Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн Олон Улсын Нийгэмлэгийн Египетээс илгээсэн мэдээ... Энэхүү тайлан мэдээг манай Нийгэмлэгийн гишүүд илгээсэн бөгөөд НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн бага хурал, COP 27 дээр веган мессеж түгээхэд тусалсан талаар өгүүлжээ. Тус хурал Египетийн Шарм эл-Шейхд 11-р сарын 5-18-д болж байна: “Бид Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай (веган)-гаас манай гарагийн нэн тулгамдсан нөхцөл байдлын талаарх сэрэмжлүүлэг өгснийг мэдэж байсан тул уур амьсгалын хямралыг даван туулах цорын ганц шийдэл болох веганизмыг сурталчлах энэхүү олон улсын уулзалтад оролцохыг хүссэн юм. Манай Нийгэмлэгийн гишүүд АНУ. Их Британи, Ау Лак (Вьетнам), Тайвань (Формоса), Сингапур, Герман, Солонгос, Унгар, Нидерланд зэрэг олон улс орноос хүрэлцэн ирж хамтран оролцсон билээ. СОР 27 арга хэмжээ албан ёсоор 11-р сарын 5-ны өглөө нээлтээ хийсэн бөгөөд манай Нийгэмлэгийн гишүүд хүрэлцэн ирсэн оролцогчидтой мэндчилсэн юм. Бидний мессежээ бичсэн өнгөлөг самбар, амьтны дүрстэй өмсгөл анхаарал татсан. Удалгүй бидний веган хөдөлгөөний талаар хэвлэлийнхэн дуулаад биднээс үндэсний хэмжээний хэд хэдэн ТВ суваг яриа авсан юм. СОР 27 үргэлжлэх хугацаанд бид “Веж бол” гэсэн уриатай самбаруудаа дэлгэж, хүмүүст веган сонголтын талаар тайлбарлан ярилцсаар байсан билээ. Бага хурал болж буй өдөр бүр бид мөн олон зуун веган хавчуургатай талх, жигнэмэг, маффинг үнэгүй тараалаа. Орон нутгийн болон олон улсын хэмжээний мэдээллийн нийтлэл дээр манай бүлгийн веган хөдөлгөөнийг веган болж гарагаа аварч байна гэсэн мессежтэйгээр хүргэж байсан юм. Манай баг Хайрт Их Багшийнхаа веган захиасыг дамжуулах энэ боломжид гүнээ их талархаж байгаа билээ. Зориг хүчит засгийн газрууд веган хоолны хэв маягийг сонгосноор гарагаа аврах энэ боломжийг хэрэгжүүлээсэй хэмээн бид залбирч байна.”