Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн Олон Улсын Нийгэмлэгийн Украин, Польш, Унгар дахь тусламжийн мэдээ... Саяхан Их Багш 100,000 еврог Украин дахь болон Украинаас гарсан хүмүүст зориул хэмээн хайрын хамт тусламж болгон Нийгэмлэгийн тусламжийн ажиллагаанд олгосон билээ. Энэ нь Их Багшийн Украины хүмүүс болон амьтан-хүмүүст зориулан өгсөн бусад тусламжаас гадна нэмэлт тусламж юм. Их Багшийн энэ тусламжаар Нийгэмлэгийн маань тусламжийн багийнхан мууддаггүй веган хүнсний 100 багц худалдан авч Украин даяарх хотуудад хүргэж өгөхдөө бусад буяны бүлгүүд болон сайн дурынхантай хамтарсан юм. Украины асрамжийн газруудад болон Польш дахь дүрвэгсдийн төвүүдийн хүүхдүүдэд тоглоом хүргэсэн. Залуу дүрвэгсэд мөн веган амттан, тоглоом, веганизмын талаарх хүүхдийн ном бүхий 3,000 багцыг хүлээн авсан юм. Тусламжийн багийн гишүүд мөн хүүхдүүдтэй тоглодог. Түүнчлэн веган амьтан-хүмүүсийн хоол болон амьтны эмнэлгийн тусламжийн олон багцыг тус улс дахь амьтан-хүмүүсийг асрах газруудын хүсэлтийн дагуу бэлтгэн хүргэсэн юм. Энэ үеэр Унгарт манай Нийгэмлэгийн гишүүд Украины дайны бүс дэх эмч нарын хүсэлтийн дагуу хаа сайгүй хүрэх боломжтой хувийн ариутгалын зүйлсээр тоноглосон жийп машиныг худалдан авлаа. Манай Нийгэмлэгийн гишүүд мөн Польшийн дөрвөн хотод идэвхтэй ажиллан веган хүнс болон мөнгөн тусламжийг Познан болон Щецин дэх буяны веган ресторануудаар дамжуулан хандивласаар байна. Үүний дээр веган амттан болон ундыг Украины зорчигчдод зориулан Варшавт, Варшавын Лавин Хаттай хамтран бүлээн веган хоолыг үнэгүйгээр галт тэрэгний гол буудалд түгээж байна. Дүрвэгсэд энэ бүхэнд маш их талархан Өөрөөр амьдарцгаая зурагт хуудас тараахад мөн ихэд сонирхож байлаа. Украины хилийн ойролцоох галт тэрэгний буудал дээр тусламжийн багийн гишүүд дүрвэгсдийг гэртээ харих замд нь зориулан хүнстэй уут бэлэглэн хүнд тээшээ зөөхөд нь тусалж байлаа. Мөн зарим хэрэгцээт зүйлийг худалдаж аван Украин руу тээврээр илгээсэн. Лодз муж дахь тусламжийн баг 16,000 еврог даруухнаар дөрвөн буяны төвд украин хүүхдүүдийг, тэр дундаа хүнд өвчтэй хүүхдүүдийг асрахад зориулахаар илгээгээд байна. Бид Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайд хайр энэрлийн дэмжлэгт нь, украинчуудын төлөө тасралтгүй залбирч байгаад нь талархаж байна. Бид мөн Нийгэмлэгийнхээ гишүүдэд болон энэ хүнд бэрх байдлыг намжаахаар хамтдаа ажиллаж буй дэлхийн бүх сайхан сэтгэлт хүмүүст талархал илэрхийлж байна. Украин ахан дүүсийн маань амьдрал удахгүй Бурханы үргэлжийн Хайр дор амар амгалан, хэвийн байдалдаа орох болтугай.