Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Жинхэнэ Их Багш, лам, номлогч нарыг танихуй, 10-ын 5-р хэсэг

2024-08-16
Lecture Language:English
Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Бид бүгдэд байгаа энэ бүх тав тух, буяны төлөө би Бурханд болон бүх цаг үеийн Их Багш нарт талархах ёстой. Гэвч үүнд бас сул тал бий. Учир нь илүү тухтай байх тусмаа бид хөрштэйгөө адил энэ тэр зүйлсийг илүүтэй хүсэж, амьдрах ёстой амьдралын сүнслэг зам мөрөө мартдаг. Бид материаллаг бус, сүнслэг амьдралаар амьдрах учиртай. Материаллаг амьдрал зөвхөн биет оршихуйг, бодит биеийг л тэтгэж, биднийг бясалгалаа үргэлжлүүлэн, зөвхөн өөртөө төдийгүй эргэн тойрныхоо хүмүүст туслахын тулд сүнслэг өндөр түвшинд гарч чадахад л тус дэм болох ёстой юм.

Ялангуяа сүүлийн үед бид том асуудалтай байна. Хаашаа л харна үргэлж бүхий л төрлийн байгалийн гамшиг, өвчин, бүхий л төрлийн цар тахал, шувуу-хүний ханиадны талаар мэдээ байна. Үргэлж шинэчлэгдэн, дандаа шинэ өвчин, шинэ вирус гарч байна. Тэрийг нь би ч бас урьд нь хэзээ ч сонсож байгаагүй. Ээ Бурхан минь, маш олон, маш олон. Бүгдийг нь санах ч аргагүй. Манай хэд шинэ, хуучнаар нь жагсаагаад, ийм хорвоод амьдрах бидэнд ямар аюултай байна вэ гэдгийг та нарт харуулах байх.

БАЙГАЛИЙН ТОМООХОН ГАМШГУУД / ҮРГЭЛЖИЛЖ БУЙ ХҮМҮҮНЛЭГИЙН ХЯМРАЛУУД

ГЭХ МЭТ...

ШИНЭЭР ГАРЧ ИРЖ БУЙ ГОЛ ХАЛДВАРТ ӨВЧНҮҮД, БОЛЗОШГҮЙ ШИНЖ ТЭМДГҮҮД, ТИВЭЭР

ГЭХ МЭТ...

Та нар энэ гараг дээр аврагдаж үлдэхийн тулд, ялангуяа Дээдийн Номын Төгсгөлийн Эринд, дэлхийн төгсгөл айсуй энэ цагт маш их буянтай байх ёстой юм.

Намайг Европоор айлчилж байхад хүмүүс надаас 2000 оны талаар асууж, 2000 онд дэлхийн төгсөл болох уу гэхэд нь би “Үгүй ээ, үгүй. Асуудалгүй. Би байх болно. Санаа зоволтгүй, та нар харна.” гэж хэлж байлаа. Тэгээд ч дэлхий байсаар л байна. Тэд Маяачуудын хуанлийн төгсгөлийн талаар бас асууж байсан. Тэдний хуанлид 2012 оноос хойш он байгаагүй. Тэгээд тэд “Өө, 2012 онд дэлхийн төгсгөл болох юм байна.” гэж бодсон. Харин тэр үед би маш чадалтай дээрээ байсан юм. Би бодохдоо “Ямар ч асуудалгүй. Би дөнгөнө.” гэж бодсон хэрэг. Хүмүүст хэлээгүй ч гэсэн би “Өө, асуудалгүй. Бид байж л байна. Санаа зоволтгүй.” гэж бодсон.

Харин одоо бол би тэгж хэлж зүрхлэхгүй. Энэ гараг дээрх хамаг амьтныг үл тоож байгаа юм биш, харин хэр их тусалж чадах вэ гэдэгтээ итгэлтэй биш байна. Бидний эсрэг маш олон хүч бий. Бүр Диваажингаас ч зарим нь ирж байна. Яагаад гэвэл Диваажин энэ гараг дээрх хүмүүн болон амьтан-хүн хохирогчдын төлөө, бүхий л гэм зэмгүй, сул дорой, мод, ургамал зэрэг төрөлтнүүдийн төлөө харамсан гашуудаж, уйлж байгаа. Хаа сайгүй маш их сүйдэж байна.

Мөн бидэнд улам олон вирус, улам олон байгалийн гамшиг, өвчин сүүлийн үед нүүрлэж байна. Энэ бүх хугацаанд мэдээ, вэбсайт үзвэл та нар хаа сайгүй гамшиг, гамшиг, гамшиг, өвчин, өвчин өвчин гэж байгааг харж байгаа. Гэсэн хэдий ч бид Бурханы Ивээлд найдаж, Бурханы Хүүгийн Өршөөлд, Бурханы Төлөөлөл болсон бүхий л Их Багш нарын Нигүүлсэлд найдан амьдарч байна. Өдөр хоногийг элээн амьдарч байна.

Бид Суприм Мастер Телевизийг гаргаснаараа хуучин цагийнх шиг зөвхөн хэсэг шавь нартайгаа л холбогдох бус, бүхэл дэлхийтэй холбогдож чадаж байна. Учир нь хүмүүс санаандгүй ч гэлээ миний дуу хоолойг сонсвол бас тусыг хүртэх юм. Хэрэв тэд санаандгүй миний царайг харвал бас тустай. Бүгдэд тань би үүнийг амлаж байна. Хэр хэмжээгээр туслах нь гагцхүү тэдний үйлийн үрээс, өр төлөөснөөс хамаарна.

Энэ гараг дээрх хэн ч тамд бүү унаасай гэж би хүсдэг. Даанч унасаар байна. Зарим нь уналаа ч гэсэн хэсэг зуур байх бөгөөд удахгүй чөлөөлөгдөн, дахин хүн болж төрнө гэдгийг би мэднэ. Гэхдээ энэ гараг үгүй болбол тэд хаана төрөх болж байна вэ? Хэрэв шалгуурыг нь хангаж, гараг дээр төрөх хангалттай буянтай байвал өөр гараг дээр төрж болох л юм.

Photo Caption: Жинхэнэ Гэрлийг Юу ч Халхалж Чадахгүй

Зураг татаж авах   

Дэлгэрэнгүй үзээрэй
Бүх хэсэг  (5/10)
Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
31:23
2024-09-15
45 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд