Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн Олон Улсын Нийгэмлэгийн Монголоос ирүүлсэн мэдээ... Олон нийтийн хүсэлтийн дагуу Монголын Үндэсний Урлагийн Музей Монгол дахь Нийгэмлэгийн гишүүд хамтран “Диваажингийн урам зориг” үзэсгэлэнг 4 дэх удаагаа нийслэл Улаанбаатар хотноо зохион байгууллаа. Музейн зуны хөтөлбөрийн нэг хэсэг болсон 7 өдрийн энэхүү арга хэмжээ 2022 оны 8-р сарын 18-24-ний хооронд болж Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай (веган)-н урлагийн дэвшүүлэгч бүтээлээс 200 гаруйг дэлгэсний дотор Түүний урт насыг бэлгэдэгч дэнлүүнүүд, уран зургууд, Тэнгэрлэг хувцаснууд, үнэт эдлэл, гэрэл зураг, яруу найраг зэрэг багтсан юм. Мөн Монголын урлаг болон хөгжим судлаачид, Монголын Соёлын Яамны төлөөлөгчид уг арга хэмжээний нээлтэд оролцсон юм. Нээлтэд олон төрлийн авьяаслаг хөгжимчдийн тоглолтыг толилуулсан билээ. Тус үзэсгэлэн ард иргэдийн анхаарлыг татсан бөгөөд Монголын Үндэсний Телевиз болон 1-р суваг ТВ-ээс хүрэлцэн ирж мэдээлэл бэлтгэн цацлаа. Тэнгэрлэг гоо сайхнаар сүнсийг сэрээгч эрдэнэсүүдээрээ дэлхийг маань өнгөлөг болгож хайрласан хамгаас Хайрт Их Багшдаа бид чин сэтгэлээсээ талархаж байна. Бид мөн Монголын Үндэсний Урлагийн Музейд, Монгол дахь манай Нийгэмлэгийн гишүүдийн чин зориуллаар энэхүү өргөгч арга хэмжээг зохион байгуулсанд нь талархлаа өргөж байна. Бүхий л оролцогчид, хүрэлцэн ирэгсдэд Тэнгэрлэг сүр жавхлангийн дурсамжийг нь сэргээж үүрд Бурханы Гэрэл ба Хайраар адислагдах болтугай.