Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Хамгаас Хайрт Их Багш аа, Таны КОВИД-ын тэргүүнтэй хийсэн ярилцлагын нэвтрүүлгийг үзэж байхдаа би нулимсаа барьж чадаагүй. Амьтан-хүний цогцсыг амтархан идсээр байгаа хэтэрхий тэнэг, мунхаг хүмүүсийг оруулаад бидний төлөөх Таны эцэс төгсгөлгүй нөхцөл болзолгүй Хайр, золиослолд талархан нулимс унагаж байна. 2099 он хүртэл цар тахал үргэлжлэн, хүн амын тоо буурахад урт хугацаа байна, үүнийг сонсох харамсалтай байна. Гэвч Та тэр хүртэл Дэлхий дээр эсэн мэнд, залуу хэвээрээ үлдэж, хүн төрөлхтнийг шинэ Эрин лүү хөтлөх талаар бодож үзэх үү? Танаас бүх сэтгэлээрээ гуйя. Та хүсвэл Орчлон ертөнц болон бүхний хамгийн дээд Хүчээр үүнийг лавтайяа хийж чадна гэж би таамаглаж байна. Чадвал би Таныг бүхий л замд дагалдан явах болно. Мөн миний гэнэн асуулт байж магад: Техник, технологийн илүү дэвшилттэй, хар гарагийн тэдгээр хайрлам төрөлтнүүдээс мах иддэг хүмүүсийг сэрээхийн тулд бидэнтэй нэгдэхийг хүсэж болох уу? Таны ачаанаас бага зэрэг чөлөөлөхийн тулд? Тэргүүн шугам дээр зогсон бүх сөрөг нөлөөг нуруундаа ганцаараа үүрч буйг Тань харахаар сэтгэл минь эмтэрч байна. Даруухан шавийн хувиар миний хийж чадах бүх зүйл бол чадах чинээгээрээ бясалгаж, Суприм Мастер ТВ-ийг асаан, хөршдөө Адислал, сэрээх энерги авчрах явдал юм. Танд үргэлж хайртай, Герман улсаас Дайан Халамжтай Дайан, бид ч гэсэн Их Багшийнхаа уужим сэтгэл, хэмжээлшгүй даруу занг нандигнадаг. Тэрээр дараах Мэргэн ухааныг таны сэтгэл, сүнстэй хуваалцахыг хүсэж байна. “Өрөвчхөн Дайан, яг одоо бүх хүн ВЕГАН болох юм бол цар тахал алга болж, уур амьсгал тогтворжин энхтайван энд тогтох болно. Таны хичээнгүй бясалгал тус болох учиртай. Суприм Мастер Телевизийн Адислалын агуу их Хүчийг түгээхэд чадах чинээгээрээ мөн туслаарай. Тэргүүн эгнээнд Их Багш ганцаар зогсож тухайн ажлыг тэр үед нь зөвшөөрч гарын үсэг зурж байдаг юм. КОВИД-19 намжлаа гэхэд өөр бусад нь дэгдэх л болно. Хүмүүс өөрсдийн хүсэл зоригийг өөр зүгт чиглүүлэхгүй л юм бол гамшиг түйтгэр зогсоо зайгүй тохиолдсоор байх бөгөөд зарим нь бүр хүн биш гэдгийг дурдах ч хэрэггүй. Тоолшгүй олон Их Багш ирж буцсан бөгөөд тэд өдөр бүр зовж амьдран хүмүүсийн аминч хүсэл шуналын төлөө эрдэнэт амиа золиосолсоор ирсэн. Гэтэл дэлхийн хүмүүс харгис зам мөрөө үргэлжлүүлсээр байна. Заримдаа энэ нь асар том гарз санагдах юм. Аврагдсан бол аз чинь! Хүмүүс өдөр бүр тамлал үйлдэж, биесээ болон сул дорой амьтан хүмүүсийг өдөр бүр үй олноор алсаар байгаа хэр нь адислал хүртэн хамгаалагдаасай гэж та хүсэх үү? Мөн Их Багш хэмжээлшгүй их зовлонг тэдний төлөө тэвчсээр л байх уу?? Та тэгж хүслээ ч гэсэн Их Багшийн бие цогцос хүмүүсийн аймшигт үйлийн үрийн энэ их өвдөлтийг үүрд тэсэхгүй!! Сургаалыг минь сайтар судлан ойлгохыг хичээж жинхэнэ шавь байгтун. Хүн төрөлхтөн өөрсдийгөө сэрээхгүй бол харь гарагийнхан өндөр технологитой ч гэсэн хүмүүс сэрж сэхээрэхгүй бол их зүйл хийж чадахгүй. Гэвч Диваажин хэдийнээ асар ихээр тусалж байгаа. Хүмүүс удахгүй өөрчлөгдөн, өгөөмөр мөн чанараа сэргээхийн төлөө үргэлжлүүлэн залбирцгаая. Гэртээ харих аялалдаа аюулгүй зорчихыг хүсье. Та болон шинийг санаачлагч Герман улс Бурханы тааллыг үргэлж хүртэх болтугай.”