас хоёр асуулт байна: Бид өөрсдийн урьд насаа хэрхэн мэдэж авах вэ? Мөн хүмүүсийн энэ холбоо төрлөөс төрөлд ямар нөлөөтэй бэ?) Өө, хөөх. Энэ бол адармаатай. [...] Өмнөх төрөлдөө санаа зовох хэрэггүй. Урьд насаа эргэн санаж яах гэсэн юм бэ? Юу ч өөрчилж чадахгүй шүү дээ. Би нэгэн урьд насны тухай ярьж өгье. (За, Багш аа.) Миний өөрийн урьд төрөл. (Хөөх, янзтай! За!) Төрлүүдийн нэг нь.

Би шувуу-хүмүүсийг тэжээдэг байсан. Та нарт урьд нь хэлсэн. (Тийм, Багш аа.) Тэд гэрт минь ирээд бүр байшинд маань орохыг хүссэн. (Хөөх.) […] Гол нь цахлай-хүмүүс байсан юм. Тэд дандаа ирнэ. Тэгээд надад сайн сайхан зүйлсийг ярьж, “Түүнээс болгоомжлоорой” гэх мэтчилэн хэлнэ.

Муур-хүмүүс бас хэлэх гэнэ, бас үнэг- болон бусад шувуу- хүмүүс, жижиг, том шувууд мөн адил юм хэлэх гэнэ. Бас аалз-хүмүүс хүртэл том нь орж ирж чадахгүй бол жижиг нь ороод ирнэ. Тэд нар цонхны зайгаар юм уу, хаалганы доогуурх зайгаар ороод ирдэг. Тэд надад өдөр бүр л маш их зүйлийг, ихэнхдээ л адилхан зүйлсийг, чухал зүйлсийг хэлдэг. Тэгээд би тэдэнд, “За, за, би хэдийн бүгдийг нь сонссон” гэнэ. […]

Нэг өдөр надад жаахан төвөгтэй юм уу, эсвэл хэн нэгний надад хүлээстэй мэт мэдрэмж төрж байгаад гайхаж байлаа. Би үнэндээ хэнээс ч асуугаагүй. Зүгээр л “Аяа, энэ бүгд юунд намайг зовооно вэ? Тайван орхиж үз” гэв. Гэтэл тэр газрын цахлай-хүний хаан нь хүрч ирээд (Хөөх.) “Өө, энэ Танаас болоогүй ээ. Тэр хүн ч биш. Энэ бол энэ дэлхийн үйлийн үрээс болоод Танд ийн түвэг учруулахаар зохицуулагдсан хэрэг” гэж хэллээ. (Хөөх) Би, “За, за. Хэдийн тэгж таамаглаж байлаа” гэв. Үргэлж л дэлхийн үйлийн үр, дэлхийн үйлийн үр. Тэд надад яг л маани шиг давтана.

Тэгэхээр нь би, “Ингэхэд та хэн юм бэ?” гэж асуулаа. Аан, Нео. Түүнийг Нео гэдэг. Тэгээд би “Үсэглээд өг дөө” гэлээ. Тэр Н-Е-О гэж үсэглэв. (Хөөх.) Би түүнд “Өө. Чи шинэ юм аа даа? Эсвэл би нэрийг чинь урьд нь сонсож байгаагүй юм уу?” гэв. Тэр, “Үгүй, үгүй. Та нэрийг маань мэддэг байсан. Би эндэхийн цахлайнуудын хаан нь” гэлээ. Тэгэхээр нь, “Өө, сүүлд чи анх удаа ирэхдээ надад өөрийгөө ‘Н-Ю’ гэж танилцуулсан шүү дээ” гэв. Ю гэж. (Тийм байх нь.) Намайг “За” гэхэд тэр, “Аан энэ адилхан сонсогддог юм. Тэгээд би Танд богино, амархан байдлаар хэлсэн юм” гэсэн. Тэр богино, амархан болгосон гэнэ. Тэгэхээр нь би, “Аан, за, за, одоо ойлголоо” гэсэн. “Н-е-о” ба “н-ю.” Яг л “нью” гэж байгаа юм шиг. (Тийм, Багш аа.) […]

Тэгээд би, “За, за. Ойлголоо. Надад юунд ийм эелдэг хандав?” гэж асуулаа. Тэр их эелдэг. Надад, “Яагаад гэвэл Та бидэнд хүйтэн өдрүүдэд тусалж байна шүү дээ. Бид мөн үүнд ч ихэд талархаж байна” гэсэн юм. Би, “Өө, би туслахдаа таатай байна. Би туслах их дуртай шүү, дуртай” гэлээ. […]

“Чи жимсэнд дуртай юу? Ямар нэг онцгой жимс бий юү?” гэхэд минь тэр, “Үгүй, бид дургүй” гэсэн. Яагаад гэвэл зарим өдөр тэд ирдэггүйгээс хоолны нь үлдэгдэл дараа өдөр нь байж байдаг. […] Тэднийг яагаад ирээгүй талаар Неогоос “Та нар өчигдөр яагаад ирээгүй юм бэ? Юу болоо вэ? Та нар өөр хаа нэгтээ илүү дээр хоол олоо юу? Эсвэл өөр нэгэн хооллоо юу?” гэж асуутал тэр, “Үгүй, үгүй” гэлээ. “Тэгээд та нар юу идээ вэ?” гэхэд тэр надад “Хог” гэж хэлсэн.

Өө. (Өө!) Надад аймаар санагдсан. Намайг чимхээд авах шиг, арьсанд зүү хатгах шиг болсон. “Би лав хог идэж чадахгүй. Та нар яагаад хог идэхэд хүрэв?” гэж би хэлээ. Бас үнэг-хүмүүс заримдаа миний гадаа тавьсан хоолыг идэх гэж ирээгүй бол надад адилхан зүйл хэлдэг байсан юм. Тэр хог идсэн гэсэн. (Өө.) Надад аймшигтай санагдсан. Би харамссан. Бид хог идэхэд хүрсэн гээд төсөөл дөө. (Харин тийм ээ, Багш аа. Ойлгож байна, Багш аа.) […]

Тэгээд би “Харин би их харамсаж байна. Та нарт дандаа хоол тавиад байх цаг надад байдаггүй” гэж хаан Неод хэллээ. Би түүнд, “Амьдрал минь галзуу юм шиг Өөртөө цаг гаргах ч аргагүй, тиймээс та нарыг өлсөөд ирэхэд чинь та нар заримдаа өөр, хэсэг хэсгээрээ ирдэг болохоор хангалттай хооллохгүй, цагтаа ирдэггүй бол уучлаарай....” гэлээ. Заримдаа их олуулаа ирдэг. Харин дараа нь хоцорсон хэд нь ирнэ. Сүүлд энэ тухай мэдээд хоцрогчдод зориулж жаахан хоол хадгалдаг болсон. Тэд яг л хамгаалагчтай юм шиг дөрвөн зүг харж зогсоод идэлгүй хамгаалдаг. (Өө. Хөөх.)

Сүүлд миний ажиглаж мэдсэнээр нэг л шувуу дандаа, өдөр бүр байж байсан. Тэд ээлжилдэг байсан ч байж магадгүй, би асуугаагүй юм. Харин тэд намайг харангуутаа намайг хэдийн босчихсон байгааг мэддэг байж. Тэгээд бие биеэ даруй дуудна. Өндөр дууны өнгөөр “Эх, ээх, ээх” гэх маягтай дуудна. (Хөөх.) Надад ингэж дугарах авьяас алга. Тэгээд тэнд ойр орчим сууж байгаад дуудах нэг цахлай-хүн ямагт байж байдаг. Өөр нэг шувуу дуудаж байвч өөр хэлээр дуудна. […]

Тэгээд тэд огтхон ч сааталгүй иднэ. Тагтаа байсан ч хурдан гэгч идээд, идээд, нисээд явчихна. Ямагт сайн гэгч цэмцийтэл иднэ. Тэд бүгдийг нь юу ч үлдээлгүй түүчихдэг. Жаахан юм үлдвэл тагтаа юм уу, арай бага шувууд сүүлд ирээд бүгдийг цэвэрлэчихдэг. Гайхалтай. (Хөөх.) […]

Тэгээд би, “Хэрэв би та нарыг сайн тэжээж чадахгүй бол загас идсээр байх уу? Та нар цахлай л юм чинь угаасаа загас иддэг болохоороо дуртай байх, тийм үү? Та нар илүү дуртай биз дээ? Загас өгч чадахгүйд уучлаарай” гэхэд тэр, “Үгүй, үгүй, Таны өгсөн хоол их тустай” гэсэн. (Хөөх.) Би яг хэлснийг нь хэллээ. Нэг ч үг нэмж хассангүй. (За, Багш аа.) Хэрэгтэй бол тайлбарлана уу гэхээс биш тэр маш тодорхой хэлдэг учраас би ер нь яг л хэлснийг нь хэлж байна. Тэд хурдан, энгийн, гэхдээ маш тодорхой ярьдаг. (Тийм байх нь, Багш аа.) […]

Тэгээд би, “Та нар миний хувьд хэн юм бол? Та нар надад яагаад ийм их хайртай юм бэ? Та нарыг харах бүрд маш их хайр төрөх юм. Та нарыг маш үзэсгэлэнтэй, цэвэр ариун, гэм зэмгүй, гайхалтай төрөлтөн гэдгийг мэдэрч байна. Үнэхээр хайртай шүү. Та нарыг би хараагүй байлаа ч миний тавьсан хоолыг гадаа идэж байгааг чинь мэдэрч маш их хайр төрдөг. Та нарыг тэжээхдээ би үнэхээр баяр жаргалтай байдаг. Санаж байвал миний хувьд хэн гэдгээ хэл дээ” гэв. (Хөөх.)

Тэгэхэд тэр надад “Эрт дээр цагт өөр нэгэн төрөлдөө” гэж хэлсэн. Өө, энэ бүхний өмнө мэдээж би заримыг нь таньж байсан ч амьтан-хүмүүс санаж чадаж байна уу, үгүй юү гэдгийг би мэдмээр байсан юм. (Хөөх. За, Багш аа.) Гэтэл тэдний ихэнх нь бид бүхнээс дээр санаж байгаад нь би их гайхсан. (Өө, хөөх!)

Юутай ч би түүнээс, шувуу-хүн болох юу хийснээ санаж байна уу, эсвэл аль Диваажингаас ирсэн юм бэ, гэж асуулаа. Тэр, “Их доод түвшний астрал диваажингаас” гэв. “Яагаад тэр вэ? Тэгээд бас яагаад шувуу болчихсон юм бэ? Та нар яагаад шувуу-хүн болсон юм бэ?” гэж би асуулаа. Тэр, “Өө, амгалан тайван байдал алдагдуулснаас тэр” гэв. “Хүүе, битгий ийм гүн ухааны үг ашигла л даа. Юу хийснээ л хэл. Ямар муу зүйл хийсэн юм бэ?” гэж би асуусан. (Хөөх.) “Тайван байдал алдагдуулсан” гэнэ. Маш энгийн.

Би тэдэнд “Зөвхөн тэр ч биш” гэв. Тэднийг муу зүйл хийснийг би мэдэж байв. Тэгэхэд тэр, “Бид дээрэмчид байсан. Тонуулчид байсан юм” гэв. (Хөөх!) […] “Хөөх, хэн нэгнийг хөнөөсөн үү?” гэж асуухад “Үгүй, үгүй, үгүй. Бид мөнгийг нь л дээрэмдсэн” гэв. Тэр бол нэг л төрлийн явдал. Тэгээд би, “Хөөх, Тэгэхээр одоо би гэмт хэрэгтнүүдийг хооллож байгаа юм аа даа. Гэхдээ та нар сайхан хоол гараас идээд л азтай юм. Учир нь...”

Би түүнийг хооллодоггүй байсан бол загас идэхийг илүүд үзэх байсан уу гэж урьд нь асууж байсан. “Чамд загас илүү дээр, тийм үү?” гэхэд “Үгүй, үгүй. Үгүй шүү.” гэв. “Чи загасанд дургүй юм уу? Шинэхэн загасанд ч уу? Та нар шувууд юм чинь загасанд дуртай л гэж бодсон. Тэгээд л идэж байгаа” гэж би хэллээ. (Зөв зөв.) Тэр харин “Үгүй, үгүй!” гэв. Надаас тэр, “Та дуртай юу, Та өөрөө шинэхэн загасанд дуртай юу?” гэж асуусан. (Хөөх.) Тэгэхээр нь би “Үгүй! Мэдээж үгүй. Би бол хүн. Би загас идэх заяатай биш. Харин та нарыг загас идэх заяатай гэж бодсон юм” гэлээ. Тэр, “Үгүй ээ, бидэнд сонголт байдаггүй. Бид загас идэх ёстой болдог. Гэхдээ энэ өмхий” гэв. (Хөөх.) “Сайхан биш. Амь зогоох гэж л бид иддэг” гэсэн. (Хөөх.) Миний сэтгэл их гутарлаа. Ээ Бурхан минь. Тэгээд би, “За. За. Та нар загас идэх ёстой болдогт би маш их харамсаж байна. Тэгсэн ч та нар дургүй юм байна” гэв. Харин тэр, “Санаа зоволтгүй, Таны өгсөн хоол их тус болдог” гэлээ. […]

Тэгэхээр нь би “За. Та нар ядаж л хэн нэгнийг хөнөөгөөгүй нь сайн хэрэг. Харин тэр бүхнээс болоод тамд унаагүй юм уу?” гэв. Тэр хэлэхдээ, “Өө, бид тийм ч ихийг дээрэмдээгүй. Тэгээд ч бид хүмүүсийг зодож занчаагүй. Бид чимээгүйхэн л тэгснээс биш тийм ч балмад авирлаагүй. Бас бид наманчилсан. Бид нар бас ажилгүй байсан болохоор гэр бүлийнхээ амин зуулгын төлөө л тэгсэн. Бид дээрэм хийхэд хүрсэн ч маш муухай санагдсан. Тэгээд Диваажин бидэнд зөөлөн хандсан” гэлээ. (Хөөх.)

Би түүнд, “Өө, За. “Өнөөдөр надтай уулзаж, учрахын тулд бүр миний гараас хооллох хүртлээ тийм сайн зүйл хийснээ санаж байна уу? Би та нарыг тэжээх гэж олон ч талх үйрүүлсэн. Яаж ийм их хувь заяатай болсноо санаж байна уу?” гэлээ. Тэр надад “Бид таны зорилго үйлсэд хандив өргөсөн юм” хэлсэн Би “Өө, сүрхий сайн хэрэг байна.” Гэхдээ тэр төрөлдөө биш. Өөр нэгэн төрөлдөө.

Дээрэм хийснийхээ дараах төрөлд тэд илүү сайн үйлс хийнэ гэж тангараглажээ. (Ойлголоо.) Нас барахын өмнө тэд наманчилж хүмүүст дахин хэзээ ч хор хүргэхгүй, тэднийг дээрэмдэхгүй, эд хөрөнгөө алдан санаа зовж эсвэл гуниглахад хүргэхгүй гэж тангараглажээ Тэгээд өөр нэг төрөлдөө... яг дараагийн биш, өөр нэгэн төрөлдөө биеийн хүчний ажил хийдэг ажилчид болжээ. (Аа, за.)

Би тэднээс “Та нар тэр үед хандив надад хандив өгсөн үү? Санаж байна уу?” гэсэнд тэр “Тийм, санаж байна” гэв. […] Тэр надад хэлэхдээ, Таны шүтлэгийн харьяа “нууц сүлжээ””-нийхэнд ажиллаж байсан гэлээ. Би “Сайн хэрэг байна. Хэрхэн яаж тэгэв?” гэж асуухад тэр “ Бид Таны сүмийг засварлаж байсан юм. Таны гэр- Таны сүм (Хөөх.) Таны шавь нар нэгэн удаа засвараа дуусгахад хангалттай мөнгөгүйгээсээ болж дэндүү их санаа зовж байсан учраас бид хандивласан” гэв. (Аан.)

Би “Аан, та нар баян байсан юм уу” гэлээ. Тэр харин “ Үгүй, үгүй. Бид дөрвөн сар цалингаа хандивласан юм. Бидэнд мөнгө төлөх хэрэггүй байсан учраас мөнгийг бага зэрэг хандивын мөнгөтэй нийлүүлж Таны гэрийг засахад хэрэглэсэн. (Хөөх.) “Миний гэр юм уу? хувийн уу?” гэж намайг асуухад тэр “Аан, угаасаа тэр чигтээ таны гэр л дээ, сүм шиг” Ашраам шиг гэж хэлж буй нь тэр. (За, Багш аа. Ойлгож байна аа Багш аа.) Би “Ямар сайн хэрэг вэ. Өөрт чинь ч бас тустай” гэсэн. (Тийм.) Тиймээс л энэ цаг үед чи миний гараас хоол идэж байна. Тэр “Гэхдээ бид Тантай уулзах аз завшаан тохиосонд маш их талархаж байна” гэсэн.

Харин тэр энэ бүхнийг хэлсний дараа... өмнөх ба дараах мөчийг би мэдээж санаж байна. Би жаахан гунигласан. Бага зэрэг гуниг төрөв. Учир нь би анхнаасаа тэднийг зүгээр л хайрлаад хооллож байсан. Бодсон санасан юмгүй. (Тийм ээ, Багш аа) Тэр надад эдгээр түүхийг ярьж сануулсны дараа би ч санаж, надад гуниг төрсөн. Надад “Тэгэхээр энэ миний хайр биш байх нь ээ?” гэж санагдсан. Би түүнд ямар нэг өртэй тэдэнд өр төлөөстэй болохоор тэднийг тэжээх ёстой юм шиг санагдаж би жаахан гонсойв. Хайрынхаа угаас гэж би бодсон юм.

Гэхдээ хамаагүй. Би тэднийг тэжээх бүртээ “Бурханыг сана. Үүнийг Бурхан өгч байгаа юм. Би Бурханы хүсэл болон өршөөлийг гүйцэлдүүлж байна. Та нар Бурханд байнга талархах ёстой” Тэд баярлалаа гэсэн эсэхийг мэдэхгүй. Тиймээс би “энэ хоолыг хайрлаж эдэнд өгөх боломж олгосон Бурхан Танд баярлалаа” гэсэн. Тэд дахин шувуу-хүн болохгүй, өөрсдийн дургүй загасаар хооллохгүй байхын тулд тэднийг адислаж хайрла гэж бас залбирав. (За.)

Би тэднийг загасанд дургүй гэж мэдээгүй. Үнэхээр мэдээгүй. (Тийм) Би тэднийг тийм л төрсөн, хүнс нь загас гэж л бодсон. (Тийм) Тэднийг буруутгасан юм байхгүй. (Бид ч бас тэгж л бодож байсан.) Дараа нь би тэднээс “Та нар загас-хүмүүсийн ийм олноор нь иддэг, үйлийн үр чинь дордохгүй юу?” гэж асуулаа л даа. Тэр надад “ Үгүй, үгүй. Тэр загаснууд асар их үйлийн үртэй” гэсэн. Тэр яг ингэж хэлсэн дээ. (Хөөх.) […]

Нэг тиймэрхүү юм болсон, би жаахан гунигласан. Би, Бурхан минь, хандивыг нь хүлээж авсан нь миний шавь нар би хүссэн ч биш юм байна. Тэд засахыг хүссэн, би ч хүссэн биш гэтэл би өрөө төлөх ёстой. Шувууд над дээр ирж би тэднийг тэжээх ёстой. Би өмнө нь тэднийг цэвэр хайр, баяр хөөртэйгөөр хооллодог байв. Харин үүнийг сонссоноос хойш “Ээ, энэ тэгэхээр миний өр төлөөс байх нь уу? Урьд өмнөх шигээ тийм эрхэм үйл шиг санагдахаа больсон. (Өө.)” юм шиг байв.

Гэхдээ би тэдэнд маш их хайртай хэвээрээ л дээ. Хооллож байгааг нь хараад би жаргалтай байдаг. Зүгээр л, тэдний хооллож буй минь тийм ариун биш, 100% хариу нэхээгүй хайр биш гэдэгт сэтгэл жаахан гонсойж байна. (Тийм. Тийм, Багш аа) Урьд төрлийн үйлийн үртэй зууралдчихсан юм шиг. Миний үйлийн үр биш ч гэлээ. (Тийм ээ.) […]

Би тэднээс “ За тэгвэл, энэ төрлийн дараах ирээдүйгээ бас мэдэх үү, хаашаа явахаа та нар мэдэх үү? та нар цахлай-хүн эсвэл ямар нэг амьтан-хүн болох уу, эсвэл аль нэг доогуур Диваажинд төрөх юм уу, эсвэл там руу явах ч юм уу?” гэж асуув. Тэр “Үгүй, үгүй. Асуудалгүй.” гэж байна. Би “Асуудалгүйдээ ямар гэж? Диваажин явцгаах юм уу?” гэвэл Тэр “Тэгнэ. Маш их, асар их буян үлдсэн” (Өө, хөөх.)

Би тэгэхээр нь “ Тийм ээ, хандиваасаа болоод, тийм биз? Аа, за. Одоо та нар муу үйлийн үрээ эдэлж байгаа үе чинь юм байна. Дээрэм хийсэн муу үйлийн үрээ барж байгаа юм байна. Харин дараа, та нар Диваажинд очно. Би чадлын хэрээр оролцож, та нарыг доогуур Диваажинд очуулалгүй, дараа нь дахин төрөл авхуулалгүйгээр үүрд гэтэлгэж туслахын тулд хичээе” гэсэн. (Хөөх.) Мөн би “Дээшээ явах буян хүрэхгүй доогуур Диваажинд очлоо ч би та нарт ялгаагүй тэнд ч туслахыг бас хичээнэ” гэж хэлж аль аль маань баяртай байсан. Одоо би өрөө асар их хайраар баяртайяа төлж байна.

Бүр олон өөр төрлийн үйлийн үр хүртэл хүрч ирээд зууралддаг. Их Багш байсан ч үүнээс хэзээ ч мултарч чадахгүй. (Тийм, Багш аа. Хөөх, тийм шүү.) Дэлхийд эргэж хэзээ ч ирэхгүй бол харин мэдээж бүгд бүр мөсөн үгүй болно. Тэр өр нь хаа нэгтээ тэгээд л аюулгүй түгжигдсэн юм шиг байж л байна. Харин тухайн зүйлс болсон газар эргээд ирэх юм бол үйлийн үрийн зарим хэсгийг та сэргээх ёстой болно. (За. Ойлголоо, Багш аа.) Азаар би гуйгаагүй юм даа. Би тэдэнд өөр юу өгч болохыг мэдэхгүй байна. Эсвэл би тэдэнд хоол хүнс өгөх хангалттай буянтай байж болох юм. (Ойлголоо. Тийм, Багш аа.)

Өдөр бүр би хоолондоо орсон бүх зүйлийн төлөө Бурханд, мэдээж Оройн Дээд Бурханд талархдаг. Бас тэрхүү хоолыг хүртэх буян хүртээсэн газар бүрийн бүхий л Гэгээнтнүүд, Мэргэд, Их Багш нарын Буянд, надад өгөөмрөөр хайрласан сэтгэлд нь би талархдаг Мөн Тэд бүгд хэрэгтэй бүхнээ хүртэх болтугай. Мөн Тэдний шавь нар өөрчлөгдөхдөө, сурахдаа, гэтлэхээ амархан байх болтугай. Бүхий л сайн төрөлтнүүд Бурханы Ивээлээр хүртэх ёстой бүхнээ хүртэх болтугай. Бүхий муу төрөлтнүүд сайн төрөлтөн болох болтугай. Энэ дэлхий веган, амар амгалан диваажин болж, гэгээрсэн дэлхий болж, мэдээж хэрэг бас гэтэлсэн дэлхий болох болтугай. (Тэгээсэй.)

За, одоо урьд төрлүүдээ эргэн санахын гол утгаа санаа юу болохыг ойлгосон биз дээ? Би хэдийн хариулчихжээ. (Тэглээ, Багш аа.) […]

Надад хэлэх өөр зүйл байна уу? (Байгаа. Ерөнхийлөгч асан Дональд Трамп 2024 оны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэдгээ мэдэгдсэн. 11-р сарын 14-ний шөнө тэр Бүгд Найрамдах Намаас ерөнхийлөгчид нэр дэвшихээр өрсөлдөнө гэж зарлалаа.)

“ Media Report from ABC News – Nov. 15, 2022 President Trump: Америкийг дахин агуу болгохоор, сүр жавхлантай болгохоор өнөө орой би АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаагаа зарлаж байна. Бид хамтдаа туйлын их авлигалын хүч болон төсөөлөх аргагүй зуурсан ашиг сонирхлыг ялах болно. Манай улс аймшигтай байдалд байна. Бид хүнд хэцүү байдалд байна. Энэ бол хэн нэг улс төрч, жирийн нэгэн нэр дэвшигчийн хийх ажил биш бөгөөд Америкийн ард түмний эр зориг, итгэл, сэтгэлийг шингээсэн агуу хөдөлгөөний зорилго байх учиртай. ”

Тийм ээ, тэд зөвшөөрөх нь гарцаагүй. Миний эгэл бодлоор бол түүнээс дээр хүн огт байхгүй. (Тийм.) Сайн хэрэг. Өмнөх ерөнхийлөгч Трамп хэдий асар их хүнд хэцүүг туулж, маш ихээр адлуулж байсан ч гэсэн эх орныхоо төлөө, энэ дэлхийн төлөө хичээн зүтгэх хүсэлтэй хэвээр байгаа гэдэг нь тун сайхан мэдээ байна. Яагаад гэвэл жирийн иргэн байснаас энэ албан тушаалд байх нь хавьгүй ихийг хийх боломжтой. Тэгэхээр энэ бол тун сайн, үнэхээр сайн мэдээ. (Тийм, Багш аа.) Тэр ялаасай билээ. Түүнийг дахиад ерөнхийлөгч болоосой гэж хүсэж байна. Хурай! Ерөнхийлөгч! Хурай! (Хурай! Бид тэгж найдаж байна.)

Бүтээсэй гэж би үнэхээр хүсэж байна. Учир нь ингэвэл Америкийн байр суурь, нөхцөл байдал дээрдэнэ, дэлхий ч илүү дээр газар болж, байдал дээрдэх болно. (Тийм ээ, Багш аа.) Яадаг ч байсан би бол зөвшөөрнө. Та нар ч зөвшөөрөх байх. (Зөвшөөрнө. Тийм.) Бас залбирцгаая. Чимээгүй залбираад дэмжээд байж байя. Шуугьж байснаас энэ нь дээр.

Түүнийг хүлээн зөвшөөрч, дэмжиж байгаа бусад бүх хүн үүнийгээ нээлттэй илэрхийлэх ёстой. Бидэнд бол тэднийх шиг түүнийг дэмжчихээр арга хэрэгсэл боломж байхгүй. Гэхдээ Америкт асар олон, олон арван сая хүн түүнийг дэмждэг. Тэд чадах бүх арга замаараа түүнийг нээлттэй дэмжих хэрэгтэй. (Тийм ээ, Багш аа. Санал нэг байна.) Харин хэдүүлээ чимээгүйхэн, зүрх сэтгэлдээ аниргүйгээр залбираад түүнийг дахин ерөнхийлөгч болоосой гэж хүсье. (За, Багш аа.)

Дордох юм үгүй. Тэр дээрдүүлэхгүй юм гэхэд одоо байгаа байдлаас нь дордуулна гэж байхгүй. Америкийн хувьд ч, дэлхийн хувьд ч тэр. (Тийм. Яг үнэн, Багш аа. Тийм ээ.) Ай, Бурхан минь. Түүнийг бууснаас хойш та нар бэлхэн харж байгаа. (Тийм.) Инфляц тэнгэрт хадаж, юмны үнэ пуужин шиг хөөрч, хаа сайгүй дайн дажин, өлсгөлөн. (Тийм, Багш аа.) Бас хаа сайгүй байгалийн гамшиг улам их нүүрлэж байна.

Тэр үүнийг дордуулна гэж би бодохгүй байна. Харин үүнийг дээрдүүлэх боломж түүнд гарна. (Тийм.) Хэрэв Байден ерөнхийлөгч болох юм бол олон улсын хамтын нийгэмлэг Америк улсад итгэл алдах болно гэж би хэлсэн дээ. Санаж байна уу? (Тийм, Багш аа.) Тийм зүйл болов уу, тэгээд? (Тэглээ.) Биелэв үү? (Тэглээ. Биеллээ.) Путин түүнтэй дахин ярилцахыг хүссэнгүй. Ерөнхийлөгч Си Жинпин түүнийг тоохыг ч хүссэнгүй. Бас удирдагч Ким Жон Ун Америкт ч, тэр бүү хэл бүх газарт заналхийлж байна. Орос ч бас Америкт заналхийлж байсан. (Тийм.) Энэ мэтчилэн.

Тэгэхээр одоо та нар мэдлээ. Түүнд хамгийн сайн сайхныг хүсэцгээе. Аль сайныг. (За, Багш аа.) Ерөнхийлөгч Трампаар дахин удирдуулах завшаан тохиог хэмээн америкчуудад ерөөе. Миний хэлж чадах юм л энэ.

Өөр зүйл байна уу, хайр аа? (Байгаа, Багш аа. Сансар огторгуйн зарим түүхэн нээлтийн талаар мэдээ. 10 жилийн дотор саран дээр хүн суурьшуулах зорилготой тогтвортой хөтөлбөрийн хүрээнд Артемис пуужинг НАСА-гаас саяхан хөөргөсөн. Энэ зүгээр л сонирхолтой мэдээ. Анхны туршилтын нислэгийн Орион бүхээгт хиймэл манекен хөөргөсөн байна. Энэ нь лхагва гарагт хөөрсөн бөгөөд 12-р сарын 11-нд Дэлхий рүү буцах ирэх ёстой.)

“ Media Report from NBC News – Nov. 16, 2022 Tom Costello (m): Флоридагийн нэгэн үүлгүй шөнийн 2 цаг болсон юм.

Reporter (m): Мөн Артемис I-ийг хөөргөв. Бид хамтдаа босож сар руу буцаж, түүнээс ч цааш явна.

Tom Costello (m): НАСА-гийн түүхэн дэх хамгийн хүчирхэг пуужин дуу хадааж, байшин барилга, цонхнуудыг доргион амилж, сарыг тойрон 26 хоногийн турш хүнгүйгээр тойрог замд гарч нэг л өдөр холын хол одох замыг зурлаа. Сансрын нисгэгчид 2024 оны сарыг тойрон удаах нислэгээ үйлдэж, дараа нь ’25 онд газардахад g-хүч болон цацрагт өртөх байдлыг бүртгэх загварыг нислэгт турших болно. Ирэх жил НАСА 50 жилийн дараа сар руу дахин очих Америкийн сансрын нисгэгчдийг нэрлэхийг төлөвлөж байна. Учир нь Аполлоны хөөрсөн газар Артемис үргэлжлүүлнэ. ”

(Жаахан өөр сэдвийн мэдээ л дээ.) Та саран дээр амьдармаар байна уу? (Үгүй л дээ.) Тэд яагаад тэгж их найдлага тавиад байгааг мэдэхгүй юм. Яагаад гэвэл тэнд ямар ч модод байхгүй, сонирхолтой юм ч алга. Бид бүгдийг нь зөөж аваачих л болох байх. (Тийм.) Цагаачилж байгаа юм шиг. (Тийм.) Зөөх зүйл үлдвэл шүү дээ. (Тийм.) Ойрын ирээдүйд тогтвортой аж төрөхөд гээд саран дээр аваачих зүйл бидэнд үлдвэл.

Сарыг өмчилдөг гэх нэг хүн байдаг. Хэн ч сарыг өмчилж байгаагүй сиймхийг ашиглаад тэр сарыг өөрийн гэж зарлажээ. Тэгээд сарыг хэсэг хэсгээр үнэд хүргэж худалдсан байна. Авмаар байвал түүнийг олж очоод авч болох юм. Тэнд амьдрахаас өөр аргагүй болбол. Хэн мэдэх билээ? (Тийм.)

Эрдэмтэд хүмүүсийг саран дээр амьдруулах гээд байгаа юм биш, харин гараг Дэлхий маань үнэхээр их талхлагдсан байгаа учраас тэд санаа зовж байна. (Тийм, Багш аа.) Элон Маск хүмүүсийг бүр Ангараг дээр аваачихыг хүсдэг. Тэгэхээр бидэнд орогнож болох хоёр ч эрхэс байна. Найдаж л байя. Миний бодлоор та нар залуу байна. Та нар тэнд очиж магадгүй л юм. Харин би тэр өдрийг үзэхгүй байх. Үгүй. Арван жилийн дотор оо? Тийш олон хүн очихыг хүсэх нь юу л бол, мэдэхгүй. Саран дээр гүнзгий ухвал хангалттай ус олж авна л гэж найдъя. Тэгээд мод, жимсний мод, ногоо энэ тэр тарьж эхэлж болох юм. Болох л юм, яагаад болохгүй гэж? Оролдоод үзэж болно.

Гэхдээ энэ гарагаа сэргээх нь шилдэг сонголт. Энд бидэнд бүх зүйл байна. (Тийм, Багш аа. Яг үнэн.) Хэрэв бид сүйтгэхээ л зогсоочихвол орон гэрээ гэж болох үзэсгэлэнт газар бидэнд үргэлж бий шүү дээ. (Тийм, Багш аа.)

Найдвар тээсэн мэдээ юм. Бид хараахан итгэлтэй биш байгаа болохоор сайн мэдээ гэж таарахгүй. (Тийм ээ.) Энэ гэхдээ амлалт л юм. Биелэх эсэхийг нь мэдэхгүй. (Тэр үнэн. Тийм, Багш аа.) Яг л Элон Маск Ангараг дээр хүмүүсийг аваачна гэдэг шиг. Бид тэнд амьдарч болно гэж найдъя. Магадгүй гүнзгий агуйнууд ухаад Сахарын цөл шиг асар их халуун, салхи, элснээс хамгаалж болох л юм.

Арабын орнуудын нэгэнд очиход миний л хувьд хүнд хэцүү орчин нөхцөлтэй санагдсан. Хаа сайгүй дан элс. (Тийм.) Хэдхэн модтой, маш бага, бүр маш бага хэсэгхэн газрууд байсан. Бусад нь зүгээр л хоосон элс. Хаа сайгүй элс. (Тийм.) Америк, Тайвань (Формоса)-д байдаг шиг бүр Хонг Конгийнх шиг зүйлсийг тэнд огт олж харахгүй. (Яг Тийм.) Хонг Конгт тэнгэр баганадсан барилгууд байдаг ч эргэн тойронд нь модод харж болно. (Тийм, Багш аа.) Зарим уул, хөндий нь хүн суурьшаагүй, онгон зэрлэг ногоон хэвээрээ.

Харин Арабын энэ орнуудад юу ч байхгүй. Гэсэн ч хүмүүс амьдардаг. Тэдэнд гудамжнууд, гудамжны хоёр талаар нь дэлгүүрүүд байна. Хүмүүс тэнд амьдарч, худалдаа наймаа хийж байна. Хүн бүр тэнд зүгээр л алхаж, эсвэл унаагаар яваад л. Тэд бүр дасчихсан байдаг. Үгүй бол тэд ногоон ургамалтай дэлгэр улс орнууд руу цагаачлах гэх байсан биз. […]

Дубай л гэхэд ямар ч модгүй газрын нэг. Цөөн бий. Хаа нэг маш цөөхөн. Баян тансаг хорооллуудад цөөхөн байдаг, Жаахан мод бий. Гэхдээ бүх баян тансаг газарт ч модод байдаг юм биш. Маш цөөхөн мод бий. Европт юм уу, Арабынхаас өөр улс орнуудад байдаг шиг хэмжээний биш. Тэр чигтээ элс. (Тийм, Багш аа.) Гэхдээ хүмүүс жаргалтай амьдардаг. […]

Дубайн иргэдэд төр засаг нь хэрэгтэй бүхий л зүйлийг нь хангаж өгсөн байдаг. Гайхалтай биш гэж үү. (Тийм, гайхалтай.) Бидний мэддэг бусад газраас ялгаатай, олон орны төр засаг нь авлигад автсан - ард иргэдээсээ мөнгө авч, төлж чадахаас нь илүүг нэхдэг бас ард иргэдээ өлсгөлөн байлгаж, амин зуулгын наад захын зүйлсээр нь гачигдуулж байдаг улс орнуудтай адилгүй. (Тийм, Багш аа. Тийм.) Тиймээс сайхан газар байсан. (Тийм.)

Тэгэхээр, бүхий л улс орон ийм тогтолцоотой байсан бол хэн нь ч ерөнхийлөгч байлаа гэсэн бүгд сэтгэл хангалуун амьдарч болно. Заавал Трамп эсвэл хэн нэгэн байх албагүй. Хэн ч байсан зүгээр. (Тийм. Тийм ээ, Багш аа.) Төр засаг нь ард иргэдээ Дубай шиг харж ханддаг бол тэгээд л асуудалгүй. Тэгвэл ерөнхийлөгч Трамп тэтгэвэртээ гараад хаа дуртай газраа, эсвэл Мар-а-Лаго явж, зурагт, кино үзэж, Суприм Мастер Телевизээр Багш шавийн шүтэлцээ, Шуурхай мэдээ энэ тэр үзэнгээ попкорн идэж болохоор болно.

Манай дэлхийн улс орны удирдлагууд шударга ариун, авлигад идэгдээгүй, ард иргэдээ үнэхээр сайн халамжилдаг байгаад, ард түмэн нь санаа зовж сэтгэл чилэхгүй, гэмт хэрэггүй байгаасай гэж үнэхээр их хүсдэг (Тийм ээ, Багш аа.) […] Энэ дэлхий огт сайхан газар биш байгаа нь маш их харамсалтай. Хүмүүс гэмт хэрэг, хулгай, дээрэм хийсэн бол энэ нь хүн бүрийн буруу биш. (Тийм, Багш аа.) Энэ бол хийгээд байх сайн юм биш, өөгшүүлэх ч ёсгүй. Гэхдээ л зарим төр засаг эсвэл зарим хүмүүсийн хийдэг том хэмжээний дээрэмтэй харьцуулахад энэ нь нийгмийн хамгийн том гэмт хэрэг биш. Яагаад гэвэл тэдэнд эрх мэдэл, арга барил, засгийн газар дахь хүч нөлөөтэй хүмүүсийн холбоо сүлбээ байдаг. (Тийм.) Хамгийн томтой нь холбоотой байх нь ч бий. (Тийм, Багш аа.) Мэдээнээс харахад үнэхээр тийм байдаг. Амьдрахад дэндүү гунигтай дэлхий юм.

Хэзээ өөрчлөгдөхийг мэдэхгүй. Зөвхөн Бурханы ивээлээр л дээрдэх болно. Бид аль чадахаараа хүмүүст мэдээлэл хүргэж, дэлхийн төлөө залбирч, чадах чинээгээрээ тусламж хэрэгтэй хүмүүсийн амьдралыг дээрдүүлж, энэ дэлхийг илүү дээр газар болгоход жаахан хувь нэмрээ оруулж л чадах юм. Би харин энэ бүхэн орвонгоороо өөрчлөгдөж, хүн бүр бүх зүйлээр хангагдсан байхыг хүсдэг. (Тийм, Багш аа.) Жишээ нь яг Дубайн оршин суугчид шиг. Зөвхөн өөрийн оршин суугчдаа анхаараад зогсохгүй Дубайн засгийн газар гадаадын иргэдэд ажил олгодог. Тэд бүгд тэнд ажил хийж арай ядуу буурай оронд буй гэр бүл рүүгээ, мөнгө илгээдэг. (Тийм, Багш аа.) Тэгэхээр энэ бол тун сайн хэрэг. Засгийн газар нь сайн бол зөвхөн өөрийн иргэдэд нь сайн төдийгүй дэлхий дахинд ч зарим талаар тустай. (Тийм, Багш аа.) […]

За, хонгор минь, өөр зүйл байна уу? (Байна, Багш аа. Их Британийн шинэ ерөнхий сайд Сунак өчигдөр, бямба гарагт Киевт анх удаа айлчиллаа. Тэгээд Урейнд (Украинд) үзүүлэх тууштай дэмжлэгээ үргэлжлүүлнэ гэлээ.) Сайн юм болж. Урейнд (Украинд) сайн хэрэг. (Тэрээр бас Британийн зүгээс Урейнд (Украинд) нэмж 50 сая фунт стерлингийн тусламж олгохоо мэдэгдсэн.)

“ Media Report from The Guardian News – Nov. 19, 2022 Rishi Sunak (m): Зөвхөн энэ жилд гэхэд бид 2.3 тэрбум фунтийг цэргийн тусламжид зориулсан бөгөөд дараа жил мөн ижил хэмжээний тусламж үзүүлэх болно. ”

Сайн юм болж. Тийм. Сайн хэрэг. Урейн (Украин) улсад боломжит бүх туслалцаа хэрэгтэй. Яагаад гэвэл тэд шударга бус дайны хөлийг тэсвэрлэж байна. (Тийм, Багш аа.) Ард түмэн нь маш их, асар их зовж байна. Дайнаас болж дайжин, зугтаж, үхэл зовлон үзэж эсвэл шархтсан тул, урьдын адил газар тариалангаа ч эрхэлж чадахгүй байгаа. Мөн хамаг бүхнээ дайнд зарцуулж, олон тариаланч дайнд явснаас үйлдвэрлэл явуулж ч чадахгүй эдийн засаг нь доройтож байгаа. Яагаад гэвэл тэд ч бас ямар ч шалтгаангүй ингээд Орост эзлэгдэхийг хүсэхгүй. (Тийм.)

Дайнд зөвхөн хүмүүс үрэгддэг юм биш. Эдийн засаг, газар тариалан, тэр улсын, иргэдийнх нь амин зуулгын бусад бүтээгдэхүүн бас үрэгдэж дэлхий дахинд ч мөн нөлөө үзүүлдэг. Тэд эрдэнэ шиш, тос зэргээ хангалттай үйлдвэрлэхгүй юм бол дэлхий бас эдгээр зүйлээр нь дутагдана. (Тийм.) Дэлхийд нүүрлээд байгаа өлсгөлөнд улам л нэрмээс болно. (Тэгнэ, Багш аа.)

Тиймээс л би дайнд үнэхээр дургүй. Ау Лак (Вьетнам)-т болсон дайн бас аймшигтай байсан. Улбар шар бодисоор маш олон талбайг шууд сүйтгэсэн. Яагаад гэвэл тэд тухайн үеийн Вьет Кон гэгчийг хаа сайгүй нуугдаад, тариалан хурааж, өөрсдийгөө тэжээж партизаны дайн хийгээсэй гэж хүсээгүй. (Тийм.)

“ Courtesy of Timeline - World History Documentaries – Nov. 7, 2018 Don Blackburn (m): Бидний хийсэн нэг зүйл бол хүмүүс хумхаа өвчин тусахгүйн тулд эндэхийн шумуулыг устгах гэж тавьсан хортой торхнуудыг буулгасан явдал. Гэвч энэ нь диоксин буюу улбар шар бодис болох нь тогтоогдсон.

VO: Улбар шар бодис болон бусад гербицидүүд Вьетнамын дайны хамгийн хөнөөлт зэвсэг байсан юм. Өмнөд Вьетнамд 1961-1971 онд 80 сая гаруй литр диоксинт гербицид цацсан гэдэг. Өнөө цагт гурван сая гаруй вьетнам хүн хорноос үүдэлтэйгээр хөгжлийн бэрхшээлтэй, өвчтэй шаналж байна. ”

Тэгээд тэд улбар шар бодисоор олон олон тариаланг сүйтгэж, тариаланчид, ойр орчмынх нь ард олныг хохироосон. (Тийм, Багш аа.) Тэд маш аймшигтай гэмтсэн.

“ Courtesy of Timeline - World History Documentaries – Nov. 7, 2018 Narrator (m): Аав нь 20 орчим жилийн өмнө гэдэсний хорт хавдраар өөд болсон. Ээж нь үндэстний цөөнх пакочуудын нэг байсан бөгөөд хорт хавдраас болж умайн хагалгаа хийлгэсэн. Улбар шар бодисын хор 24 настай Ке Ван Бакийг эхийн хэвлийд байхад нь гэмтээжээ. Диоксинд эрэмдэглэгдсэн бие дотор ухаан саруул залуу хоригджээ. Ке Ван Бакт байнгын асаргаа хэрэгтэй. Ээж нь түүний цор ганц туслагч. А Луои дахь олон гэр бүлд дайны дараа төрсөн хүүхдүүд нь хоронд эрэмдэг болсон байв. Дайны үеийн хоронд хохироогүй нэг ч гэр бүл гэж байхгүй. ”

Дэлхийг бүхэлд нь цочроосон тэр нэг зургийг би санаж байна. Напалм бөмбөгөөс болоод энэлж шаналсан бяцхан охин гудамжинд өвдсөндөө болоод хашхираад нүцгэн гүйж явдаг. (Тийм, Багш аа.) Түүнээс болоод дайн удалгүй зогссон ч байж магадгүй. Яагаад гэвэл хүмүүс ийм зовлонг хүсэхгүй. (Тийм ээ, Багш аа.) Тэр үед бидэнд өнөөгийнх шиг тийм их бэлэн мэдээлэл байдаггүй байлаа. Гэхдээ ганц зураг байсан ч тэр охин бүхэл дэлхийг доргиож, Ау Лак (Вьетнам)-ийн түүхийг бас өөрчилсөн. Тэгээд дайн ч удалгүй зогссон бөгөөд үүний нэг шалтгаан нь энэ зургийг тэвчих хүн үгүй учраас тэр.

Үүний нэг адил, эсвэл бүр үүнээс ч дор дайн хаа сайгүй байна гээд бод доо. Урейнд (Украинд) ч ялгаагүй. Дайн болж байхад хүмүүс зураг авч, бичлэг хийгээд тэр бүр илгээгээд байх боломж байдаггүй болохоор л тэр. (Ойлголоо, Багш аа.) Гэхдээ мэдээлэл багатай байлаа ч бид Урейн (Украин) дахь дайны аймшигтай дүр зургийг харуулсан зургуудыг хэдийн харсан. (Тэгсэн, Багш аа.)

Ийм л учраас би дайныг үзэн яддаг. Энхтайвныг дэмжихийн төлөө, мөн бид дайнд дургүй, дайныг дэмждэггүй, дайныг огт хүсдэггүй гэдэг санаагаа тодорхой илэрхийлэхийн тулд би чадах бүхнээ л хийдэг. Ямар ч дайн огтоос хэрэггүй. (Тийм, Багш аа.) Яах юм? Улс болгон өөрийн иргэдээ харж хандан дэлхийд таалагдах хэрэгтэй зүйлс үйлдвэрлэж байх нь хангалттай баймаар юм. Худлаа, хорон шалтаг гаргаж өөр улс орон руу түрэмгийлэн дайрах ямар хэрэг байна вэ? Шалтаг байхгүй гэх нь Урейн (Украин)-д эхлүүлсэн шиг шалтгаангүй дайн хийх амархан шалтаг. (Тийм, Багш аа.)

Тэгэхээр ерөнхий сайд Риши Сунак урьд нь Борис Жонсоны хийж байсныг үргэлжлүүлж байгаа нь тун сайн хэрэг. (Тийм, Багш аа.)

Өөр зүйл байна уу, хайр аа? (Байгаа, Багш аа. Орос болон Урейн (Украин) улсууд үр тариа экпортлох гэрээг дахин 120 өдрөөр сунгахаар тохиролцсон. Энэ ноцтой цаг үед “дэлхий даяар хүнсний хомсдол” үүсэхээс сэргийлэхэд ийн эрс тусалныг дэлхийн удирдагчид сайшаасан.)

Сайн байна. Жаахан ч гэсэн сайн мэдээ. (Тийм.) Дайны ийм дор нөхцөл байдалд. (Тийм, Багш аа.) Яагаад гэвэл хоол хүнсээр боомилох зэвсэг хийж болохгүй. Би урьд нь хэлж байсан даа. (Тийм ээ, Багш аа.) Сайн юм болж. Дэлхий дахин Кремльд маш их шахалт үзүүлж байгаа болохоор зөвшөөрөх ёстой болж. Сайн хэрэг. Ямар нэг байдлаар дээрдэж байгаа нь сайн. Бид Урейны (Украины) төлөө ямар нэг байдлаар илүүтэй залбирахад нөхцөл байдал ул суурьтайгаар дээрдэнэ. (Тийм ээ.)

Украин биш Урейн. Урейныг нь би мартчихаж. “U/Та нар” өөрсдөө засагла. (Тийм, Багш аа.) Хүмүүс “U/Та нар” өөрсдөө засагла. Хүмүүс “U/Та нар” өөрсдийн тусгаар тогтнолтой. Ийм утгаас гаралтай. Диваажингийн хүсэл ийм юм. Дэлхий дахинтай нэгдэн нийлж, нэгдмэл байх, хамтдаа амар амгалан амьдрах сайхан санаа юм шүү. Харин зарим нэг улс оронтой нийлж, тэр олон хотыг бөмбөгдөн сүйтгэж, таарсан хүн бүхнийг алж, тэдний бүтээгдэхүүнийг авч, үр хүүхэд, ард түмнийг хулгайлж, тамлах, алж талах, гэмтээн шархтуулах зэргийг хүсэж болохгүй. Юуг ч ийм арга замаар нэгтгэхгүй. Ямар ч үндэслэлгүй. (Тийм. Яг үнэн, Багш аа. Тийм, Багш аа.)

Өөр зүйл байна уу?

“ Media Report from Nmas – June 18, 2022 Reporter (f): Умард Мексикийн Тампико (Тамаулипас) хотын оршин суугчид өөрсдийг нь харь гарагийнхан халамжилдаг, бас зочилж ирдэг гэсэн гүн итгэл үнэмшилтэй.

Reporter (m): Тампикогийн оршин суугчид харь гарагийнхан тэднийг хар салхины аюулаас олон арван жил хамгаалсан гэлээ.

Reporter (f): Тухайлбал 2021 оны 8-р сарын 16-нд Грейс хар салхины чиглэлийг өөрчилсөн бөгөөд энэ нь халуун орны шуурга болж хөнөөл үзүүлэх байсан ч чиглэлээ өөрчлөн хөрш зэргэлдээ Веракруз мужид нь харин нүүрлэсэн байна. 1966 онд Тампикод нүүрлэж хөрсний нуралт үүсгэсэн хамгийн сүүлийн хар салхи бол Инес байсан гэдгийг дурдах нь зүйтэй. Түүнээс хойших бүх циклонууд чиглэлээ өөрчилсөн байна.

Reporter (m): Тийм учраас энэ жилүүдэд Мирамарын эргээс 1.3 километрт үл мэдэгдэх нисдэг биетийн бааз байдаг гэсэн домог яриа газар авсан байна.

Reporter 2 (m): Мөн Мексикийн буланд тэнгисийн усан доор хачирхалтай гэрэл харсан бөгөөд тэнгэрт нисдэг хүмүүс Тамаулипасын өмнөд хэсэгт байдаг гэнэ. ”

(Байгаа. Өөр хэдэн мэдээ бий. Мексикийн эрэг орчмын Мадеро, Тампико гэдэг хоёр хот байдаг бөгөөд эдгээр хотын оршин суугчид тэндэхийн усан доор нөгөө ертөнцийн төрөлтнүүд амьдарч, байгаль цаг агаарын гамшгаас тэднийг хамгаалж тусалдаг гэдэгт итгэдэг. Жишээ нь саяхан болсон халуун орны хар салхи чиглэлээ өөрчлөн тэр мужийг тойрчээ. Оршин суугчид цаг агаарын үзэгдлийн аюулыг тэдгээр төрөлтнүүд хувиргаж тусалдаг учраас энэ бүс нутгийг сүүлийн 50 жил халуун орны хар салхи дайраагүй гэж байна.)

Диваажин хаа нэгтээ буянтай хүмүүс амьдардаг байх зэрэг сайн шалтаг олж чадвал, хаана л шалтаг олдоно тэнд хүмүүсийг байгалийн гамшгаас холдуулах ч юм уу, амьдралыг нь сайжруулах зэргээр байнга тусалж байдаг. Тэр газрын хүн ам бүхэлдээ буянтай, сайн биш байлаа гэхэд хэдэн хүн л тийм байхад хүртэл тусалдаг. (Хөөх) Тухайн нэг сууринд зөвхөн арван буянт хүн аж төрж байхад тухайн суурин Диваажингийн шийтгэлээс мултарч чаддаг гэж байсныг сана даа. (Хөөх. Тийм.) Энэ мэтчилэн байдаг. (Тийм, Багш аа.) Санаж байна уу? Урьд нь би та нарт хэлсэн дээ. (Тийм ээ, Багш аа.)

Тэгэхээр энэ сайн. Зарим хүн Диваажин тусалж байгааг харж чаддаг. Тухайлбал, Урейн (Украин)-д тусалсныг харсан. Учир нь олон ид шид тохиосон. Жишээ нь, Оросын бөмбөгдөлт байгаа онолгүй өөр хаа нэгтээ явчхаад байсан. (Тийм, Багш аа. Тэр Үнэн. Тийм.) Ганц хоёр нь ч биш, ихэнхдээ. (Тийм. Яг тэгсэн.) Бас урейн (украин) цэргүүдийн тоо ихэнхдээ л цөөн байсан. Тэгсэн ч тэд үргэлжлүүлсээр одоо ялж байна. (Тийм.)

Мэдээж хэдийн маш их зовлон нүүрлэсэн. Тэд ялах ч шаардлагагүй байсан ч болоосой. Тэднийг зүгээр л тайван амьдруулж, дэлхийн төлөө хүнс үйлдвэрлүүл. (Тийм, Багш аа.) Тэд ажлаа сайн хийдэг. Ямар ч буруу юм хийдэггүй. Тэгэхээр хэн ч улс оронд нь очоод самраад хаячих ёсгүй. (Тийм. Тэр үнэн. Зөв шүү. Тийм, Багш аа.) Иймээс өөрсдөө улсаа засаглаг. Тийм болохоор л Урейн гэдэг нь энэ улсын хувьд сайн нэр. Би Диваажингаас тэднийг Урейн гэж дуудвал зүгээр эсэхийг асуусан юм. Тэд “Бололгүй яах вэ.” гэсэн.

Гэхдээ миний улс биш болохоор бид албан ёсоор нэрийг өөрчилж болохгүй. Бид тэдэнд сайн сайхныг хүсээд тэгж нэрлэе. Тэдэнд сайныг ерөөе. (Тийм ээ. Ойлголоо, Багш аа.) Муу юм байхгүй. Яг л хүмүүс, кино одод тайзны нэртэй байдаг, эсвэл уран бүтээлчд өөрийн гэсэн уран сайхны нэртэй байдаг шиг. (Тийм, Багш аа.) Тэд дандаа жинхэнэ нэрээрээ байдаггүй.

Надад ч бас уран сайхны нэр бий: Чин Хай гэж. Энэ миний төрөлх нэр биш. Тэгсэн ч зүгээр. Гэмгүй. Энэ бол сайн нэр. Тийм байх заяатай. (Тийм, Багш аа.) Тэгээд, манай Гарагийн талаарх эртний зөгнөлүүдээс бүгдээс харахад бүх зүйлийн учир тайлагддаг. Жишээ нь, би яагаад ийм нэртэй болсон. (За, Багш аа.) мөн яагаад би энэ тэр зүйлийг хийж, ийм тийм юм ярьдгийн учир. Миний нэр ийм байхаар заяасан гэсэн үг. Би тэгж гуйгаагүй. Бүх зүйл зохицуулагдсан. Би зүгээр л нэг нэг алхмаар урагшилж байна. Бүгдийг тэгж зохицуулсан хэрэг.

Өөр зүйл байна уу, хонгор минь? (Байхгүй, Багш аа.) Тэгвэл сайн. Өнөөдөр хангалттай ярилаа. Бурхан ивээг. Бурхан та нарт хайртай. (Баярлалаа, Багш аа. Багшийг маань Бурхан ивээг.) Би бас та нартаа хайртай шүү. Мөн та нар бүгдээрээ цаг үргэлж Суприм Мастер Телевизийн ажлыг хийж энэ дэлхийд тусалж байгаад чинь талархаж байна. Зөвхөн та хэд биш, Суприм Мастер Телевизэд туслан ажилладаг дэлхийн өнцөг булан бүрд байгаа бүх хүнийг хэлж байгаа юм.

Энэ тухай бодоогүй байлаа ч, эсвэл хүсэн горьдоогүй байлаа ч та нар асар их буян хураах болно. Олон үеэрээ үүний чинь ач тусыг хүртэнэ. Яагаад гэвэл энэ ажил хаа нэгтээ хэсэг хүмүүст биш, таны гэр бүл, найз нөхөд, хайртай тэжээвэр амьтан-хүмүүс зэргийн төлөө төдийгүй хамаг дэлхийд туслахын төлөө гэдгийг та нар мэднэ. Шашин шүтлэг, арьс өнгө, хөрөнгө чинээ, нэр алдрын алийг ч үл харгалзан дэлхийд бүхэлд нь туслахын тулд юм. Бидний тусыг хүлээн авах, бас тусалж чадах бүхэндээ л тусалдаг. (Тийм, Багш аа.) Тийм болохоор ажлын чинь буян үнэхээрийн асар их, маш гайхалтай юм шүү. Энэ бол агуу их. Баярлалаа. (Баярлалаа, Багш аа.)

Бурхан та нарыг хамгаалан бидний ажил цаашид үргэлжлэх болтугай. (Баярлалаа, Багш аа. Багшийг маань ч бас Бурхан ямагт хамгаалаг.) […] Диваажин та нартай хамт байг. (Цаг гаргасанд Тань баярлалаа. Баярлалаа, Багш аа.) Баярлалаа, хайр аа. Чао/Баяртай. (Баяртай. Сайхан амраарай, Багш аа.)

Host: Бидэнд жинхэнэ эрхэм ариун байж, нөхцөл болзолгүйгээр үйлчлэхийг зааж сургадаг Хамгаас Өршөөлт Их Багшдаа бид гүнээ талархан мэхийж байна. Ертөнцийн хайр энэрлийн зам мөрийг даган мөн үр дагавраар нь ойр орчмынхоо бүхий л төрөлтнийг ивээх зол завшаан тохиосон билээ. Бурханы Ивээлээр дэлхийн бүхий л оршин суугчид төр засгийнхаа ил тод, сайн сайхан, нигүүлсэнгүй манлайллын үрийг хүртэн бидний амьдралаас зовлон зүдгүүр уусан арилах болтугай. Халамжит Их Багш минь таатайяа амар амгалан, аюулгүй байж Оройн Дээд Диваажингуудын агуу Хамгаалал дор ямагт сайн сайхан оршиг.

Манай гарагт хамгийн ихээр, улам бүр хөнөөл таригч бизнесийн үйлийн үрийн мөн чанарын талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл 2022 оны 12-р сарын 4-ний ням гарагт Багш шавийн шүтэлцээгээр энэхүү конференцийг бүрэн эхээр нь үзнэ үү.

Мөн дэлгэрүүлж үзэхийг хүсвэл өмнөх холбогдох Шуурхай мэдээнүүд/ Багш шавийн шүтэлцээ хөтөлбөрүүдийг үзнэ үү:

Шуурхай мэдээ:

Бурханы Өршөөлд талархан Түүний Хуулиудыг сонс

Буянтай веган хүмүүсийг Бурханы Хүч хамгаалах болно

Багш шавийн шүтэлцээ:

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн эрчимтэй бясалгал Дэлхийг хамгаалж байна

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн Дэлхийн төлөөх зоригт үйлс

Зөв шударга нь ялах болтугай

Хайр, энэрлийн хүчээ эргүүлэн олж ав

Унасан сахиусан тэнгэр

Хүмүүсийн доторх могой

Төр засгууд ёс суртахуун, нэр төрийг дээдлэх ёстой

Энэ Дэлхийд яагаад сайн хүмүүс зовдог вэ?

Гэх мэт...

Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд